”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ноосон урлалаар нийт олондоо танигдсан малчин бүсгүй

Ноосон урлалаар нийт олондоо танигдсан малчин бүсгүй

    Монголчууд таван хошуу малынхаа арьс шир, үс ноосыг эдшүүлж боловсруулан байж, аж үйлдвэрлэл, амьдрал ахуйдаа хэрэглэсээр ирсэн юм. Малын үс ноосоор эсгий хийх, дээс татлага томох, тохом ширдэг ширэх, дээл хийж өмсөх зэргээр үйлдвэрлэл амьдралдаа өргөнөөр ашиглаж ирснээр монгол бүсгүйчүүдийн оюун ухаан, гарын урныг гайхмаар болдог. Харин сүүлийн үе буюу орчин цагт малын ноосоор янз бүрийн өнгө будгийг нь зохицуулсан гар урлал, ханын зургийн бүтээл олон төрж, засал чимэглэл, үзүүлбэрийн үйлдэл хэрэгтэй болж байна.

Шилийнгол аймгийн Авга хошууны Баянт сумын Дэлгэрбулаг багийн Оюунцэцэг малын ашиг шим, ноос ноолуураа ашиглаж, олон янзын ноосон урлалын бүтээл урласан малчин бүсгүй юм. Мал сүргээ түшсэн эгэл нэгэн малчны үр болж заяасан Оюунцэцэг балчир багаасаа уул ус, мал сүргээ хайрлаж хамгаалж явдаг. Үйл оёдолд сайн, ажил хөдөлмөрт эвтэй, уран гартай нэгэн. Ажил амьдрал, ар гэрийн шалтгаанаас болж Оюунцэцэг хэдэн жилийн өмнө хөдөө нутгаасаа хошууныхаа төв Билгүүдэй суурин руу нүүж суурьшсанаар хотын амьдралд аажмаар дасчээ. Хөдөө гэр, мал сүргээсээ холдсон түүнд эхэндээ хотын амьдрал уйтгартай бөгөөд илүү бэрхшээлтэй санагддаг байлаа. Насныхаа хагасыг хөдөөгийн бор амьдралд зориулсан малчин бүсгүйн хувьд хөгжсөн хот газарт оршин сууна гэдэг нэгэн ёсондоо бас бэрхшээлтэй явдал.

  Хоол бэлтгэх, хувцас хунар угаах, гэр өрөөгөө цэвэрлэх зэрэг ажлыг эс тооцвол хотод оршин сууна гэдэг хөдөө амьдрахаас илүү  цаг завтай, чөлөөт цагтай байдаг болохоор тэрээр ямар нэгэн зүйл хийхээр санаж төлөвлөсөөр байв. Ингээд ажил хөдөлмөрт цагаарч, үйл оёдолд мэргэшсэн тэрээр ноосон урлал сурч судлан юу нэгийг бүтээхээр сэтгэл шулуудав.

- Манай Өвөр Монголд ноос ноолуураар голдуу олбог ширдэг хийх, дээл  хувцас, малгай гутал хийх зэргээр өдөр тутмын амьдралд хэрэглэх зүйлийг хийж бүтээдэг боловч ноосон урлалаар хийсэн гар урлалын бүтээл тун ховор байдаг. Үүнээс шалтгаалж би энэ талаар судалж оролдвол яах бол гэсэн бодол ургаж эхэлсэн гэж Оюунцэцэг хэлж байлаа.

Түүний дараа тэрбээр хошууны төв Билгүүдэй сууринд өөрийн ноосон урлалын газартай болсон юм. 2017 оноос 2019 он хүртэл Монгол Улсын Урлах Эрдмийн Дээд Сургуулид богино хугацааны түргэн сургалтанд суралцаж, мэргэжил дээшлүүлэн, Өвөр Монголоос суралцсан сурагчдын дотор шилдэг сурагчаар шалгарч, өндөр ололт амжилтаар сурлагаа дүүргэсэн байна. Төрөлхийн сэцэн сэргэлэн ой ухаан ба мэргэжлийн сургуульд суралцан, олон эрдэмтэн багш нарт шавилан мэргэжлээ дээшлүүлсэн Оюунцэцгийн  ноосон урлалын мэргэжил улам бүр гайхалтай болжээ. Тэгээд тэрээр сүүлийн хоёр жилд олон сайхан ноосон урлалын бүтээл урлаж бүтээсэн байна.

Монгол нутгийнхаа уул ус, хангай дэлхийгээр бахархаж, монгол ахуй амьдралдаа идээшин ууссан түүний ноосон урлалын бүтээлд “Чингис богд уул ”, “Авга хар адуу ”, “Хос вансэмбэрүү цэцэг”, “Баясгалант зуслан” зэрэг ханын зургаар голлуулсан төлөөлөх чанартай бүтээлүүд байдаг. Түүний ноосон урлалын хэв загвар этгээд сайхан, өнгө будаг өвөрмөц, монгол нутаг, монгол амьдралаар сэдэвлэж бүтээсэн болохоор хүмүүсийн сэтгэлд ихэд хүрч, орон нутагтаа “ноосон урлагчин” гэсэн хүндтэй алдрыг өргөж явдаг болсон байна.

Ноосоо зулж, ширхэг ширхгээр эвтэй сайхан ширж оён, өнгө будгийг нь гайхалтай зохицуулж бүтээсэн эдгээр ноосон урлалын ханын зурагт Оюунцэцэгийн нөр их хөдөлмөр, оюун ухаан шингэж байдаг. Авьяаслаг тэрбээр өөрөө дууны шүлэг зохиож, Өвөр Монгол орны нэрт дуучин, хөгжмийн зохиолч, Өвөр Монголын монгол ятгын биет бус соёлын өвийн өвлөн залгамжлагч Хасаар ая зохиолгож “Ноосон урлал минь” дууг өөрөө дуулж ард олондоо сонордуулсан байна.

Дууны үг:

Эрт дээдсээс уламжилсан

Эрдэнийн сайхан ноосоо

Эдүгээ цагийн соёлдоо

Эдэлж хамтдаа жаргая даа

Өнгө өнгийн солонгыг

Өнгийг нь тааруулж зулсан юм

Уламжлалт сайхан ноосоороо

Урлаж олондоо таниулсан юм

- Багштай хүн баян, би бол малжих амьдрал, ноосон урлалдаа хайртай жирийн нэгэн малчин бүсгүй. Ноосон урлалыг сурч судлан хийж бүтээх замд маш олон мэргэжилтэн багш нартай учирч тааралдсандаа бахархдаг. Тэдгээр багш нарын сургалт байгаагүй бол миний эдгээр уран бүтээлүүд ч түмний хараанд дэлгэгдэх ёсгүй гэж Оюунцэцэг ихэд даруухан ярьж байлаа.

Одоо тэрээр ХКН-ын Авга хошууны хороо, засгийн газрын дэмжлэг тусламжаар байгуулагдсан гар урлалын сууринд ноосон урлалын багшаар ажиллан, “Ихэр” гэсэн таваарын брэнд шошго бүртгүүлээд байна. Мөн өөрийн ноосон урлалаа хийж бүтээхийн зэрэгцээ гарын шавь хүмүүжүүлэн, ноосон урлалын хөгжилд хувь нэмрээ оруулж явна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Амьдрал Гарагийн Сонин
Мэдээ үзсэн:527
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой