”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

4 үхэртэй ядуу өрхөөс 800 үхэртэй баян малчин болжээ

4 үхэртэй ядуу өрхөөс 800 үхэртэй болсон баян малчин болжээ

   Хээрийн шувууд ч эцэж цуцмаар энгүй өргөн уудам Хөлөнбуйрын тал нутагт хэдэн мянган хоньтой малчин, мянган адуутай баян малчин аж төрж байдгийг сайн мэднэ. Гэсэн хэдий ч малчин Мялаа 800 үхэр маллаж байна гэдгийг сонсоод би маш их гайхсан юм.

Намрын налгар тэнгэр цэлмэг агаад тунгалаг. Нүд алдам тал дээр машинаар давхиулан явахад хаа сайгүй хадлангийн боодолтой өвс алтан шаргал намарт өнгө нэмэн, баян намрын элбэг хураалтаа гайхуулна...

Сурвалжлагчид бид Хөлөнбуйрын Эвенк хошууны Хой сумын Баян-Уул багийн албан ажилтан Тэмцэлтийг дагаж Мялаагийн намаржаа руу хөдлөв. Үхэр мөөрөлдөх дуу сонсдоход бидний зорьсон газар хүрсэн гэдэг нь илэрхий байлаа. Машинаас буумагц нүдний өмнө үхэр сүрэг харагдахад бид өөрийн эрхгүй :"ямар олон үхэртэй айл вэ …” гэж дуу алдан гайхсан юм.

Энэ 800 гаруй үхрийн эзнийг Мялаа гэдэг. Энэ жил 47 настай. Эвенк үндэстэн. Эвенк Үндэстний Өөртөө Засах Хошууны Хой сумын Баян-Уул багийн малчин. Энэ өдөр Мялаа намаржаадаа үхрүүдээ ялгаж хоёр зуу гаруйг нь худалдахаар бэлтгэж байсан нь энэ. Мялааг харахад нүүрэнд нь хал үзэж халуун чулуу долоосон нь илэрхий.

Тэрбээр Цахилгаан эрчим хүчний мэргэжлийн сургуулийн Цахилгаан гагнуурын ангиас төгсөөд дараа нь олон жил хөлсний ажил хийсэн гэнэ. Хожим нь гэргий Жаламтайгаа айл гэр болж аж амьдралаа босгож явахдаа амьдралын хатууг ойлгож мэдэрч явчээ. Ханийн заяа холбосон тэд хоёул хөдөө нутаг Баян-Уул багт ирж айлын хөлсний хоньчин болж явжээ. Мялаа өглөө үүрээр босон хонио бэлчээж, үдшийн бүрий тасрахаар хонио хотлуулна. Гэргий Жалам нь ч өглөө оройдоо айлд үнээ сааж орлогоо нэмэгдүүлэн, залуу хос маань ингэж л ажил амьдралаа өөд нь татаж эхлүүлжээ.

- Би чинь амьдрал ядуу зүдүү өрх байсан шүү! Тухайн үед хошууны Ядуурлыг бууруулах албанаас надад дөрвөн үнээ өгсөн юм. Би энэ дөрвөн үнээгээр өөдөлсөн шүү, дөрвөн үнээний нэг нь одоо болтол байна. Би нам засгийн ачийг хэзээ ч цээжилж явна !” гэж Мялаа хэллээ.

Тийм ээ ! Мялаа Жаламтайгаа хоёул тэр үед ажлыг хүнд бэрх гэж ялгалгүй хийж, хичээн зүтгэж ирсэн билээ. Хөдөлмөр хүнийг гомдоодоггүй гэдэг. Тэдний шаргуу хөдөлмөр, нам засгийн ашигтай бодлого ба нутаг усны хүмүүсийн тус дэмжлэгээр тэд 2000 гаруй хонь, 200 үхэртэй болж, бас Хой сумын төвд хоолны газар ажлуулав. Мөн  2014 онд Мялаа таван өрхтэй хамтарч “Ажнай ” хоршоог байгуулснаар түүний мал аж ахуйн ашиг орлого ч өндөр болсон байна.

Мал сүрэг нь ч олширч, ашиг орлого нь нэмэгдэн, аж амьдрал нь өдрөөс өдөрт сайжирсан ч Мялаа амжилтандаа сэтгэл ханан жаргаж суусангүй.  Тэрээр олон жилийн турш мал маллаж ирэхдээ нэг талаар маллах арга туршлага хуримтуулж, нөгөө талаар малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх тухай судалж арга зам эрэлхийлсээр иржээ. Мялаа уламжлалт аргаар мал маллах ба шинэ менежментийн аргыг уялдуулж малын ашиг шимийг илүү өндөр болгох арга зам эрэлхийлэх зорилгоор өөрийн 2000 гаруй хонь, 200 гаруй үхэр, бас сумын төвд ажиллуулж байсан хоолны газар зэргээ бүгдийг худалдаад симентар үхэр авч тэжээсэн байна. Симентар үхрийг уламжлалт мал аж ахуйн аргаар хаваржаа, зуслан, намаржаа, өвөлжөө гэж ангилан нүүдэллэж, бэлчээр сэлгэн малласнаар махны чанар нь зах зээлд зохицон, үхэр нь өндөр үнэд хүрдэг болжээ.

Энэхүү маллах арга нь түүний хөдөлмөр хүчийг арвилж хэмнэж өгснөөр барахгүй ашиг орлогыг нь маш их нэмэгдүүлсэн байна. Мялаагийн "Ажнай” хоршооны ашиг орлого нэмэгдэж, өргөжин хөгжиж ирсэн болохоор 2018, 2019 онуудад хошууны ядуурлыг бууруулах албанаас түүний хоршоод урьд хожид 4.5 сая юаний ядуурлыг бууруулах төслийн мөнгийг санхүүжүүлжээ. Мөн Хой сумын дөрвөн баг, 56 ядуу буурай өрх, 120 хүнийг түүний хоршоод хамруулж өгсөн байна. Тэрээр ядуурлыг бууруулах төслийн бүх мөнгөөр симентар үхэр худалдан авч, ядуурлыг бууруулах ажлаа эхлүүлж, жил бүр ядуу буурай өрхөд 180 мянган юаний ашиг хүртээж, багийн нийтийн аж ахуйн нэгжийг 120 мянган юаниар дэмжин тусалж ирсэн байна.

   Тосгоны албан ажилтан Тэмцэлтийн дагуулгаар сурвалжлагч ядуу буурай өрх Хан Шүмэйгийн хүрлээ. Хан Шүмэй ухаан алдаж унадаг өвчин туссанаас хойш удаан жил болж байгаа юм.

- ‘Ажнай’ хоршоо энэ жил 4500 юань өгсөн. Энэ мөнгөөр би эм тан авсан болохоор их тус болсон шүү! гэж Хан Шүмэй сэтгэл догдлон, хэлсэн үгээ дахин дахин давтаж байлаа.

Тэдний хэр тэжээх бизнес бага зэрэг өөдлөн дэвших дашрамд тэрээр өөрийн арчилгаа, маллагаа ба менежментийн арга маягаа дээшлүүлэх зорилгоор олон газраар явж суралцаж туршлагаа солилцов. 2018 онд Бээжинд явагдсан “Тариалангийн талбайн эзний сургалт”-д хамрагдаад үр ашигтай мал маллах ба хөлсний ажилтан ажиллуулах тухай олон юм сурсан гэдэг...

- Намын энэ сайхан бодлогоор өөрөө хүчин чармайлт гаргаж хөдөлмөрлөхгүй, тархи толгойгоо хөдөлгөж баяжин чинээлэгжиж чадахгүй бол нээрээ хэнд ч гомдох ч хэрэг алга. Хэрвээ алгуурлаж залхуурахгүйгээр хөдөлмөрлөдөг л юм бол мөнгө олох аз тохиол их байна шүү гэж Мялаа сурвалжлагын үеэр ярьсан юм. Түүний өөрийн шаргуу хичээл зүтгэл, оюун ухаандаа түшиглэж баяжин чинээлэгжсэн түүх улсын төв телевизийн 07-р сувгаар цацагдаж, түмний анхааралд хүрч байсан билээ. Хөлөнбуйрын өвөл хүйтэн бөгөөд урт болохоор өвлийн улирлын мал сүргийн дулаалга тун чухал гэдгийг Мялаа их анхаардаг. Түүний өвөлжөөнд 1200 м2 бүхий үхрийн дулаан пин хороо гурав бий. Пин бүрт 150 толгой нас гүйцсэн үхэр тэжээх багтаамжтай бол тугал бол 200 толгой тэжээх боломжтай аж. Өвөлдөө Мялаа үхрээ бүлээн усаар усалдаг. Түүний хэлснээр даарч байгаа үхэр хүйтэн ус уувал улам даарах болохоор  өвс их идэж дулаацдаг. 

Иймээс бүлээн ус уувал үхэр даарахгүй бөгөөд идэх нь багасдаг болохоор өвс бордоонд ч арвитай гэнэ. Тэрээр бас үхэртээ тусгай зориулалттай ус халаадаг төхөөрөмж зохиосон байна. Энэ жил Мялаагийн хадлангийн ургалт тааруухан байж, 1000 гаруйхан боодол өвс хураасан аж. Ингэснээр бас 3000 боодол өвс нөөцөлж мал сүргийнхээ өвөл хаврын тэжээлд хэрэглэх юм байна.

- Малын үнэ ханш өсч байгаа болохоор мал сүргээ л сайн тэжээхийг бодож байна гэж Мялаа урамтай хэлж байлаа.

Дөрөвхөн үхэртэй ядуу буурай өрх байсан Мялаагийнхан нэг мэдэхэд 800 үхэртэй баян малчин болно гэж хэн ч итгэмээргүй байх аа. Түүний баяжин чинээлэгжсэн түүхээс амьдрал бол хатуу бөгөөд бас зөөлөн байдаг, хөдөлмөр зүтгэлийн хариуд хүсэл мөрөөдөл биелэх учиртай гэдэг үнэн ёсыг гэрчилж байна. 

Зохиогч:Алтан-Од
Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Амьдрал гарагийн сонин
Мэдээ үзсэн:846
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой