”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хүчилтөрөгчийн дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ?

Хүчилтөрөгчийн дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ?

Коронавирусний халдвар дэгдсэнээс хойш хүчилтөрөгчийн дутагдлын эмгэг нэлээд газар аваад байгаа ч эрдэмтэд эрт дээр үеэс энэ талаар судалж эхэлсэн байна. Хүчилтөрөгч хангалтгүй байвал амьдрах найдвар үгүй болох бөгөөд хүчилтөрөгчийн дутагдлын гол шинж тэмдэг нь ядаргаа, бие сульдах явдал юм. Хэдийгээр энэ бүхэн таагүй шинж тэмдгүүд ч бид төдийлөн анхаарал хандуулдаггүй.  Гэтэл үүнээс болж бие организм бүхэлдээ эрч хүчгүй, шүүсийг нь сорсон нимбэг мэт болдог аж.

Хүчилтөрөгчийн дутагдалтай хүний дархлаа суларч, бодисын солилцоо муудсанаар бие организм маш хурдан хөгширдөг байна. Тиймээс өөрийгөө энэ байдалд хүргэхгүйн тулд хүчилтөрөгчийн дутагдлыг бусад өвчнөөс ялгах хэрэгтэй болно. Ингээд хүчилтөрөгчийн дутагдалд нөлөөлдөг үндсэн 8 хүчин зүйлстэй танилцацгаая.

1.Амьсгалж буй агаарт хүчилтөрөгч хангалтгүй байх

Бид хүчилтөрөгчөөр хангалттай амьсгалж байгаа мэт санагдавч, үнэндээ энэ бол худал мэдрэмж юм.  Гадаа байж болох зүйл ч тасалгаанд хүчилтөрөгч үргэлж хангалтгүй байдаг. Харин агааржуулагч нь хуурамч хүчилтөрөгчийг мэдрүүлэх бөгөөд агаарыг хүчилтөрөгчөөр хангаж чадахгүй.

Хүчилтөрөгчийн дутагдалтай тэмцэхэд тун амархан. Нэгдүгээрт, агааржуулагчийг ашиглахаа боль. Харин үүний оронд цонх болон хаалгаа нээж өрөөгөө нэвт салхилуулах хэрэгтэй.  Цонхоо онгорхой унтаж бай. Үүнээс гадна цэвэр агаарт дасгал хийх хэрэгтэй бөгөөд тагтан дээрээ  ч хөнгөн дасгал хийж болно.

2.Амьсгалын замын өвчин

Хүчилтөрөгч уушгинд орохын өмнө амьсгалын замаар дамждаг. Тиймээс уушгины багтраа, хоолойны өвчтэй хүмүүсийн хувьд хүчилтөрөгчийн дутагдалд орох нь элбэг.

Харин энэ асуудалтай тэмцэхэд нэлээд хүнд.  Бүх төрлийн амьсгалын замын өвчин нь үргэлж аюулыг дагуулж байдаг бөгөөд ирээдүйд таны амьдралыг там мэт болгох магадлалтай. Тиймээс аливаа өвчнөө архаг хэмжээнд хүргэхгүйгээр нэн даруй эмчлээрэй.

3.Гемоглобины түвшин буурах

Гемоглобин нь бидний бие организмд хүчилтөрөгчийг дамжуулах үйлчилгээтэй байдаг.  Тиймээс гемоглобины түвшин буурах үед хүчилтөрөгчийг хангалттай дамжуулж чаддаггүй.  Гемоглобин буурах маш олон шалтгаан байдаг ч хамгийн түгээмэл нь төмрийн дутагдал, В амин дэмийн дутагдал, болон зарим төрлийн уургийн дутагдал юм.

Гемоглобины дутагдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд эхний ээлжид ямар шалтгаанаас болж гемоглобин дутагдаж байгааг олоорой. Мэдээж та эмчид хандах хэрэгтэй болно.  

Ингээд гемоглобины түвшин буурсан шалтгааныг тодорхойлсны дараа эмчилгээгээ эхлүүлээрэй. Гемоглобины түвшнийг загасны мах, мах болон бусад төрлийн шош, жимс, хүнсний ногоогоор нэмэгдүүлэх боломжтой.

4.Цусан дахь сахарын түвшин өндөр

Нүүрс усны түвшин өндөр байх нь бидний бие организмд нэн шаардлагатай уурагт сөргөөр нөлөөлнө. Гемоглобин ч элсэн чихрийн нөлөөнд автаж, урвалд орсноор үүргээ биелүүлж чадахаа больдог.

Тиймээс элсэн чихэр болон гурилан бүтээгдэхүүний хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй. Үүнээс гадна чихэртэй, хийжүүлсэн ундаанаас мөн татгалзаарай.

5.Хүнсний харшил

Харшил үүсгэгч бидний бие организмаар улаан эс хамт аялдаг. Хэрвээ бидний бие хангалттай сайн ажиллаж байвал харшил үүсгэгч элгээр дамжиж цэвэршиж үгүй болдог.  Гэвч хэт их харшил үүсгэгч бодис байх нь хүчилтөрөгчийн дамжуулалтад сөргөөр нөлөөлдөг юм.

Тиймээс цусны шинжилгээ өгч, улаан эсийн тоог мэдэх хэрэгтэй. Улаан эсийн тоо нэмэгдсэн бол эмч танд харшилтай гэх оношийг тавих биз. Ингээд эцэст нь ямар бүтээгдэхүүнээс харшилдаг болохыг тогтооход л хангалттай.

6.Судасны асуудал

Судасны бүдүүрэл болон бусад төрлийн судасны асуудал нь цусны эргэлтэд сөргөөр нөлөөлдөг бөгөөд энэ нь мэдээж хүчилтөрөгчийн хангамжид эерэгээр нөлөөлөхгүй нь ойлгомжтой.

Эмч нарын үзэж байгаагаар нүүрс усны хэт их хэрэглээ нь судасны өвчинд хүргэдэг гэжээ.  Зөв хооллолтыг дасгал сургуулилттай хослуулах нь судасны бүдүүрэл, судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.

7.Стресс

Стрессийн байдалтай байх үед судас нарийсч цусан хангамж муудсанаар амин чухал эрхтнүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хүчилтөрөгчийн дутагдал нь архаг стресстэй хамт илрэх магадлалтай.

Энэ тохиолдолд стрессийн эсрэг үйлчилгээтэй, тайвшруулах бүх төрлийн эм туслах болно. Хэрвээ тайван бус, бухимдалтай байдал тогтмол таныг дагаж байвал цаг алдалгүй сэтгэл судлаач эсвэл мэдрэлийн эмчид хандаарай. Эмч таны нөхцөл байдалд тохирох үр дүнтэй эмчилгээг бичиж өгөх юм.

8.Хөдөлгөөний идэвхгүй байдал

Хүн бүхий л нөхцөл байдалд амархан зохицох чадвартай байдаг. Хэрвээ та спортоор хичээллэхээ зогсоож,  зурагт  эсвэл компьютерын өмнө олон цагийг өнгөрүүлж эхэлбэл бие организм тань танд хүчилтөрөгч их хэрэггүй болохыг ойлгож, улаан эсийн тоо тэр даруй буурах болно.

Энэ асуудлыг шийдвэрлэх хялбар арга бол дасгал хийх явдал юм. Өглөө богино зайд гүйх, суулт хийх нь хүчилтөрөгчийг хангалттай авахад тусална.

Хүчилтөрөгчийн дутагдалд хүргэх маш олон шалтгаан байдаг ч дээр дурдсан зүйлсэд анхаарал хандуулбал таны асуудал бага ч болов шийдэгдэх болно.

Найруулагч:.
Эх сурвалж:caak
Мэдээ үзсэн:826
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой