”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Залуу хүний үс бууралтах нь ямар шалтгаантай вэ?

Хэрэв та өөрийгөө залуу насандаа бууралтсан цорын ганц хүн гэж бодож байвал эндүүрэл юм. Эрт бууралтах нь нийтлэг зүйл бөгөөд зарим тохиолдолд тодорхой нэгэн өвчний шинж тэмдэг байж болно. Ингээд та бүхэнд үүний шалтгаан болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг хүргэж байна. 

Хэрэв та өөрийгөө залуу насандаа бууралтсан цорын ганц хүн гэж бодож байвал эндүүрэл юм. Эрт бууралтах нь нийтлэг зүйл бөгөөд зарим тохиолдолд тодорхой нэгэн өвчний шинж тэмдэг байж болно. Ингээд та бүхэнд үүний шалтгаан болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг хүргэж байна. 

Таньд B12 витамин дутагдсан байж болзошгүй

Шинжээчдийн үзэж буйгаар витамин В12-ийн дутагдал эрт буурал үс үүсэх хамгийн түгээмэл шалтгаан болдог байна. Энэ нь мөн үс унах шалтгаан болох магадлалтай. Үүнээс зайлсхийхийн тулд өндөг, үхрийн мах, туна загас, хулд загас зэргийг хоол хүнсэндээ заавал оруулах хэрэгтэй. Мөн та B12-ийг нэмэлт тэжээл болгон хэрэглэж болно.

Бамбай булчирхайн асуудал байж болзошгүй

Судалгааны дагуу таны бамбай булчирхайн асуудал таны үсний фолликулд шууд нөлөөлдөг байна. Хэрэв та залуу насандаа цагаан эсвэл хэврэг, тослог үстэй болсон бол таны биеийн бамбай булчирхайн үйл ажиллагаанд доголдол үүссэнтэй холбоотой байж болох юм.

Та эрүүл хоол хүнснээс илүү түргэн хоол хэрэглэдэг

Хачирхалтай нь эрүүл хоолны дэглэмийг үл тоомсорлох нь мөн энэ төрлийн асуудалтай тулгарахад хүргэдэг ажээ. Шинжлэх ухааны олон судалгаагаар үс бууралтахад ферритин, кальци, витамин D-3, зэс, цайр, төмрийн дутагдал нөлөөлдөг байна. 

Та аливаа зүйлд байнга санаа зовж, стрессддэг

Мөн залуу насанд үс бууралтах, эсвэл халзрахыг стресстэй холбон тайлбарладаг. Удаан хугацаанд сэтгэлийн зовиур тээж, уур бухимдалтай явах нь таны үсийг нөхөн сэргээх үүрэгтэй үүдэл эсэд нөлөөлдөг ажээ.

Удамшил

Таны цагаан үс эцэг эх, өвөө эмээ нараасаа өвлөж авсан генийн мэдээллээс хамаарч болох юм. Арьс судлаачид хүн төрөлхтний генетик нь хэзээ үс бууралтахыг тодорхойлдог болохыг баталсан билээ.  Хэрэв таны гэр бүлийн хэн нэгэн эрт буурал үстэй болж байсан бол танд үүнтэй ижил зүйл тохиолдож магадгүй юм.

Та химийн бодис, хортой будагтай үсний бүтээгдэхүүн хэрэглэж байж болох юм

Шампуниас үсний будаг хүртэл ихэнх үсний бүтээгдэхүүн буурал үстэй болоход хүргэдэг. Тэдэнд агуулагдах хортой химийн бодисууд нь меланиний түвшинг бууруулж, улмаар таны үс байгалийн өнгөө алддаг байна. 

Урьдчилан сэргийлэхийн тулд та юу хийж чадах вэ?

Таны үс бууралтаж эхэлсэн л бол таны үс анхны өнгөө буцааж олон боломжгүй болно. Гэхдээ эхний ээлжид үсээ бууралтаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй юм. Үүнд: 

Үсийг наранд гэмтэхээс хамгаалаарай. Болж өгвөл гадагшаа гарах бүрдээ толгойгоо нарны туяанаас халхлах.

Индүү, үс хатаагч хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Үсний том самаар үсээ самнаарай.

Кокосын тосоор хуйхаа тогтмол массажлаарай.

Хоол хүнсэндээ байцаа, цэцэгт байцаа, бүйлс, луувангийн шүүс зэргийг түлхүү оруулаарай.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:СААК
Мэдээ үзсэн:845
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой