”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчийн асуултад

Хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчийн асуултад


Энэ сарын 28-нд болсон Хятадын Гадаад харилцааны яамны өдөр тутмын ээлжит хэвлэлийн бага хуралд хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

Бусдын итгэл үнэмшил, мөн ч өөрийн хичээл зүтгэлийн үр дүн

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн хурал 27-нд тайлан нийтэлж, “энэ оны эхний хагаст дэлхийн улс орнууд дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу FDI нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 49 хувиар буурсан бол Хятад улс дахь гадаадын хөрөнгө оруулалт харьцангуй уян хатан чанараа хадгалж байна” гэжээ. Мөн тус байгууллагын албан тушаалтан хэлэхдээ, “энэ оны 09-р сарын байдлаар Хятад улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 2.5 хувиар нэмэгдсэн байна” гэжээ. Үүнтэй холбоотой сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 28-нд хэлэхдээ, “Гадаадын хөрөнгө оруулалт уян хатан чанараа хадгалж, онцгой хүнд цаг үед ч эерэг өсөлтөө барьж байгаа нь Хятад улсын хөгжилд дэлхийн улс орнууд итгэл үнэмшилтэй хандаж байгаагийн илрэл, мөн ч Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогыг тууштай барьж, хичээн зүтгэсний үр дүн мөн” гэжээ.

Тахлын эсрэг Хятад улсын авсан арга хэмжээ үр дүнтэй гэдийг практик гэрчилж байна

28-нд Бээжин болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, “Хятадын ШУӨЗО-ы Кашгар бүсэд КОВИД-19-ийн халдвар авсан өвчний шинж тэмдэггүй тохиолдлыг илрүүлсний дараа тухайн нутгийнхан олон нийтийг хамарсан нуклейн хүчлийн шинжилгээ хийсэн гэсэн. Бусад орон ийм том цар хүрээтэй нуклейн хүчлийн шинжилгээ хийхийг Хятад улс санал болгох уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа, “Халдварын тохиолдол илэрсний дараа Хятад улс маш хатуу чанга, туйлбартай сэргийлэлт хамгаалалтын арга хэмжээ авч, дотоодынхоо халдварын нөхцөл байдлыг шуурхай тогтоон барьж, эдийн засгаа алгуур сэргээж, стратегийн чанартай том амжилтад хүрсэн. Тахлын эсрэг Хятад улсын арга бодлого үр дүнтэй гэдгийг практик гэрчилж байна.

“Хятадын заналхийлэл” гээд хуучин яриагаа дахин давтсаар байна

Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 27-нд Энэтхэгийн хэвлэлд ярилцлага өгөхдөө Хятад улсын талаар маш гаж буруу мэдээлэл өгч, “Хятадын заналхийлэл” гэгчийг их хөөрөгдсөн аж. Үүнтэй холбоотой сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 28-нд хариулахдаа, “Хятадын заналхийлэл” гэдэг бол Помпеогийн гаршсан худал яриа. Тэрээр ард түмэн нь 93 хувийн сэтгэл ханамжийн индекстэй улс орны засгийн газрыг хүчирхийллийн засаглал, 138 улс орон болон олон улсын 30 гаруй байгууллагын Хятад улстай хамтран ажиллаж байгаа “Бүс ба зам”-ын төслийг булаан дээрэмдлэг гэж Хятадын 1.4 тэрбум ард түмний энх тайванч хөгжлийг заналхийлэл гэж байгааг юу гэх вэ дээ” гэжээ.

Бүс нутгийн улс орнуудын харилцааг өдөөн хатгахгүй байхыг шаардав

Хятад, Энэтхэгийн хилийн маргаантай асуудал сүүлийн үе хурцдахын хажуугаар Америк Энэтхэгтэй харилцаагаа эрчимжүүлж байна. Үүнд Хятад улс ямар байр суурьтай байна гэсэн сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, “Улс орнууд хооронд хоёр талт харилцаа хөгжүүлэхэд эрхбиш бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтэд ашигтай байх ёстой. Харин гуравдагч талын зүй ёсны эрх ашгийг хохироож болохгүй гэдэг байр суурийг Хятадын тал санаачилсаар ирсэн. Үүний зэрэгцээ, бүс нутгийн хамтын ажиллагааны тухай төлөвлөгөө нь эрхбиш энх тайванч хөгжил, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх гэсэн цаг үеийн урсгалд нийцсэн байх хэрэгтэй. Тиймээс бүс нутгийн улс орнууд хоорондын харилцааг өдөөн хатгах гэсэн Америкийн зарим улс төрчид хорон санаагаа эртхэн хураахыг Хятадын тал шаардаж байна” гэжээ.

Бусдад дээрэлхэхэд донтжээ

Саяхан Америкийн төрийн нарийн бичгийн дарга Помпео Шри Ланк улсад айлчлахдаа Хятад, Америктай харилцаагаа хөгжүүлэх талаар сонголт хийхийг шаарджээ. Үүнд холбогдуулж 28-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “Бусад улс орныг хүчээр албадан сонголт хийлгэх бол Америкийн зарим улс төрчдийн донтсон автал” гэжээ.

Эх сурвалжийн дагуу Шри Ланка улсын ГХЯ-ны албан хүн нэгэнт өгүүлэл нийтэлж, Шри Ланка улс өөрийн орныхоо үндсэн хууль, ард түмнийхээ хүсэл зорилтын дагуу дипломат харилцаа хөгжүүлнэ. Үүнд гаднын аль нэг хүн гар хошуу дүрэх шаардлагагүй гэсэн байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:252
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой