”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад, Монголын хоёр талын худалдааны хэмжээ цаашид өсөх хандлагатай байна

Хятад, Монголын хоёр талын худалдааны хэмжээ цаашид өсөх хандлагатай байна

Сүүлийн өдрүүдэд Монгол Улс "Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэж, 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс Монгол Улс далайн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, гуалин, химийн бүтээгдэхүүн зэрэг 366 нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг 24.2 хувиар бууруулна. Үүний сацуу Монгол Улс ч гишүүн орнуудад татварын  давуу эрх эдлэх боломжтой.

“Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т Хятад, Бангладеш, Энэтхэг, Лаос, Өмнөд Солонгос, Шри Ланка зэрэг 6 улс байсан бол одоо Монгол Улс нэгдэн орсон байна.

Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт  нэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ болон Монгол Улс хоёр талын худалдааны татварыг бууруулахаар төлөвлөж байна гэж БНХАУ-ын Худалдааны яам даваа гарагт мэдээллээ.

Өнөөгийн байдлаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн дөрвөн үе шаттай тарифын хөнгөлөлтийн дагуу анхны зургаан гишүүн нь 10,000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг дунджаар 33%-иар бууруулсныг Синьхуа агентлаг онцолжээ.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсноор Монгол Улсын гадаад худалдааг ихээхэн ахиулах төдийгүй "Хятад, Монгол хоёр талын худалдаа 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүрэх" зорилтыг хэрэгжүүлэхэд туслах болно. Мөн 2021 оноос Монгол улсаас Хятад улсад экспортлох хэмжээ ихээр нэмэгдэж, хоёр талын худалдаа цааш үргэлжлэн шат өгсөх төлөвтэй байна.

Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүндээ тарифын хөнгөлөлт авах замаар хэлэлцээрт оролцогч орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх, улмаар бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох ихээхэн боломжтой болох юм.  

Зохиогч:\Сайн-Өлзий\
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:294
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой