”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин дарга БРИКС-ын орнуудын удирдагчдын хуралд юу гэж хэлэв

Дарга Ши Жиньпиний БРИКС-ын орнуудын удирдагчдын хуралд хэлсэн үг.

    БРИКС-ын орнуудын удирдагчдын XII уулзалт 11-р сарын 17-ны өдөр видео хэлбэрээр зохиогдлоо. Хятад улсын дарга Ши Жиньпин уулзалтад оролцож, чухал үг хэлэв.

Ард түмнийхээ аз жаргалант амьдралд анхаарал хандуулна

    Дарга Ши Жиньпин:

- Өнөөдөр цар тахал болон зуун жилд тохиогоогүй том сорилт давхцан, олон улсын нөхцөл байдалд гүнзгий өөрчлөлт гарч, хүн төрөлхтний нийгэм өнгөрсөн зуун жилд байгаагүй хүнд цар тахлыг даван туулж, дэлхийн эдийн засаг өнгөрсөн зууны 30-аад онд болсон их хямралаас хойших хамгийн хүнд уналтад нүүрлэж байна. Энх тайван, хөгжил хэмээх цаг үеийн гол сэдэв өөрчлөгдөөгүй, дэлхийн олон туйлт байдал болон эдийн засгийн даяаршлын цаг үеийн урсгал ч өөрчлөгдөөгүй хэвээр байна. Бид ард иргэдийнхээ аз жаргалын төлөө бодож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг баримтлан, бодит үйл ажиллагаагаар сайн сайхан дэлхий ертөнцийг бүтээн байгуулахад оруулбаас зохих хувь нэмрээр оруулах ёстой.

БРИКС-ын орнууд олон улсын шударга төв ёсыг хамгаална

         Ши Жиньпин дарга:

- Олон талт болон ганц талт үзэл, төв шударга болон дээрэлхүү байх сонголтын өмнө БРИКС-ын орнууд олон улсын шударга төв ёсыг хамгаалан, олон талт үзлийн далбааг өндөрт мандуулан, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг хамгаалан, НҮБ-аар төв болгосон олон улсын систем, олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын дэг журмыг хамгаалах болно. Улс орнууд үзэл суртлаас үл хамааран, улс орныхоо байдалд үндэслэн сонгосон нийгмийн тогтолцоо, эдийн засгийн загвар, хөгжлийн замыг хүндэтгэх ёстой. Хамтын, нэгдсэн, хамтран ажилласан, тогтвортой аюулгүйн үзэл баримтлалыг баримтлан, хэлцэл, зөвшилцлөөр зөрчил маргааныг зохицуулан, дотоод засаглалд гар дүрэхийг эсэргүүцэн, ганц талаас хориг тавих болон "урт гараа сунгах"-ыг эсэргүүцэж, энх тайван тогтвортой хөгжлийн орчныг хамтдаа бүрдүүлэхийг санаачлах ёстой.

Халдвартай тэмцэх хамтын хүчийг дайчлах ёстой

    Дарга Ши Жиньпин: 

- Жил шахуу хугацаан дахь практик бидэнд эв санаа нэгтэй, шинжлэх ухаанчаар урьдчилан сэргийлж чадах юм бол халдварын тархалтыг таслан зогсоож чадна гэдгийг харууллаа. Бид эв санаа нэгтэй байхаар зөрчлийг орлуулж, хэт өрөөсгөл байхаас зайлсхийн, улс орнуудын хамтдаа халдвартай тэмцэж буй хүчийг нэгтгэн ажиллах ёстой.

БРИКС-ын таван орон вакцины хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

       Ши Жиньпин дарга:

- БРИКС-ын орнуудын вакцин судлалын төвийн ажлыг эрчимжүүлэхийн тулд Хятадын тал нэгэнт вакцин судлалын Хятадын төвийг байгуулж, интернэтийн болон интернэт бус хамтын ажиллагааны хэлбэрээр таван орны вакцины хамтарсан судалгаа, туршилт хийх, хамтарсан үйлдвэр байгуулах, үйлдвэрлэх зөвшөөрөл олгох, стандартыг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг ажлуудыг урагшлуулах болно.

Халдварыг далимдуулан даяаршлын эсрэг ажиллах нь өөрийгөө болон бусдыг хохирооно

    Дарга Ши Жиньпин: 

- Халдварыг ашиглан "даяаршлыг сөрөх", "эдийн засгаа ангид байлгах", "зэрэгцэн урагшлах систем" гээчийг хөөрөгдөх нь эцэстээ өөрийн болон бусад орнуудын хамтын ашиг сонирхлыг хохироох болно. Өнөөгийн нөхцөл байдал, бид нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахыг тууштай дэмжиж, үндэсний аюулгүй байдал гэх нэрээр худалдааг ивээх үзлийг дэмжихийг эсэргүүцэх болно.

Шямэньд БРИКС-ын орнуудын инновацын бааз байгуулна

    Ши Жиньпин дарга:

- Хятад улс талуудтай хамтран БРИКС-ын орнуудын аж үйлдвэрийн хувьсгалын шинэ түншлэлийн харилцаа байгуулахад бэлэн байна. Бид Фүжянь мужийн Шямэнь хотод БРИКС-ын орнуудын аж үйлдвэрийн хувьсгалын шинэ түншлэлийн харилцааны инновацын бааз байгуулж, бодлогын зохицуулалт, боловсон хүчний сургалт, төслийн хэрэгжилт зэрэг салбарт хамтран ажиллана.

Халдварын нөлөөг бууруулахад ард түмнээр төв болгосон хөгжилд түшиглэнэ

      Дарга Ши Жиньпин:

- Хөгжил бол бүх асуудлуудыг шийдэх ганц түлхүүр юм. Халдварын сөрөг нөлөөнөөс гарах, амьдралын хэвийн горимд шилжих, зөрчил маргааныг намжаах, хүмүүнлэгийн хямралыг зохицуулахад үндсэндээ ард түмнээр төв болгосон хөгжилд түшиглэх ёстой.

Хятад улс үндэсний бие даасан хүчин чадлыг нэмэгдүүлэх амлалтаа биелүүлнэ

      Ши Жиньпин дарга:

- Дэлхийн дулаарал халдварын улмаас зогсохгүй юм. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах ажлыг яасан ч сулруулж болохгүй. Хятад улс өөрийн хөгжлийн түвшинд дүйх олон улсын үүрэг хариуцлагаа хүлээж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ажилд үргэлжлүүлэн хүчин зүтгэх болно. Хятад улс үндэсний бие даасан хувь нэмэр оруулах хүчин чадлыг дээшлүүлэн, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 2030 оноос өмнө дээд түвшинд тогтоон барьж, 2060 оноос өмнө хүчилтөрөгч болон нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг тэнцвэржүүлэх болно. Бид хэлсэндээ хүрнэ.

Хятад улс гадаадад илүү нээлттэй байх болно

   Дарга Ши Жиньпин:

- Бид дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөн, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, шинжлэх ухаан инновацыг түргэсгэн, дотоодын эдийн засгийн хөгжлийг эрч хүчээр сэлбэх болно. Хятад улс нээлттэй үүд хаалгаа хэзээ ч хаахгүй, харин илүү нээлттэй байлгах болно. Бид дэлхийн зах зээлд илүү идэвхтэй оролцож, гадаад хамтын ажиллагаагаа идэвхтэй гүнзгийрүүлэн, дэлхийн эдийн засгийн сэргэлт хөгжилд илүү олон боломж, орон зайгаар хангах болно.

Ширүүн салхи бороонд залуураа сайн барих ёстой

     Ши Жиньпин дарга:

- Бид нэг л хөлөг онгоцонд аялж буй хувь заяатай. Ширүүн салхи бороонд бид залуураа сайн залж, хэмнэлийг атган, эв санаа нэг хамтран ажиллаж, салхи борооныг сөрж, тайван тогтуунаар гэрэлт ирээдүй зүгээ замнацгаая.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:582
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой