”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Монгол улсын ашигт малтмалын экспорт нэмэгдэж байна

Монгол улсын ашигт малтмалын экспорт нэмэгдэж байна

   Цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг 2020 оны эхний хагаст 9.7 хувиар унасан нь сүүлийн 20 жилийн хамгийн том уналт болжээ. Гэхдээ макро эдийн засгийн оновчтой бодлого, гадаад орчны сэргэлтээс шалтгаалан оны хоёрдугаар хагаст эдийн засаг аажмаар сэргэх төлөвтэй байгааг Монгол Улсын Төв банк, Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүд онцолж байна. Жишээлбэл, 09-р сарын 15-нд Азийн хөгжлийн банкнаас гаргасан Монголын эдийн засгийн чиг хандлагын тайлангаас харахад эдийн засгийн уналт энэ оны эцсээр 2.6 хувьд хүрч, 2021 онд харин 5.1 хувиар өсөх төлөвтэй байна. Эдийн засгийн нөхцөл байдал ийнхүү сайжирч байгаа нь ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортын хэмжээ, үнийн өсөлттэй холбоотой юм.

Монгол Улсын төсвийн орлогын 23 хувь, экспортын орлогын 87 хувь нь уул уурхайн салбараас бүрддэг. Энэ нь Монголын эдийн засаг, иргэдийн амьжиргаа хүртэл ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтаас шууд хамааралтай болохыг харуулж байна.

Экспортын энэхүү бүтцээс болж Монгол Улсын эдийн засаг гадны нөлөөлөлд өртөмтгий байдаг. Гэсэн хэдий ч 2020 оны хоёрдугаар хагас жилд дэлхийн томоохон түүхий эд алт, зэсийн үнийн өсөлт, нүүрс, төмрийн хүдрийн экспортын хэмжээ өссөн нь эдийн засаг аажмаар сэргэнэ гэсэн өөдрөг үзлийг баталжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Энэ оны 08-р сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 38 нүүрсний уурхай хэвийн ажиллаж байна. Ковид-19 цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Монгол Улсын засгийн газар Хятад улстай хамтран "ногоон гарц" нээж, экспортоо сэргээжээ. Гаалийн бүрдүүлэлтийн тоо баримтаас үзвэл нүүрс тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.
Үүний зэрэгцээ зэсийн баяжмалын орлого төсөөлж байснаас өөдрөг байна. Статистикийн тоо баримтаас үзвэл, Монгол Улсын экспортын орлогын 40 хувь, төсвийн орлогын 15 хувийг Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрээс бүрдүүлдэг гэж ойлгож болно.
Ковид-19 цар тахлын үед зэсийн экспортыг нүүрстэй харьцуулбал хэвийн гэж үзэж болох боловч түүхий эдийн үнэ огцом хэлбэлздэг юм. Олон улсын зах зээл дээрх тодорхойгүй байдлаас болж зэсийн үнэ 3-р сард 6300 ам.доллараас 4700 ам.доллар болж буурчээ. Гэвч дараа нь 40 хувиар өсч, 09-р сард 6700 доллар болжээ. Монгол Улс 2019 онд 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 1.8 тэрбум ам.долларын орлого олсон байна.
Энэ онд Монгол Улсын Төв банкнаас худалдаж авсан алтны хэмжээ мэдэгдэхүйц өсөв. Энэ оны эхний найман сард Монгол Улсын Төв банк 13.1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 5 тонноор өссөн үзүүлэлт юм.
Энэ оны эхний найман сард Монгол Улсын хар тугалганы баяжмал, молибдений баяжмал, флюоритын уурхайн хүдэр ба флюоритын баяжмал, төмрийн хүдэр, төмрийн баяжмалын экспорт өмнөх оноос 0.6 -14.7 хувиар өссөн байна. Эдгээрийн дотор төмрийн хүдрийн үнэ өссөн нь экспортод эерэг нөлөө үзүүлж байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:404
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой