”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр батлагдлаа

Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр батлагдлаа

    Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр буюу RCEP энэ сарын 15-нд гишүүн орнуудын оролцоотойгоор хүчин төгөлдөр болов. Хэлэлцээрийг Хятад, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд болон Индонез, Малайз, Филиппин, Тайланд, Сингапур, Бруней, Камбож, Лаос, Мьянмар, Вьетнам зэрэг АСЕАН-ы гишүүн 15 гишүүн орон найман жилийн турш хэлэлцсэний дүнд гарын үсэг зуран баталгаажууллаа. RCEP-т гарын үсэг зурснаар дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүс мэндлэн, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжоор хангагдаж байгаа юм. 

   Тус олон улсын чөлөөт худалдааны бүс нь 2.27 тэрбум хүн амыг хамарна. Хэлэлцээрт хамрагдсан бүсийн экспортын хэмжээ 5.2 их наяд ам.долларт хүрэх бөгөөд дэлхийн экспортын 30 хувийг эзлэх юм. Тус хэлэлцээрийг 2012 оноос эхлүүлсэн ба найман жилийн хугацаанд 31 удаа албан ёсны хэлэлцээр хийсэн байдаг. Хууль эрхзүйтэй холбоотой 14000 гаруй хуудас текстийг хянан баталсан юм. Энэхүү хэлэлцээр нь Зүүн Азийн эдийн засгийн интеграцийн бүтээн байгуулалтын явц дахь сүүлийн 20 жилийн хамгийн том амжилт юм. Ганц жишээ дурдахад RCEP хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр Өмнөд Солонгосоос Индонезид экспортолж буй автомашины сэлбэгийн тариф одоогийн 40 хувиас тэг болж буурах төлөвтэй байна. 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СИНХУАНЕТ
Мэдээ үзсэн:354
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой