”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ордос нутгийн шар тосны уруулын будаг

Ордос нутгийн шар тосны уруулын будаг



Хүмүүс хаана хүрсэн газраасаа тухайн нутгийн онцлогтой хүнсний бүтээгдэхүүн, дурсгалын зүйлсийг авч найз нөхөд, төрөл садандаа бэлэглэх дуртай байдаг. Жижигхэн бэлэг дурсгалын зүйлс нь аяллын өдөр хоногийн дурдатгал болон үлдэх маш их утга учиртай зүйл юм. Цолмон компани авч явахад амар, хадгалахад үнэ цэнэтэй хэрэглээнд орох бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд ганзага дүүрэн явна.
Хияа багш дүүргийн Хияа суурингийн аялал жуулчлалын хэсэгт үндэсний соёлын онцлогтой бүтээгдэхүүн, биет бус соёлын өвийг дэлгэн үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулжээ. Эдгээр бүтээгдэхүүний дунд шар тосоор хийсэн уруулын будаг нь жуулчдын анхаарлыг их татаж байлаа. Энэхүү уруулын будаг нь Цолмон соёл шинжлэх ухаан мэргэжлийн ХК-ийн шар тосыг судлан ашиглаж цэвэршүүлж ялгаруулаад бүтээсэн органик “Идэж болдог” уруулын будаг юм.

 

Компанийн ажилтан Шяо Бин Хунань нутагтай Ордос хотын Үүшин хошууны монгол залуутай айл болж тал нутгийг зорин иржээ. Тэрээр ур ухаан хосолсон нэгэн. Мөн их хотоор олон жил ажилласан туршлагатай болохоор өөрийн бизнесээ эхлүүлсэн байна. Шяо Бин хэлэхдээ “Одоогоор Нам засгаас бүтээлч соёлын онцлогтой бизнес эрхлэхийг ихэд дэмжиж байна. Ордосын газар орны соёл нь надад орон нутгийн соёлын бизнес хийхэд их итгэл хайрласан” гэлээ.
Цолмон компанийн цаасан хайчилмал, гар урлалын бүтээл, Ордос шинэ бэрийн толгойн засал, үндэстний онцлогтой сондор зэрэг нь аялал жуулчлалын үзэсгэлэнт орон, соёлын үзэсгэлэнд жуулчдын анхаарлыг татна.

Шяо Биний хадам ээж нь Үүшин хошууны малчин, хэдэн арван жилийн турш цагаан идээ хийж, шар тосоо шаргаан, малчдын адил өөрийн хэрэгцээгээ хангаад илүү гарсан цагаан идээгээ зах зээлд борлуулна. Их хүч хөдөлмөр гаргаж борлуулсан шар тосны орлого бага болохоор Шяо Бин шар тосоор уруулын будаг хийж борлуулахаар шийдэв.

 

Өвөр Монголын зарим газарт нялх хүүхдийн анхны хүнс эхийн сүү биш, харин шар тос байдаг. Шар тос нь маш их шим тэжээлтэй, монгол эмнэлэгт идээний дээж хэмээн нотлогдсон. 12.5 кг үнээний сүүнээс 0.5 кг шар тос гардаг. Цолмон компани зах зээлд судалгаа хийж зах зээл дээр шар тосоор хийсэн уруулын будаг цөөн, зарим малчид шар тосоор уруулын будаг хийж байсан ч таваарын тэмдэг зэргийг бүртгүүлээгүй буюу мэргэжлийн талд дутмаг, борлуулалт муу байжээ. Эдгээр нөхцөл байдлыг ойлгосны дараа Цолмон компани нь шар тосоор уруулын будаг хийж хүмүүсийн дунд борлуулав. Үр дүн нь их сайн байв. Ингээд тус компани нь мэргэжлийн түвшинд судалж, үйлдвэрлэл борлуулалтын бүх явцыг шилдэг болгож, шар тосны уруулын будгийн анхны бүтээгдэхүүнээ албан ёсоор зах зээлд гаргажээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Амьдрал гарагийн сонин
Мэдээ үзсэн:793
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой