”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын аж үйлдвэрийн компанийн ашиг нэмэгдэж байна

Хятадын аж үйлдвэрийн компанийн ашиг нэмэгдэж байна.

27-нд Хятадын үндэсний статистикийн товчооны нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, энэ оны гуравдугаар улиралд Хятад улсын жилийн орлогын хэмжээ нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн компаниудын ашиг өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар нэмэгдэж, өсөлт нь хоёрдугаар улирлынхаас 11.1 нэгжээр түргэсэж, аж үйлдвэрийн компанийн ашиг улирал дараалан өсөж байна. Дөрөвдүгээр улиралд энэ эдийн засгийн индекс сэргэлтийн чиг хандлагаа үргэлжлэн хадгалах эрмэлзэлтэй байна гэж мэргэжилтнүүд төсөөлсөн байна.

Цар тахлыг тогтоон барих, сэргийлэх болон эдийн засаг нийгмийн хөгжлийг ерөнхийд нь ахиулснаар, Хятад улсын аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн бүтээмж, борлуулалт түргэн сэргэж, тогтвортой өсөн нэмэгдэж, нийлүүлэлт болон эрэлт хэрэгцээний харилцаа үргэлжлэн сайжирч байна. Орлого тогтвортой сэргэн нэмэгдэж буйн улмаар аж үйлдвэрийн компаниудын ашгийн өсөлт эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.7 хувиар буурч, хоёрдугаар улирал болоход 4.8 хувиар нэмэгдэж, гуравдугаар улиралд түргэн сэргэж 15.9 хувьд хүрч, буурч байснаасаа сэргэн нэмэгдэж, өсөлт нь түргэсэх чиг хандлагатай болов. Энэ талаар, Хятадын Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн макро эдийн засгийн судалгааны газрын судлаач Жан Личүнь анализ хийхдээ, “Энэ онд цар тахлын түрэлтийн нөлөөний улмаас, Хятадын эдийн засаг үнэхээр нэлээд ноцтой нөлөө хүртсэн юм. Гэтэл хоёрдугаар улирлаас хойш сэргэн нэмэгдэх чиг хандлагатай болов. Аж үйлдвэрийн компанийн үр ашгийн хувьд авч хэлбэл, үндсэндээ энэ чиг хандлагад нийцэж байна. Энэ нь ажил, үйлдвэрлэлийг сэргээх ахицтай ерөнхийдөө алхаа нэг бөгөөд алхам алхмаар сайжирч буй нь эдийн засгийн сэргэлт бодиттой гэдгийг харуулж, энэ нь үйлдвэрлэлийн бүтээмжийн сэргэлт төдийгүй зах зээлтэй холбох, бизнес эрхлэлтийн орлого, ашгийн түвшин бүгд сайжирсныг харуулж байна” гэжээ.

Статистик бүртгэлээс үзэхэд ашиг нь өсөн нэмэгдсэн салбар олширч, чухал салбарын дайчлалт илэрхий болсон байна. Гуравдугаар улиралд аж үйлдвэрийн том төрлийн 41 зүйлийн ажил төрөлд, 31 нэг зүйлийн ажил төрлийн орлого өмнөх оныхоос нэмэгдэж, хоёрдугаар улиралд 6 нэмэгдсэн байна. Ашиг нь харьцангуй их шинээр нэмэгдсэн салбарт голдуу автомашины үйлдвэрлэл, өнгөт төмөрлөг боловсруулах, календарьчлах салбар, хар металл хайлуулах, ерөнхий тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, цахилгаан машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл болон хангамжийн салбар багтсан байна.

Найруулагч:т.б
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:190
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой