”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөр Монголын орчин үеийн адууны аж үйлдвэрийг хөгжүүлэх форум Шилийн хотод болов

Өвөр Монголын орчин үеийн адууны аж үйлдвэрийг хөгжүүлэх форум Шилийн хотод болов.

Өвөр Монголын орчин үеийн адууны аж үйлдвэрийг хөгжүүлэх форум сүүлийн өдрүүдэд Шилийн хотод болж, Өвөр Монголын орчин үеийн адууны аж үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх болон монгол адууг хамгаалж үржүүлэх зэрэг сэдвүүдийн хүрээнд болсон байна.

Форумаар Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн дэд захирал Манлай профессор, Өвөр Монголын Мал аж ахуйн ажиллах өртөөний доктор Анар нар дэлхийн болон Өвөр Монголын адууны аж үйлдвэрийн хөгжлийн нөхцөл байдал, холбогдох төрийн бодлого, монгол адууг үржүүлэх болон сонгон бойжуулах мэргэжлийн туршлага, адууны аж үйлдвэрийн үйлчилгээний системийн бүтээн байгуулалт, адууны аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, төрөл зүйл, адууны соёлын аялал жуулчлал зэрэг олон талын агуулгаар тусгай сэдэвт тайлан хийсэн байна.

- Адууны аж үйлдвэрийг хөгжүүлэхээр малчдын орлогыг нэмэгдүүлэх нь хамгийн гол ажил юм. Малчид монгол адуугаа хамгаалан үржүүлж, адуугаа эрлийзжүүлэн үүлдэр сайжруулж, тэмцээний морь арчлан уралдаан тэмцээнд оролцох нь соёлын амьдралыг баялаг болгохын дээр нэмэлт орлого олж, адуун соёлыг уламжилж өвлүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Манлай профессор ярилаа.

Хуралд оролцсон төлөөлөгчид Өвөр Монголын Жүн Юүнь адууны аж үйлдвэрийн компани, адууны аж үйлсийн хоршоо болон малчин айлтай танилцаж, санал бодлоо солилцжээ.

Баруун Үзэмчин хошууны Жирийн гол суурингийн Загастай багийн Толь хан идээний техник технологийн ХХК нь нутгийн малчдын адууны аж үйлдвэрийн хоршоотой хамтран ажиллаж буй соёл аялал жуулчлал, хүнсний бүтээгдэхүүний компани бөгөөд өнгөрсөн онд 400 мянга гаруй юанийн айраг исгэн боловсруулах боломжтой тоног төхөөрөмж угсран туршин ажиллуулсан.

- Манай компани айраг исгэн боловсруулах техникээ сайжруулж, гүүний саамын пробиотикийг гарган авч, айргийн ундааны амт болон чанарыг сайжруулсан төдийгүй хадгалах хугацааг уртатгасан байна. Үүнээс гадна шинэ тоног төхөөрөмжийг ашиглан нэг удаад 750 кг гүүний саам боловсруулах боломжтой болсон гэж уг компанийн ажилтан танилцууллаа. 

Тус форумыг Өвөр Монголын мал аж ахуйн нийгэмлэг санаачлан зохион байгуулж, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль зэрэг их дээд сургуулийн судлаач эрдэмтэд, ӨМӨЗО-ы мал аж ахуйн ажиллах өртөө болон бүх аймаг хотын мал аж ахуйн ажиллах өртөөний ажилтнууд, адууны хоршооны ажилтнууд болон малчдын төлөөлөгч зэрэг нийт 60 гаруй хүн оролцсон байна.

Зохиогч:БИЛЭГБААТАР
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:487
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой