”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Алдаа бол амжилтаас илүү чухал зүйл

Алдаа бол амжилтаас илүү чухал зүйл

Ахиц дэвшил болон тав тух, амар хялбар байдал гэдэг хоорондоо огт зохицохгүй.  Энэ нь амжилтанд хүрэхийн тулд заавал золиос гаргах, алдаа гарах, өөрчлөгдөх, азгүйдлийг ар араас нь тэвчиж, даван туулах чадвартай байх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Бид ихэнхдээ амжилтанд бахархаж, харин азгүйдлийг ичгэвтэр зүйл мэтээр хүлээж авдаг. Гэтэл үнэн хэрэгтээ азгүйдэл нь амжилтаас ч илүү сайн үр дагавартай байдаг гэнэ.

1. Та хэрэгжүүлэх боломжтой болон боломжгүй зүйлийн талаар туршлагыг хуримтлуулна

Таны ажиллаж буй бүхий л салбарт азгүйдэл тухайн ажилд хэрхэн хандах, ямар арга барилыг ашиглах тал дээр сургамж болж өгдөг. Жишээлбэл: Та их сургуульд суралцаж байхдаа олж авсан туршлага нь орчин үеийн нийгэмд хэрэгцээгүй болсон болохыг ойлгож болно. Эсвэл олон жилийн турш хэрэгжүүлж буй арга тань хуучирч, үр дүнгүй болсныг ойлгох юм.

2. Сэтгэл зүйн хувьд та илүү хүчтэй болно

Сэтгэл зүйн хувьд хүчтэй, тэнцвэртэй байна гэдэг нь та гоол оруулаагүй ч эсвэл сая долларын гэрээ байгуулаагүйнхээ төлөө галзуурахгүй байхыг хэлнэ. Азгүйдэлд хандаж буй таны хандлага нь таныг зорилгодоо хэр хурдан хүрэхийг чинь илтгэх болно.

Нөхцөл байдлаас хамаарч сэтгэл зүйн хямралаа давж туулах хэцүү байдаг.  Гэхдээ та сөрөг зүйлд хэдий чинээ бага хугацаа зарцуулж байна төдий чинээ амжилт ойрхон байна.  

3. Та бүх алдаагаа үнэлж, дараагийн төлөвлөгөөгөө гаргана

Азгүйдэл гэдэг тийм ч аймшигтай зүйл биш. Та өөрийн гаргасан алдааг үнэлж чадсанаар тухайн ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд  тохирох өөр ашигтай, зөв арга барилыг ашиглаж амжилтанд хүрэх болно.

4. Эргэн тойрны хүмүүстээ та үлгэр дуурайлал үзүүлнэ

Бизнес эрхлэгч эсвэл шилдэг зохиолчид амжилтанд хүрэхийн өмнө хэд хэдэн удаа унаж, босож байсан байх магадлалтай. Жишээлбэл: Стивен Кинг, Ж.К.Роулингийн чадварт хэн ч итгэхгүй байсан. Харин одоо тэднийг танихгүй хүн гэж үгүй.

Азгүйдлийг давж туулахгүйгээр хэзээ ч “хэн нэгэн” болж чадахгүй. Үүнийг хэзээ  ч мартаж болохгүй.  Та азгүйдлийг даван туулж буй чадвараараа бусдад өсөж, хөгжих боломжийг олгодог. Хэзээ нэгэн өдөр та хүүхдүүддээ өөрийн амжилтанд хүрсэн алхмуудыг ярьж, тэдэнд азгүйдлийг даван туулах эрх хүчийг хайрлах юм.

5. Та ажлынхаа талаар шинэ мэдлэгтэй болно

Азгүйдлийг алдагдал биш харин ашиг хэмээн хүлээн авах хэрэгтэй. Өөрийн карьерт тодорхой гэсэн амжилтанд хүрэхийн тулд та азгүйдлийг даван туулж, шаардлагатай мэдлэгийг хуримтлуулах хэрэгтэй болно.  Азгүйдэл нь бидний эргэн тойрноо харах өнцгийг өөрчилж, амжилтанд хүрэхэд эерэгээр нөлөөлнө.  

6. Та сэтгэл зүйн хувьд болон оюун ухааны хувьд илүү хөгжинө

Азгүйдэл нь оюун ухаан болон сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг.  Аливаа зүйлийг сонирхох, шинээр судлах, асуудлын шийдвэрийг олох зэрэг нь амжилтанд хүрэхэд эерэг үр дүнг авчирна. Бидний азгүйдэл нь бидэнд боломжийг нэмэгдүүлж өгдөг юм. Бид тулгарсан асуудлаа зөвөөр шийдвэрлэхийн тулд сэтгэл хөдлөлөө хянаж, замынхаа дундаас бууж өгөхгүйн тулд хичээдэг. Хэрвээ бид азгүйдлийг бууж өгөх шалтгаан хэмээн үзвэл оюун ухаан болон сэтгэл зүйн өөрчлөлтийг мэдэрч чадахгүй.

7. Та илүү чадварлаг болно

Ямар салбарт ажилладаг болохоос тань үл хамаарч таны ашиглаж буй арга барил, алдаа тань нэг талаас шинжлэх ухааны туршилт болно. Алдсан зүйлээ дахин шинээр туршиж үзэх нь таныг илүү чадварлаг нэгэн болоход туслах юм.

8. Таны сэтгэн бодох чадвар илүү хөгжинө

Сэтгэн бодох чадвар илүү сайн хөгжих нь сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг хадгалахад тусална. Амьдралд азгүйдэл гэдэг нь хөгжил дэвшлийн эх үүсвэр болдог. Алдарт Леонардо Да Винчи амжилт гэхээсээ илүүтэйгээр азгүйдлээрээ илүү олонд танигдсан нэгэн. Тэрээр амьдрал дээр хэрэгжсэн үгүйгээс үл хамаарч аливаа зүйлийг бодит болоход анхаарлаа хандуулж, хичээж, туршиж байснаараа алдартай.  

Та өөрийн хийж буй зүйл биш харин өөрийн чадвараараа илүү алдартай байх хэрэгтэй. Жишээлбэл: сониуч, эрсдэлээс айдаггүй, хичээнгүй, зоригтой, өөртөө болон өөрийн хийж буй ажилд итгэлтэй байх.

9. Та шинэ маршрут, төлөвлөгөөг зохионо

Хэрвээ та тухайн даалгаврыг гүйцэтгэж чадаагүй гэдэгтээ итгэлтэй байвал эхний азгүйдлийн дараа шууд бууж өгөх эсвэл алдаагаа засахын оронд 180 градус эргэж шинэ маршрутаар яваад үзээрэй. Танд шинэ санаа, шинэ чиглэл гарч ирэх болно.

10. Та бүх дуудлагад бэлэн байгаа гэдгээ ойлгоно

Бас нэг давуу тал нь таны замд тохиолдох хүндрэл, асуудал, бүх төрлийн дуудлагад та сэтгэл зүйн хувьд бэлэн байж чадна. Ямар ч нөхцөл байдалд та тайван байж, асуудлыг шийдвэрлэх хялбар аргыг олох болно.  

11. Та өөртөө итгэж эхэлнэ

Хэрвээ та томоохон азгүйдлийг мэдэрч, энэхүү байдлаасаа гарч дахин шинээр эхэлж чадсан бол та өөртөө маш итгэлтэй болсон гэсэн үг. Энэ бол азгүйдлээс олж авч буй томоохон хичээл бөгөөд амьдралд тохиолдох бүхий л шалгуурыг давж туулахад бэлэн болж байгааг илэрхийлнэ.

12. Та аливаа зүйлийг илүү нарийн харж сурна

Энэ нь та өмнө нь нарийн зүйлийг хардаггүй байсан гэсэн үг биш бөгөөд азгүйдлийг мэдэрсний дараа таны анхаарал илүү төвлөрөх болно. Өмнө нь танд чухал биш санагдаж байсан зүйлийг илүү нарийн судалж, үүнийхээ тусламжтайгаар өрсөлдөгчөөсөө илүү гарна. Үүнээс гадна таныг азгүйдэлд хүргэх нарийн зүйлийг хялбархан олж харж чадна.

13. Та өөрийн амьдралыг шинээр зохион байгуулна

Бэлтгэл болон зохион байгуулалт нь амжилтын эх үүсвэр юм.  Азгүйдэл нь танд энэхүү чадварыг хөгжүүлэхэд гайхалтай туслах болно. Та илүү замбараатай болж, хэрэггүй зүйлээс ангижирч, зөвхөн шаардлагатай гэсэн зүйлд л анхаарал хандуулж эхэлнэ. Энэ бол амьдралд хэрэгтэй чадвар гэдгийг санаарай.

Найруулагч:.
Эх сурвалж:CAAK
Мэдээ үзсэн:3153
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой