”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын эдийн засаг “төсөөллөөс давсан” тухайд яагаад гайхаж байна вэ

Хятадын эдийн заса г“төсөөллөөс давсан” тухайд яагаад гайхаж байна вэ ?

    “10-р сард Хятадын эдийн засаг хурдтай сэргэж, энэ онд Хятад улс цорын ганц өсөх эрмэлзэл бүхий эдийн засгийн гол цогцын байр суурийг бэхжүүлсэн байна.” Саяхан Хятадын албаны талаас 10-р сарын эдийн засгийн тоо баримтыг нийтэлсний дараа Блумберг агентлаг ийнхүү үнэлсэн байна. Ройтерс агентлаг: 10-р сарын Хятадын эдийн засгийн амжилтууд “бүхэлдээ төсөөллөөс давсан байна” гэж мэдээлжээ.

Аж үйлдвэрийн өсөлт нэлээд өндөр хурдаа үргэлжлэн хэвээр хадгалж, хэрэглээ болон хөрөнгө оруулалт тогтвортой сэргэв...... 10-р сард Хятадын эдийн засгийн сэргэлтийн байдал үргэлжилсээр байв. Жишээлбэл, томоохон аж үйлдвэрийн нэмүү өртөг өмнөх хугацааны мөн үеэс 6.9 хувиар нэмэгдэж, өнгөрсөн жилийн мөн үеэс 22 нэгжээр өндөр байж, үүнээс өмнө Ройтерс агентлаг 6.5 хувь гэж төсөөлснөөс хол дээгүүр байв. Үйлчилгээний салбарын үзүүлэлт өнгөрсний мөн үеэс 7.4 хувиар өсөж, 9-р сард 2 нэгжээр дээшилснийг бодвол илэрхий сэргэсэн байна.

Хэрэглээний өсөлтийн сайжралт ч хүмүүсийн анхаарлыг татлаа. Хэрэглээ сэргэсэн нь ерөнхий эдийн засагт үргэлжлэн ихээр дэмжих үүрэг гүйцэтгэсэн байна. 10-р сард Хятадын нийгмийн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын ерөнхий хэмжээ 3 триллион 857 тэрбум 600 сая юаньд хүрчээ. Энэ нь өмнөх хугацааны мөн үеэс 4.3 хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор идээ ундааны орлого 437 тэрбум 200 сая юаньд хүрч, өнгөрсний мөн үеэс 0.8 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд тухайн жилдээ анх удаа эерэг болсон байна. Дурдууштай нь, улсын баяр болон элбэг хураалтын баярын амралтын хугацааны хөдөлгөгч хүчний үр дүн маш ил тод байв.

Өдгөө иймэрхүү мэдээлэл улам тодорхой болж, Хятадын эдийн засаг үргэлжлэн сэргэх замаар гуйвшгүй урагшилж байна. “Financial Times” сонинд: 10-р сард Хятадын жижиглэн борлуулалтын ерөнхий хэмжээ он гарснаас хойш хамгийн хурдтай өсөв. Энэ нь хэрэглэгчдийн шаардлага дээшилснийг харуулж, Хятадын эдийн засаг шинэ коронавирусийн халдварын явцад хурдтай сэргэхийг ахиулж байгаа юм гэж тэмдэглэжээ.

Хангалт болон хэрэглээний өсөлт бүгд сайжирснаас гадна, ажил олголт, ард иргэдийн амьжиргаа ч ерөнхийдөө тогтвортой байдлаа хэвээр хадгалсан байна. 10-р сард бүх Хятадын хот суурингийн ажилгүйдлийн түвшин 5.3 хувь байж, 09-р сараас 0.1 нэгжээр буурав. Дурдууштай нь, 10-р сар хүртэлх байдлаар БНХАУ-ын хэмжээнд хот сууринд шинээр нийтдээ 10 сая 90 мянган хүнд ажил олгож, бүтэн жилийн зорилтод үүргээ урьдчилан биелүүлсэн байна.

Түүнчлэн Хятадын эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч үргэлжлэн эрчимжсээр байна. Энэ оны эхний 10 сард дээд технологийн үйлдвэрийн салбарын нэмүү өртөг өнгөрсний мөн үеэс 5.9 хувиар нэмэгдэж, томоохон аж үйлдвэрийн өсөлтөөс илэрхий хурдан байв. Дижитал эдийн засгийн өрнүүн хөгжлийг ашиглаж, шинэ салбарын өсөлтийн байдал эерэг сайн болж, шинэ бүтээгдэхүүн нэлээд хурдтай нэмэгдсэн. Хятадын эдийн засгийн хөгжилд шинэ давуу тал бий болгож, шинэ хөдөлгөгч хүчээр сэлбэж, дэлхий нийтийн хамгийн том нөөц хүч бүхий том зах зээлийн татах хүчийг байнга эрчимжүүлсэн байна.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Мэдээ үзсэн:478
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой