”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

5G хөлөглөн давхиж ирсэн жоолочгүй уурхайн машин

Намрын сүүлчийн Баян Овоо уурхайн дүүргийн өглөө жаахан хүйтэн байлаа. Бугат болд төмрийн группын Баян Овоо төмрийн уурхайн уурхайн машины жолооч Ван Ган 07:00 цагт уурхай малтах талбартаа ирж, зуршил ёсоор уурхайн машиндаа ажиллуулахаас өмнөх хяналт шалгалт хийж эхэллээ.

     Түүний “жолоодож” байгаа уурхайн машины урт нь 13 метр, өргөн нь 7 метр, өндөр нь 6.8 метр, машины хүнд нь 139 тонн, ачааны хүнд нь 170 тонны аварга эд юм. Өөрийн биеэс нь бараг дөрөв дахин өндөр энэхүү уурхайн машины хажууд зогсох бүрт Ван Ганны сэтгэл омогшдог. Учир нь тус машин бол шинэ мэргэжлийн жолоочгүй уурхайн машин бөгөөд эрднийн уурхай Баян Овоод оюунлаг уурхайн дүүргийг бүтээн байгуулах анхны гарааг эхлүүлжээ. Мөн дэлхий даяар түгээмэл болж байгаа 5G гэх тэргүүний интер сүлжээний мэргэжлийг энд нутагшуулсан байна. Удалгүй энэхүү уурхайн машин уурхайд орж хүдэр тээвэрлэх үүргээ хүлээж авлаа. Ерөнхий газраас ирсэн тушаалыг хүлээж авсны дараа тус машин хөдөлж, дараа нь хурд нь нэмэгдэж, бас дугуйлах замаар эвтэйхэн дугуйлж, замд харш саад учирвал тойрон гарч, уурхайд байгаа цахилгаан утгуурын өмнө оновчтой хүрч зогслоо. Цахилгаан малтуур тус машинд хүдэр савлаж дууссаны дараа мөн аажмаар эргэн хөдөлж тогтвортой урагшлаад нэлээд зайтай байгаа хүдэр хэмхлэх өртөөний өмнө очиж хүдрээ буулгав. Хүдрээ буулгаж дууссаны дараа мөн хүдэр тээвэрлэхээр уурхайн гүн рүү явлаа. Ийнхүү бүх явцад Ван Ган гар дүрсэнгүй. Жолоочгүй уурхайн машин ингэж Баян Овоогийн хүдрийн уурхайд тэнгэрээс ирсэн хувилгаан машин шиг өөрөө ажиллаж, авто ажиллагаараа шинэ цаг үеийн хөгжил давшлийг харуулж байна.
 “Алтан унага” янцгаасан эрдэнийн уурхай Баян Овоод авто эзэмшилтэй төмөр хөлөг 5G хөлөглөн давхиж ирлээ. Ван Ган: “Арван гуравдугаар таван жил”-д бидний уурхайд томоохон хувиралт гарсан шүү! гэж учирлан ярина. 2018 оны 05-р сард уурхайд нь нэг баг хүмүүс ирээд уурхайн машиныг жолоочгүй ажиллуулах ажлыг эхлүүлжээ. Хорь гаруй жил уурхайн машин жолоодсон Ван Ган анхандаа итгэсэнгүй. Уурхайн машиныг бас жолоочгүй ажиллуулдаг гэж үү ? гэж сонирхож байлаа. Гурван сарын дараа Баян Овоо уурхайн дүүрэгт жолоочгүй уурхайн машины  төрөл зүйлийг албан ёсоор хэрэгжүүлэхэд Ван Ган мөн итгэж ядаж байлаа.

Уурхай доторх орчин тойрон будлиантай, уурхайн машин аялах зам муу мөртлөө харш саад ихтэй, жолоочгүй машин түүний дотор яаж ажиллах юм бэ гэж тэр бодов. Гэвч сүүлийн үед Ван Ган машиныг жолоочгүйгээр ажиллуулах шинэ техник мэргэжлийг үнэн сэтгэлээсээ биширчээ. Ойрын үед Баян Овоо уурхайн дүүрэг улсын “Шинэ суурь бүтээн байгуулалт”-ын стратеги  аз тохиолыг атган оюунлаг хотын бүтээн байгуулалтыг ахиулж, оюунлаг уурхайн дүүргийн бүтээн байгуулалтын тал дээр амжилт олсон байна. 2019 оны 05-р сард ӨМӨЗО-ны ууган 5G утсыг Баян Овоод хандан утасдсан байна. Тухайн жилийн 09-р сард дэлхийн анхны 5G жолоочгүй уурхайн машин тус уурхайн дүүрэгт албан ёсоор ажиллаж эхэдсэн. Одоо Баян Овоо уурхайд иймэрхүү жолоочгүй дөрвөн машин яаралтай ажиллаж байна. 2020 оны 05-р сараас эхэлж хоёр сар гаруйн цаг зарцуулан байгуулсан хот дүүргийн 5G суурь өртөөгийн бүтээн байгуулалт болон 5G сүлжээг өвч холбон туршсанаар амжилтад хүрсэн. Одоо хэрэглээ нь тогтвортой байж 5G-гийн хэрэглээг цаашид өргөжүүлэх суурь тавьжээ. Ард иргэдийн амьдралын инженеринг, аюулгүй байдлын хяналт хамааралт гэх зэрэг. "Оюунлаг Баян Овоо”-гийн бүтээн байгуулалт ахиц сайтай явагдаж байна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:392
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой