”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Мал аж ахуйн амьдралаар сэдэвлэсэн “Үүлэн доор” кино

Мал аж ахуйн амьдралаар сэдэвлэсэн “Үүлэн доор” кино

33 дахь удаагийн Хятад улсын киноны "Алтан тахиа" шагналын бүх төрлийн шагналд нэр дэвшигчдийн жагсаалтыг 11-р сарын 07-ны өдөр нийтлэв. Мал аж ахуйн амьдралаар сэдэвлэсэн “Үүлэн доор” кино нь “Хамгийн сайхан үйл явдалтай кино”, “Хамгийн содон найруулагч”, “Хамгийн сайн зураглаач”, “Хамгийн сайн монтаж” зэрэг дөрвөн төрлийн том шагналд нэр дэвшжээ.

“Алтан тахиа” шагнал нь Хятад улсын эх газрын кино жүжгийн хэмжээн дэх хамгийн нэр хүнд бүхий тусгай мэргэжлийн шагнал юм. Үүнд: Тус кино нь энэхүү шагналд дөрвөн удаа нэр дэвшсэн нь улсын дотоодын кино жүжгийн мэргэжилтнүүдийн хамгийн өндөр үнэлгээг авсан явдал нь мэдээж билээ. Үүний зэрэгцээ “Үүлэн доор” хэмээх кино нь өнгөрсөн жил зохион байгуулагдсан “32 дахь удаагийн Токио дахь олон улсын кино наадам”-д Хятад улсын кино жүжгээс сонгогдон орсон цорын кино бөгөөд “Урлагт хувь нэмэр оруулсан хамгийн шилдэг шагнал”-ын хүндтэй алдрыг хүртсэн байна. Мөн “2020 оны Шанхайн олон улсын кино наадам”-ын “Бүс ба зам дагуух улс орнуудын кино долоо хоног”-ийн үйл ажиллагааны салхийг хагалан үзэгчидтэй уулзсан байна.

Тус киног Бээжингийн Кино дээд сургуулийн кино найруулагчдын салбарын профессор Ван Руй найруулжээ. Гол дүрийн жүжигчнээр Өвөр Монголын залуу жүжигчин Журамт, Тана-Эрдэнэ ажиллаж, ахмад жүжигчин, алдарт жүжигчин Түмэн, Алиа нар кинонд оролцсон байна.

“Үүлэн доор” хэмээх кино нь хөдөөгийн эгэл жилийн хоёр малчин залуугийн өдөр тутмын амьдралыг жүжиглэн бүтээхээр дамжуулан одоогийн хэсэг залуусын мал аж ахуйн үнэн бодит амьдралыг тусган харуулсан байдаг. Киноны гол дүр болох Саруул нь хөдөө нутагтаа нөхөр хүүхэдтэйгээ малаа маллан, амар тайван жаргалтай аж төрж амьдрахыг хүсдэг малчин бүсгүй бол харин нөхөр Цогт нь гадагш гарч юм үзэж нүд тайлж, хотын сайхан амьдралыг эдлэх хүсэл мөрөөдөлтэй өдөржин гэрийн бараа харахгүй, гадуур арилжаа наймаа хийж явдаг ч дэмий бүтээсэн юмгүй малчин залуу байв.Тэдний адил бус амьдрахуйн үзэл болон айл гэрийн өдөр тутмын аар сар явдлаас болж үүссэн зөрчил маргалдаан нь нийгэм ахуйн байдлыг үнэн мөнөөр нь тусгасан байдаг. Цогтыг бүтээсэн гол дүрийн жүжигчин Журамт Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны уугуул бөгөөд Франц улсад найман жил кино урлагийн мэргэжлээр суралцжээ.

Эмэгтэйн гол дүр Саруулыг амилуулан тоглосон жүжигчин Тана-Эрдэнэ бол Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны уугуул юм. Тэрээр Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн уртын дууны ангийг төгсжээ. Одоо Эрээн хотын Улаанмөчирт уртын дуучнаар ажиллаж байна.  “Хөдөө шил”, “Цагдаа буян”, “Аав ээжийн нутаг усан”, “Норжмаа” зэрэг арваад кинонд дүр бүтээж үзэгч олондоо танигдсан авьяаслаг залуу жүжигчин билээ. Гол дүрийг бүтээсэн Журамт болон Тана-Эрдэнэ нь мал аж ахуйн оронд төрж өссөн бөгөөд малчин амьдралыг сайн мэддэг байсан нь киноны дүрийг бүтээхэд таатай нөхцөл болжээ. Уг киноны зураг авалт 2017 онд Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошуунд хийгдэж, зун өвөл хоёр улирлын мал аж ахуйн амьдралаар гол болгожээ.

- Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч азаар олон сайхан кинонд гол дүрийг бүтээж явлаа. “Үүлэн доор” хэмээх киноны гол дүрийн жүжигчний хувьд “Алтан тахиа” шагналын дөрвөн төрөлд нэр дэвшсэнд маш их баяртай байна. Өөрийн хүч хөдөлмөрөө гаргаж хийсэн зүйл түмний сэтгэлд таашаагдаж, өндөр үнэлгээ авна гэдэг маш их урам зориг өгдөг. Шигшээ тэмцээнээр дамжин дэвшсэн дөрвөн том шагналаа бүгдийг олж хүртэхийг хүсэж байна гэж Тана-Эрдэнэ ярилаа.

- Кино найруулагч, зураглаач нь Бээжингийн кино урлагийн сургуулийн профессор, тусгай мэргэжлийн багш нар байсан болохоор кино зураг авалтын явцад кино жүжиг, тоглох мэргэжлийн талд нэлээд олон мэдлэг туршлага хуримтлуулснаа Тана-Эрдэнэ хуваалцлаа.

Хөлөнбуйрын хөдөө талд өвлийн шөнө яс янгинам хүйтэрч агаарын хэм -40 хүрдэг болохоор кино зураг авалтыг бүү хэл, хэсэгхэн зуур гадаа гарахад л хацар нүүрийг хайрч хөлдөөх шахна.

Харин Журамт Тана-Эрдэнэ нар мартагдашгүй дурдатгал болсон зүйл гэвэл киноны өвлийн зураг авалтаар цасан шуурганд явж байгааг зураглахын тулд үдийн арван хоёр цагаас эхлэн дараагийн өдрийн өглөөний таван цаг болтол хээр гадаа зураг авалтад оролцож хөлдөх шахсан явдал болно.

- Кино зураг авалтын үеэр тус дэм болж байсан малчин түмэн болон зураглаачийн багийн хамт олондоо баярлаж байна. Хичээл зүтгэл гарган тоглосон энэхүү кино маань үзэгчдэд мал аж ахуйн амьдралын талаар сайхан харуулах болно. Бидний хийж бүтээсэн зүйлийг үнэлж хүндэлж явдаг ард түмэн, нутаг усныхан, багш нартаа олон олон шинэ уран бүтээл өргөн барьж, кино салбарт шинэ шинэ уран бүтээлээ туурвихаар хичээн ажиллана гэж Тана-Эрдэнэ санал бодлоо дэлгэлээ.

“Үүлэн доор” гэх киноны нээлт улсын хэмжээнд 07-р сарын 31-ний өдрөөс эхэлсэн бол үзэгчидтэй уулзан золгох нь Шанхай, Нинбө, Шэньжэнь, Чанша, Нанжин, Жинань, Бээжин, Өвөр Монголын Хөххот, Бугат, Хайлаар хотод үргэлжилсэн байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Амьдрал гарагийн сонин
Мэдээ үзсэн:807
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой