”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Эко бүтээгдэхүүн хөлжиж баяжих амин эрдэнэ

“Ядуурлаас ангижрахуй - Хятад улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээний хүрээн дэх Өвөр Монголын сэтгүүлчдийн аяллын баг 09 дүгээр сарын 24-ний өдөр сурвалжилгын аянаа Хөххотын Ү Чуань шяниас эхлүүлсэн юм.

Ү Чуань шянь нь “Төмсний нутаг” гэдэг сайхан алдраараа Хятад орон, цаашлаад дэлхийн хэмжээнд танигдсан. Нийт 4885 м.кв газар нутагтай. Орон нутгийн байгалийн өвөрмөц дүр төрх, хүнсний бүтээгдэхүүний онцгой брэндээрээ хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлалыг нэгэн зэрэг хөгжүүлэхийг чухалчилж, аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах арга замыг нээсэн төдийгүй, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлого болгосоор байна.

Ү Чуань шянь нь гол төлөв төмс, мөөг, хятад эмийн ургамал тариалах, хонь маллах зэрэг ядуурлыг бууруулах гол аж үйлдвэрлэл болгон хөгжүүлж байна.

        Мөөгөөр баяжих замыг нээгч Мэн Хэ Юань компани

Бидний сурвалжилгын анхны өртөө Мэн Хэ Юань хүнсний мөөгний үйлдвэрээс эхэлсэн юм.

Хөххотын Ү Чуань шяньд байрлах Мэн Хэ Юань Мөөгний аж ахуйн компани хүнсний мөөг үйлдвэрлэх, боловсруулах чадвартай Өвөр Монголын хамгийн том хүнсний мөөг тариалдаг газар.
Урьд нь энд 2012 онд байгуулагдсан Дэсай хөдөө аж ахуйн хоршоо ажиллаж байв. 2012 онд Засгийн газрын “Үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах” зааврын дагуу ашиглалтад орсон 50 хүлэмжийг аажмаар өргөжүүлэн 2015 оны 11-р сарын 09-ний өдөр шяний Засгийн газрын зааврын дагуу Дэсай хөдөө аж ахуйн хоршоог Хөххотын Мэн Хэ Юань мөөгний үйлдвэрлэлийн ХХК болгож өөрчилсөн.
Тус компани мөөгний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, борлуулах, хатаах, даршилж авах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байв. Аажмаар хэрэглэгчдийг эко, аюулгүй, чанартай хүнсний мөөгний бүтээгдэхүүнээр хангах үүрэгтэй дотоодын хүнсний мөөг үйлдвэрлэх өндөр технологийн үйлдвэр болж хөгжсөн байна.
Мэн Хэ Юань компани нь ядуурлыг бууруулах салбарт идэвхтэй, үр дүнтэй ажилласаар ирсэн. Тодруулбал, үр ашгийн ногдол ашиг хүртээх, тариаланчдын газрыг түрээслэн ашиглах, ажлын байраар хангаж цалинжуулах зэрэг арга барилаар дамжуулан тухайн бүс нутгийн хэмжээн дэх 3000 гаруй өрхийн нийт 7000 гаруй иргэдийг ядуурлаас ангижруулсан байна. 
Сурвалжилгын үеэр Монголын сэтгүүлчид тус компаний орлогч захирал Тянь Вэньлүнтэй цахимаар ярилцаж, компаний ажилчдын тоо, орлого, ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилт зэргийг нь сонирхон асууж байлаа. 

     Ядуурлын эсрэг тэмцэгч Янь Гү Фан групп

Бүхэл үр тариа нь эрүүл мэндэд асар их ач тустай гэдгээрээ сүүлийн жилүүдэд хүмүүсийн хүнсний өргөн хэрэглээний нэгэн төрөл болж байна. Үр тарианы хамгийн тэргүүн сонголт гэгддэг овьёосны нэгэн үйлдвэрлэлийг та бүхэндээ танилцуулахад таатай байна. Энэ бол Өвөр Монголын Ү Чуань шяний Янь Гү Фан групп.

Янь Гү Фан групп 2012 оны 08 дугаар сард "Овьёосны нутаг" гэгдэх Ү Чуань шяньд байгуулагджээ. 
Нийт 68 ажилтантай, 10 мянган тонн овьёос боловсруулах үйлдвэр, овьёосны эслэг боловсруулах үйлдвэр, төмсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр бүхий энэхүү томоохон групп тариалах талбайгүй, тариаланчидтай урьдчилсан захиалгын гэрээ байгуулж, овьёосны түүхий эд авдгаараа онцлогтой. Үүгээрээ их хэмжээний тариалангийн талбай шаардахгүй, нөөцийг хэмнэх ач холбогдолтой төдийгүй, тариаланчдын үр тарианы борлуулалтын асуудлыг шийдэх давхар ач холбогдолтой. 

Ядуурлаас ангижруулах гол сэдвийнхээ дагуу бид тус компаний ядуурлыг бууруулах ажилтай танилцахаар компаний дэд ерөнхий захирал Лү Миньтай уулзаж ярилцсан юм.
Лү Минь:
- Янь Гү Фан групп нь тариачидтай хамтран ажиллаж, "Аж ахуйн нэгж + суурин + технологи + тариачин өрх" хэмээх хөгжлийн загвараар үр тариа худалдан авах болон зах зээлийн хөдөлгөөнийг холбож байна. Компани нь 2015 оноос эхлээд захиалгаар овьёос худалдан авах үйл ажиллагааг эхлүүлж, зах зээлийн үнээс 30 хувь үнэтэй худалдаж авдаг. Улмаар тариачин өрх бүрийн орлогыг жил бүр дунджаар 3000 юаниар нэмэгдүүлсэн. 2015 онд захиалга авч байсан тариачин өрх 118 байсан бол 2019 онд 2334 өрх болж нэмэгдсэн төдийгүй, захиалгын тариалангийн талбай нь анх 10 мянган мү хүрэхгүй байсан нь өнөөдөр 70 мянган мү болж нэмэгдсэн. Манай компани ядуу иргэдийг аж үйлдвэрлэлээр тэтгэдэг, боловсролын салбарт дэмжлэг үзүүлж байна. Тодруулбал, ядуу өрхийн сургуульд сурч байгаа хүүхэд бүрт сар бүр 50 юаний тэтгэлгийн мөнгө олгож, мөн их сургуулийн оюутнуудад хүүгүй зээл олгож байна. Оюутнууд сар бүр дунджаар 500 юаний зээл авах боломжтой бөгөөд зээлсэн мөнгөө сургуулиа төгссөний дараа гурван жилийн хугацаанд буцаахад болно гэж ярьлаа. 

Янь Гү Фан группын овьёосны бүтээгдэхүүн нь Хятад улсын өнцөг булан бүрт борлуулагдаж, түүгээр зогсохгүй, гадаадын орнуудад экспортлох төлөвлөгөөгөө эрчимтэй боловсруулж байна. Тус групп 2019 онд "Түмэн газрын цайны зам" төслийн хүрээнд Монгол Улсад очиж бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулсан юм. Улмаар холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, харилцан бүтээгдэхүүнээ экспортлох төлөвлөгөөгөө эхлүүлсэн байна. Энэ төлөвлөгөө нь цар тахлын улмаас хараахан хэрэгжиж амжаагүй хэдий ч хамтран ажиллах үзэл баримтлал хэвээр байгаа гэдгээ Лү Минь захирал бидэнд танилцуулсан юм.

         Төр түмэндээ алдаршсан “Төмсний эх нутаг”

     Ү Чуань шянь нь төмс тарьж ургуулсан өнө олон жилийн түүхтэй. Олон жилийн турш өвөрмөц давуу талаараа гадаад, дотоодын хүндэтгэлийг хүртсэн. Газар зүйн өвөрмөц онцлог, цаг агаар ба хөрс шорооны нөхцөл байдал нь Ү Чуаний төмсний өвөрмөц чанарыг бий болгосон нь тодорхой. Энэ нутагт тарьсан төмсний хальс нь нимгэн, төмрийн агууламжаараа Хятад улсад тариалагдаж байгаа төмснөөс эн тэргүүнд жагсдаг байна. Мөн уураг ихтэй, чихэр багатай, өөх тос багатай хүнсний бүтээгдэхүүн бөгөөд хүний биед шаардагдах кали, фосфор, магни, төмөр зэрэг элементээр баялаг төдийгүй, дэлүүний үйл ажиллагаа, дархлааг дэмждэг зэрэг ач тустай.

Их хотын томоохон дэлгүүрүүд, цахим худалдааны платформоос Ү Чуаний төмсийг худалдан авдаг байсан бид төмсний нутагт ирээд тариалангийн талбарт нь очиж үзэх хүсэлдээ хөтлөгдөн Ү Чуань шяний Хөх Эрэг суурингийн Тариамод тосгоныг зорьсон юм.

Намрын ургац хураалтын цаг тохиосон учраас тариачид төмсөө хураан завгүй ажиллаж байгаа нь энэ. Бидний буусан айл ам бүл гурвуулаа, нийт 6 га төмсний тариалантай. Ү Чуань шяний Суртал ухуулгын газрын Хэвлэл мэдээллийн албаны ажилтан Жя Хүйминий ярьснаар нэг га төмсний талбайгаас ойролцоогоор 75 тонн төмс хураадаг. Хөх Эрэг суурингийн хөдөө аж ахуйн хамгийн чухал бүтээгдэхүүн болох төмсний үнэ нь тариаланчдын орлогын түвшинтэй шууд холбоотой байдаг. Тийм ч учраас тариаланчдын хувьд борлуулалтын асуудал бол тэдэнд тулгардаг хамгийн том асуудал. Хөх Эрэг суурин энэ нөхцөл байдалд хандуулан тариаланчдын төмсний борлуулалтын асуудлыг шийдэхээр дамжин ядуурлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх болсон байна. Төмсний борлуулалт сайжирвал тариаланчдын орлого нэмэгдэж, ядуурлыг бууруулах ажил ч амжилтад хүрэх нь тодорхой.

Жя Хүйминь:
- Ү Чуань шянь маань эртнээс төмс тариалж ирсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд ядуурлыг зорилтод чиглэлээр бууруулах бодлого хэрэгжихийг дагаад бид төмс тариалах ажлыг эрчимтэй дэмжиж эхэлсэн. Маш олон тариаланч төмс тариалж ядуурлаас ангижирсан. Өмнө нь тариаланчдын хувьд төмсний борлуулалт хамгийн их асуудал болдог байсан бол засгийн газраас энэ асуудлыг шийдэж өгснөөр тариаланчдын орлогын асуудал аяндаа шийдэгдсэн. Борлуулалтын хувьд ихэнхдээ худалдан авагчдыг урих, засгийн газрын талаас урьдчилсан захиалга өгөх зэрэг аргыг ашиглаж байна. Үүний зэрэгцээ шинээр хөгжиж буй цахим худалдааны хэлбэр нь мөн борлуулалтын нэгэн суваг болж байна гэж ярьсан юм.

Зохиогч:Бэлтгэсэн: Ё.ХИШИГБАЯР, С.УРЬХАН, М.БАНДИ, О.МЭРГЭНБИЛЭГ, Т.БУЯНХИШИГ
Найруулагч:Bandi
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:742
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой