”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын ”Тянь Вэнь-1” аппарат 300 сая км аялав

Хятадын ”Тянь Вэнь-1” аппарат 300 сая км аялжээ

   Ангараг гарагийг судалж, шинжлэх Хятадын гараг хоорондын “Тянь Вэнь-1” аппарат 116 хоногт тус гарагт хүрэх замынхаа 300 сая орчим километрийг туулсан бөгөөд нислэг амжилттай болж байна гэж Хятадын Сансар судлалын үндэсний газар мэдээлсэн байна.

Хятад улсын Ангараг гарагийг судлах хөтөлбөрт зориулан бүтээсэн гараг хоорондын анхны аппарат болох "Тянь Вэнь-1" орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 17-ны өглөөний байдлаар 116 өдрийг сансарт өнгөрүүлжээ. Нислэгийн зай 300 сая км-ээс давж, одоо дэлхийгээс 63.8 сая орчим км зайд нисэж байгаа юм байна. Тус аппаратын бүх системүүд хэвийн ажиллаж байна гэж мэдээлэлд дурджээ.

"Тянь Вэнь-1" аппарат Ангараг руу шууд бус хагас дугариг хэлбэртэй замаар нисэж байна. Тийм учраас аппаратаас дэлхий хүртэлх зай нь туулсан замаас нь бага байгаа гэнэ.

"Тянь Вэнь-1" аппаратыг долоодугаар сарын 23-нд өмнөд Хай Нань мужийн Вэнь Чан сансрын буудлаас "Чан Жэн-5" зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн байна. Тус аппарат долоон сар орчмын дараа Ангараг гарагт дөхөж очих ба Нарны аймгийн дөрөв дэх гараг руу нисэх замдаа дөрвөн удаа цуврал маневр хийх юм байна. Одоогийн байдлаар гурван маневр хийжээ.

 

 

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Ардын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:310
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой