”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

”Тосгоны дарга эгч”-ийн шууд нэвтрүүлгийн платформ олны танил болж байна

”Тосгоны дарга эгч”-ийн шууд нэвтрүүлгийн платформ олны танил болж байна.

Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Жалан-Айл хотын Хэкөү тосгонд байрлах "Тосгоны дарга эгч"-ийн онлайн шууд нэвтрүүлгийн платформыг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй гэхэд болно. Энэхүү платформыг тосгоны зөвлөлийн эрхлэгч Юе Лиминь үүсгэн байгуулж, тосгоны болон ойр орчмын тосгодын тариаланчидтай нягт харилцаа холбоо байгуулж, “онлайнаар” хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын сувгуудыг холбосон юм. Мөн "Офлайн"-аар тариаланчдыг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ногоон, бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тарьж, үйлдвэрлэхэд мэргэжлийн зөвлөгөө хангаж, тариаланчдад орлогоо нэмэгдүүлэхэд тусалдаг.

Хэкөү тосгон нь Жалан-Айл хот суурингаас 7 км зайд орших бөгөөд 1574 иргэнтэй 575 өрх байдгаас 95 нь бүртгэлтэй ядуу буурай өрхүүд юм. 48 настай Юе Лиминь Хэкөү тосгонд тосгоны зөвлөлийн даргаар 9 жил ажиллаж байгаа ба тосгоны намын үүрийн зохион байгуулах гишүүнээр давхар ажиллаж байна.

Тэрээр ядуурлыг бууруулах ажилд тариачдыг уриалан байшингийн урд байрлах сул орон зайг ашиглаж, хүрээ хашааны аж ахуйг хөгжүүлж, орлогыг нь нэмэгдүүлсэн байна. Холбогдох мэдээллийг олж авах, тариалан эрхлэгчдэд тариалалтын бүтцийг төлөвлөхөд туслах зорилгоор тэрээр Жалан-Айл хотын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах, томоохон супермаркетуудыг дараалан шалгаж, жижиг худалдаачид, худалдаа эрхлэгчидтэй танилцав. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний адил бус улирлын эрэлт хэрэгцээ, зах зээлийн нөхцөл байдлыг бүрэн ойлгосон байна. Түүний дараа тэрээр мэргэжилтэн урьж, тариалан эрхлэгчдэд жимс, хүнсний ногоо тариалах талаар зөвлөгөө, мэдлэг туршлага олгов. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тогтмол хүргэх цэгүүд, бүтээгдэхүүн борлуулах сайн дурын үйлчилгээний баг, тусламжийн тээвэрлэн хүргэх багийг байгуулжээ.  

Юе Лиминь бүх хүч чадлаа онлайн платформ болон "Тосгоны дарга эгч"-ийн Чүшиньюань хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний брэнд шошго бүтээх ажилд зориулав. Тэрээр бараг өдөр бүр эртлэн гарч, шөнөөр буцдаг ба шөнийн цагаар шууд нэвтрүүлгээр борлуулалт хийж тун завгүй.

Юе Лиминий сурталчилгаа, удирдамжийн дагуу тосгоны болон ойр орчмын тариаланчид энэхүү шууд нэвтрүүлгийн борлуулалтын платформд нэгджээ. Одоо "Тосгоны дарга эгч" Куайшөү буюу түргэн гар тавцан нь Хэкөү тосгон болон өргөн уудам зах зээлийг холбосон гүүр болжээ. Ингэснээр уг онлайн платформ нь  улсын хэмжээнд Хайнань, Шаньши, Гуанши, Гуандүн, Тяньжинь, Бээжин зэрэг газруудын 60 гаруй тогтвортой үйлчлүүлэгчдийг бий болгосон байна. Түүнчлэн "Тосгоны дарга Чүшиньюань" брэндээс танилцуулан сурталчилсан эко хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээл өндрөөр үнэлэв. Бүрэн бус статистикийн бүртгэлээр тус тосгоны тариаланчдад Куайшөү АПП-гийн "Тосгоны дарга эгч" онлайн платформоор дамжуулан 28000 кг эко хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдсан байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Тал Нутгийн Үүл АПП
Мэдээ үзсэн:430
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой