”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дэлхийн автомашины үйлдвэрлэлийн тогтвортой байдалд хувь нэмэр орууллаа

Дэлхийн автомашины үйлдвэрлэлийн тогтвортой байдалд хувь нэмэр орууллаа.

Саяхан цахилгаан хөдөлгүүрт авто машин, эрчим хүчний Тесла компанийн супер үйлдвэрийн үйлдвэрлэсэн Model 3 загварыг Европ руу анх удаа экспортлохоор болсноо зарласан юм.  Холбогдох салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Хятадад үйлдвэрлэсэн Тесла автомашиныг гадаадад экспортлох нь Хятадын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг харуулахын зэрэгцээ дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, хангамжийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хангахад Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулсан байна.

Эх сурвалжид мэдээлснээр, Тесла  компанийн Шанхай супер үйлдвэр нь энэ оны 10-р сараас эхэлж экспортын бизнесээ эхлүүлсэн бөгөөд экспортолсон загварууд нь Model 3 стандарт батерейны сайжруулсан хувилбар бөгөөд энэ нь Хятадын зах зээлд нийлүүлж буй загваруудтай адил юм. Хятадын үйлдвэрлэсэн  Model 3 загварын эхний бүлгийг Франц, Герман зэрэг Европын орнуудад гаргаж, ирэх сарын сүүлчээр Бельгийн Зеббругге боомтод хүрэх болно. Тесла  компанийн Шанхай супер үйлдвэрийн менежер  Сүн Ган танилцуулахдаа, бидний нийлүүлэлтийн сүлжээний үр дүнтэй хяналт, үйлдвэрийн тал бүрийн ур мэргэжил, чанарын хяналтыг сайн хийснээр, бүтээгдэхүүний  өртөг, чанарын  талаар маш их давуу талтай бөгөөд Европын авто машины талаарх чанарын хатуу шаардлагыг хангаж чадах юм.     

Он гарснаас хойш, талуудын туслалцаа дэмжлэг дор  Тесла  компанийн Шанхай супер үйлдвэр нь цар тахлын нөлөөллийг даван туулж, үйлдвэрлэл, борлуулалтын ажлаа хурдтай сэргээсэн байна.

Сүн Ган танилцуулж хэлэхдээ, Тесла компани ч Хятадад хөргөнө оруулалтаа  өргөтгөх талаар бодолхийлж байгаа бөгөөд Хятадын гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааг тогтворжуулахад хүчин зүтгэл оруулахыг хүсэж байна гэжээ.

Тесла  компани одоогоор Америкийн Калифорниа, Шанхайд хоёр үйлдвэртэй бөгөөд Германы үйлдвэр баригдаж байна. Тесла  компанийн Шанхай супер үйлдвэр 2019 онд ашиглалтад орсон юм. Цар тахлын нөлөөллөөс болж, оны эхээр Теслагийн АНУ дахь үйлдвэрийг зогсоож, Шанхайн үйлдвэр бүх хүчин чадлаа дайчлан үйлдвэрлэж Хятад дахь үйлдвэрийн үр ашгийг баталсан юм.

Тесла компанийн гүйцэтгэх захирал Маск урьд нь хэлэхдээ, Хятадад үйлдвэрлэсэн авто машин зөвхөн Хятадын орон нутгийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилготой болохоос биш бусад зах зээлд  гаргахад зориулаагүй юм. Хятадын автомашины аж үйлдвэрийн зөвлөх, хөгжлийн корпорацын ахлах шинжээч Жиа Шиньгуан хэлэхдээ, Хятад улс цар тахлыг амжилттай тогтоон барьснаар Тесла компанийн угийн үзэл бодлыг өөрчилсөн гэлээ.  

Тесла компанийн Шанхайн үйлдвэрлэл бол үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх цорын ганц газар. Хятад дахь Шанхайн үйлдвэрт үйлдвэрлэх нь цорын ганц найдвар болжээ. Шанхай үйлдвэрийн хоёрдугаар улирлын нийлүүлэлтийн хэмжээ дэлхийн хэмжээнд 1/3 хувийг эзэлж, гурав, дөрөвдүгээр улиралд дахин нэмэгдэх болно. 

Тесла компани илэрхийлэхдээ, Хятад дахь хөрөнгө оруулалтаа үргэлжлэн өргөтгөж, энэ ондоо багтаан Хятад дахь  үйлдвэрлэлийн хүчин чадал, борлуулалт, үйлчилгээний сүлжээ байгуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалт, Хятад дахь ажилчдын тоог хоёр дахин өсгөхийг зорьж байна. 

Худалдааны яамны Олон улсын зах зээлийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Бай Мин онцлохдоо,Тесла мэтийн гадаад компаниуд  зөвхөн Хятадын зах зээлийг сонирхдог төдийгүй Хятадын үйлдвэрлэлийн хүчин чадлыг сонирхдог гэлээ.  Тэрээр хэлэхдээ, Хятад улс дэлхийн автомашины үйлдвэрлэлийн тогтвортой байдалд маш их хувь нэмэр оруулсан. Макро  талаас авч үзэхэд, Хятадын эдийн засгийн хөгжил нь бусад улс орнуудад итгэл зориг авчирч, тэдний эдийн засгийн уналтаас гарахад туслах болно. 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:198
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой