”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

63 настай ээж онлайнаар бараа худалдаад 10 сая юаний хөрөнгөтэй болов

63 настай ээж онлайнаар бараа худалдаад 10 сая юаний хөрөнгөтэй болов.

     Өвөр Монголын Тунляо хотын Найман хошууны 63-тай өндөр настан Бай Шюжы бизнес эрхлээд хол ойрынхондоо "домогт буурал" гэж алдаршжээ. Тэрээр арваад жилийн турш хатуужилтай хөдөлмөрлөн тэмцэж, жижиг худалдаагаа 30 сая юаний тогтмол хөрөнгөтэй том хэлбэрийн хүнс идээний компани болгон хөгжүүлэв. Мөн үүний зэрэгцээ нийтийн асрамж болон буяны үйлийг идэвхтэй өрнүүлж, нутгийн зон олон, ах дүү нараа тэтгэн дэмжиж явав.

Бай Шюжы 2003 онд Өвөр Монголын Баянхангай хүнсний ХК-ыг үүсгэн байуулсан. 2012 онд 15 сая юаний хөрөнгө оруулж, 10 мянга гаруй квадрат метр бүхий хүнс идээ боловсруулах үйлдвэр болгон өргөтгөөд, үхрийн борц, үхрийн махтай халуун ногоо, монгол давсалсан ногоо, цагаан идээ зэргийг хийж үйлдсэн. Мөн "шарсан үхрийн борц" зэрэг үндэстний онцлогтой нэрт брэндийн бүтээгдэхүүнийг биеэ даан судлан бүтээв. 2017 онд, энэ мах шарах мэргэжил нь урьд хожид Түнляо хотын биет бус соёлын өвийн тав дахь ээлжийн төлөөлөх чанартай зүйлийн жагсаалт ба ӨМӨЗО-ы биет бус соёлын өвийн зургаадугаар ээлжийн төлөөлөх чанартай зүйлийн жагсаалтанд сонгогдов.

Өөртөө Засах Орны зэрэглэлийн Биет бус соёлын өвийн залгамжлагч болсон Бай Шюжы цахим шууд нэвтрүүлгээр шарсан борц, монгол шалбин, сүүтэй цай зэрэг үндэстний онцлогтой уламжлалт амтат хүнс идээ хийх аргыг зааж, олон олон хүмүүст үндэстний онцлогт идээн ундаагаа танилцуулан, хэрхэн хийж ур мэргэжлийг зааж сургаж. "Ядуу буурай гэр бүл ба ядуу буурай хүн болгоныг бүгдийг нь баяжуулан чинээлэгжүүлэх бол миний хүсэл мөрөөдөл юм" гэж Бай Шюжы хэллээ.

- Манай компани 103 ажилтантай. Энэ хэдэн хоног манай цахим  дэлгүүрээс 4 сая гаруй юаний их захиалга авсан болохоор бид бүгд   маш завгүй ажиллаж байна. Би эдгээр жилүүдэд нийтийн асрамжийн ажлыг хийж ирсэн юм. Одоо ч гэсэн үргэлжүүлэн хийхийг хүсэж байна. Өнөөдрийн ололт амжилтыг алхам алхмаар олсон бөгөөд би ч олны туслалцаа дэмжлэгийн ачаар ядуурлаас ангижраж баяжин чинээлэгжсэн юм.  Иймээс нийгэм нийтэд ач хариулж, нутаг усандаа дэмжлэг туслалцаа үзүүлэх нь миний хийх ёстой зүйл болно. Би 60 гарсан өндөр настан боловч бас олон олон залуучууд болон над шиг бие махбод чийрэг настайчуудыг ч дайчлан, шаргуу хөдөлмөрлөж, нутаг ус, ард түмэндээ хамгийн их хувь нэмэр оруулах санаа бодол, төлөвлөгөөтэй байна гэж Бай Шюжы настан ярьлаа.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Төв Радио
Мэдээ үзсэн:796
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой