”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

CYY ууxын aч тyc

CYY ууxын aч тyc

Сүүний амт болон шингэсний дараах амт нь амтлаг учир шороо, усан махбодын хувь зонхилсон байдаг. Чадал нь тослог, хүнд. Тус эрдэм нь биеийн дархлааг сайжруулж, тамирыг тэтгэж, өнгө зүсийг сайжруулан, хий, шарын өвчнийг анагаана.

Сүүг түүхийгээр нь хэрэглэвэл хорхой өвчнийг үүсгэхээс гадна бадганыг нэмэгдүүлнэ. Мөн ходоодны галын илчийг дарангуйлж, хоол боловсруулах үйл ажиллагааг доройтуулдаг тул хүйтнээр нь ууж болохгүй.

Сүүг жимстэй хамт хэрэглэвэл бие махбодод урвасан хорыг үүсгэдэг учир хамтад нь хэрэглэхээс татгалзаарай. Сүү бүр өвөрмөц чадалтай. Цог төгөлдөр дөрвөн үндэст: Нойргүйдэхэд үнээний хөөрүүлсэн халуун сүү дээдийн сайн хэмээсэн байдаг. Үнээний сүүний чадал нь Уушгины үйл ажиллагааг сайжруулж, тамирыг тэтгэж, дархлааг сайжруулна гэж тэмдэглэсэн. Нойр сэрвэлзсэн үед үнээний хөөрүүлсэн сүүг бүлээнээр нь уух нь зүйтэй. Ходоодны бадган нэмэгдсэн, галын илч муутай бол сүүндээ зөгийн бал хутгаад уувал ходоодонд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Ходоод нь хэвийн, эрүүл хүн бол бага зэрэг шар тос хутгаад ууснаар хийн бэлгэ чанарт нөлөөлнө. Мөн хуучин халдварт өвчин, шижин өвчнийг анагаадаг. Нойргүйдлээс гадна сэтгэл гутарсан үед уух нь сайн.

Ямааны сүү астма өвчинд сайн. Хонины сүү хийг дарах боловч зүрхэнд хорлолтой. Гүүний сүү уушгины үйл ажиллагааг сайжруулж, дархлааг тэтгэнэ. Тиймээс сүүг тогтмол, зөв хэрэглэж хэвшээрэй.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Уламжлалт анагаах ухаан сонин
Мэдээ үзсэн:798
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой