”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Боловсролын яамаас үндэсний аюулгүй байдлын боловсролын тухай удирдамж гаргажээ

Боловсролын яамаас үндэсний аюулгүй байдлын боловсролын тухай удирдамж гаргажээ.

БНХАУ-ын Боловсролын яам үндэсний аюулгүй байдлыг хамгаалах талаарх оюутан сурагчдын мэдлэгийг сайжруулахын тулд үндэсний аюулгүй байдлын боловсролын тухай удирдамж гаргажээ.

Уг удирдамж нь үндэсний ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд учрах аюул занал, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах арга замуудын талаар заах нэгж байгуулах шаардлагыг ерөнхий боловсролын сургууль, их сургуулиудад тавьсан байна.

Боловсролын яам үндэсний аюулгүй байдлын боловсролын лекц, хичээлийг танхимын сургалтад нэмэлтээр оруулахыг уг баримт бичигтээ онцлон тусгажээ. Мөн үндэсний аюулгүй байдалтай холбоо бүхий боловсролын байгууллага, мэргэжлийн хүрээлэн, аж ахуй нэгжүүдийг оролцуулахыг уриалжээ.

“Оюутан сурагчдыг үндэсний аюулгүй байдлын асуудлуудад илүү их ач холбогдол өгдөг болгоход энэхүү шийдвэрийн зорилго оршино” гэж дээрх удирдамжид тэмдэглэсэн байна. 

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:227
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой