”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын цөмийн эрчим хүчний технологийн эх үүсвэрийг эрэн сурвалжлахуй

Хятадын цөмийн эрчим хүчний технологийн эх үүсвэрийг эрэн сурвалжлахуй

    Хятадын баруун өмнөд бүс нутгийн битүү уулын гүн дэх нэгэн жалганд 1970 оны 08-р сарын 30-ны өдрийн 13:00 цагт  баярт үйл явдал болсон байдаг. Хятадын цөмийн шумбагч онгоцны анхны зохион бүтээгч, "Хятадын цөмийн шумбагч онгоцны эцэг" гэгдсэн Пэн Шылү Ерөнхий сайд Жөү Эньлайтай шууд утсаар ярьж, “Хятадын анхны цөмийн шумбагч онгоцны хуурай дээрх загварын реактор бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Хятадын анхны цөмийн эрчим хүчийг хангаж эхэллээ. Ингээд Хятад улс өөрсдөө цөмийн эрчим хүчний төхөөрөмж байгуулах боломжтой болсон” гэж баярласан сэтгэлээ дарж ядан тайлагнасан юм.

Цөмийн эрчим хүчний төхөөрөмж бол цөмийн шумбагч онгоцны "зүрх" юм. Цөмийн эрчим хүчний технологийг эзэмшсэн орнууд л цөмийн шумбагч онгоц үйлдвэрлэх технологийг эзэмшсэн гэж хэлж зүрхлэх болно. Цөмийн эрчим хүчний технологи нь "Цэргийн хэрэглээнээс энгийн иргэдийн хэрэглээнд шилжих"-ийг дагаад цөмийн цахилгаан станц болж хувирдаг. Улс орнуудын цөмийн цахилгаан станцын реакторуудын технологи нь ихэвчлэн цөмийн шумбагч онгоцны эрчим хүчний реакторыг хөгжүүлэхээс үүдэлтэй байдаг.

Өнөөдөр Хятадын цөмийн эрчим хүчний технологи дэлхийн тэргүүлэх түвшинд хүрсэн бөгөөд "Хуа Лүн 1 тоот" нь үндэсний бахархалтай "Нэрийн хуудас" болсон. Гэвч олон хүмүүс Хятадын цөмийн эрчим хүчний технологийн эх үүсвэрийг мэдэхгүй хэвээр байна. Хятадын цөмийн эрчим хүч үйлдвэрлэсний 50 жилийн ойг тохиолдуулан сурвалжлагч Сычуань мужийн Чэндү хотод байрладаг Хятадын Цөмийн эрчим хүчний группын Цөмийн эрчим хүчний судалгаа, зураг төслийн хүрээлэн /дараагийн агуулгадаа Хятадын Цөмийн эрчим хүчний хүрээлэн гэж товчилно/-д хүрч, Хятадын цөмийн эрчим хүчний технологийн хөгжлийн нөхцөл байдалтай танилцсан билээ. Эндээс Хятадын цөмийн эрчим хүчний салбар аажмаар хөгжиж, 50 жилийн цэцэглэн хөгжсөн түүхийг бүтээсэн юм. 

     Цөмийн шумбагч онгоц: Хятадын цөмийн эрчим хүчний технологийн эх үүсвэр

Хятадад цөмийн шумбагч онгоц мэндэлсэн нь маршал Не Рүнжэний нууц тайлангаас үүдэлтэй.

1954-1957 онуудад АНУ, Зөвлөлт Холбоот Улсын анхны цөмийн шумбагч онгоцнууд дараалан далайд орж, ажиллаж эхэлсэн. Стратегийн цөмийн сөрөг довтолгоонд цөмийн шумбагч онгоцнууд асар их нөлөө үзүүлж байгааг харсан Хятадын цэргийн өндөр түвшний албан тушаалтнууд, эрдэмтэд гүн бодлогошролд автсан юм. 1958 оны 06-р сард маршал Не Үндэсний батлан ​​хамгаалахын шинжлэх ухаан, технологийн комиссын нэрээр маш нууц тайлан боловсруулж, Намын төв хороонд Хятадын өөрийн цөмийн шумбагч онгоцыг хөгжүүлэх тухай санал болгов. Удалгүй тус тайлан Мао Зэдүн, Жөү Эньлай, Жү Дэ зэрэг томоохон удирдагчдаар батлуулж, тэдний дэмжлэгийг авсан байна.

Мөн оны 10-р сард Хятад улс 34 хүний ​​бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн багийг ЗХУ-д томилж, Хятадын цөмийн шумбагч онгоцны төсөлд туслалцаа үзүүлэхийг хүсэв. Гэсэн хэдий ч Зөвлөлтийн тал үнэнээс татгалзаж, цаашлаад цөмийн шумбагч онгоц эзэмшдэг гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байв. Үүнтэй холбогдуулан төв хорооноос "ЗХУ туслахгүй бол бид өөрсдөө хийх болно", "10 мянган жил болсон ч цөмийн шумбагч онгоцыг заавал үйлдвэрлэх болно" гэсэн шийдвэрийг гаргасан.

Гадаадын тусламж, техникийн мэдээлэлгүйгээр үүнийг өөрөө хийх нь амаргүй байлаа. Хятадын цөмийн эрчим хүчний анхны ерөнхий инженер Жао Рэнькай:

- Зураг төслийн багийн судалгааны ажил нь АНУ-ын эрдэмтэн Гласстоны "Цөмийн реакторын инженерийн зарчим" болон Зөвлөлт Холбоот Улсын "Цөмийн эрчим хүчний төхөөрөмж" гэх хоёр сурах бичгээс эхэлсэн гэж эргэцүүлсэн байдаг.

Энэ нөхцөлд Хятадын мэргэжилтнүүд мөн янз бүрийн аргаар Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс мэдээлэл “шахаж олох” тухай бодож байлаа. 1959 оны 09-р сард Хятадын цөмийн эрчим хүчний анхны үеийн удирдагч Мэн Гэфэй Зөвлөлт Холбоот Улсад цөмийн шумбагч хөлөг онгоцтой болохыг Хрущёв өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн тухай мэдээллийг "Reference News" сониноос санамсаргүй олж харсан байна. Мэн Гэфэй, Жао Рэнькай зэрэг хүмүүс энэ боломжийг ашиглан Зөвлөлтийн шинжээчдийн багийн ахлагч Воробьёв-той ярилцаж, түүнээс реактор, цөмийн шумбагч онгоцны талаар асуун сурсан байна. Хятад, Зөвлөлтийн харилцаа муудах чиг хандлагатай байгааг гадарласан Воробьёв татгалзсангүй, Жао Рэнькайд цөмийн эрчим хүчний судалгаа, боловсруулалтын ерөнхий журам, реакторын физик, дулааны хийц, реакторыг ажиллуулах явцад гарч болох бэрхшээлүүд, түүнчлэн хуурайн загварын реакторуудыг байгуулах зайлшгүй шаардлага зэрэг талаар танилцуулав. Мэргэжилтний хувийн шугамаар өгсөн энэхүү тайлбар нь Жао Рэнькайгийн зураг төслийн явц дахь зарим эргэлзээнд хариулт өгсөн төдийгүй, Хятадын бие даасан дизайны төлөвлөгөөнд итгэх итгэлийг нь бэхжүүлсэн байна.

1965 онд үндэсний эдийн засаг сайжирч, атомын бөмбөгний анхны туршилтыг амжилттай хийснээр төв засгийн газраас цөмийн шумбагч онгоцны хуурайн загварын реакторыг бүтээх "909" хэмээх инженерийн сууринг Сычуаний уулархаг нутагт байгуулахаар шийджээ. Хуурайн загварын реактор бүтээх ажлыг дэмжихээр хэд хэдэн томоохон хэмжээний цөмийн эрчим хүчний туршилтын төхөөрөмжийг мөн энд байгуулсан байна. Энэ нь 909 сууринг Хятадын цөмийн эрчим хүчний цорын ганц туршилтын судалгааны суурин болгосон байна. Үүний зэрэгцээ Хятадын цөмийн эрчим хүчний технологийн гол хүч Бээжингээс Сычуань руу шилжиж эхлэв. Олон эрдэмтэн судлаачид, оюутнууд мэдэгдэл авсны дараа эргэлзэлгүйгээр энд ирсэн. Тухайн үеийн нэгэн техникч энэ талаар:

- "909" хаана байгааг би мэдэхгүй. "909" юу хийдгийг ч Би мэдэхгүй байсан. Би зөвхөн эх орондоо хэрэгтэй байгаа гэдгээ л мэдэж байсан гэж эргэцүүлэн хэлсэн юм.

Ийнхүү баруун өмнөд нутгийн уулсын гүнд "Найман мянган байлдааны арми" гэгддэг баг цугларав. Компьютергүй, гар бүлүүрт тооцоологч ашиглан физикийн томьёог ээлжлэн шалгана. Ачиж буулгах тоног төхөөрөмж байхгүй, том оврын тоног төхөөрөмжийг үйлдвэрийн тасагт оруулахад ажилчид өөрсдөө түлхэх, татах, өргөх, дамнах зэрэг аргыг ашиглана. Олон тооны техникч, инженерүүдийн таван жилийн шаргуу хөдөлмөрөөр 1970 оны 08-р сард цөмийн шумбагч онгоцны хуурайн загварын реактор бүрэн хүчин чадлаараа амжилттай ажиллаж, 1974 оны 08-р сард Хятадын анхны цөмийн шумбагч онгоц "Урт замын аян 1 тоот" албан ёсоор ашиглалтад оров.

Бие даан бүтээсэн Хятадын цөмийн шумбагч онгоцны эрчим хүчний төхөөрөмж нь Хятад улсыг удаан хүлээлгэсэнгүй. 

  Чинь Шань II үе шат: Хоёр дахь үе шатны сайжруулсан технологийг эзэмшсэн бэлгэ тэмдэг

Өөрчлөлт, нээлтийн бодлого явуулж эхэлснээс хойш Хятад улс цөмийн цахилгаан станцыг хөгжүүлэх шийдвэр гаргасан. Хятадын бие даан судлан хөгжүүлсэн цөмийн шумбагч онгоцны техникийн туршлага энэ үед  тодорхой үүрэг гүйцэтгэж эхлэв. Өөртөө түшин бүтээсэн энэхүү "үндсэн ур чадвар"-ын ачаар дэвшилтэт технологийг сурахад илүү хялбар бөгөөд нарийвчлалтай болжээ.

Тухайн үед Хятадын цөмийн эрчим хүчний хөгжил нь хоёр замтай байсан. Тодруулбал, Чинь Шаний 1-р үе шатны цөмийн цахилгаан станцын бие даасан зураг төслийн замаас гадна, Хятад улс Франц улстай хамтран Да Яа булангийн цөмийн цахилгаан станцыг байгуулж, "оруулах, шингээх, ашиглах" замаар замнаж эхэлсэн. Улмаар Францын II үе шатны сайжруулсан даралтат усны реактор M310 загвар нь Хятадын цөмийн эрчим хүчний ажилчдын судалж, шингээх анхны объект болсон байна.

Энэхүү даалгаврыг Цөмийн эрчим хүчний Чинь Шаний II үе шатны реакторын системийг төлөвлөх үедээ хийж гүйцэтгэсэн. Тухайн үед Францын М310 техник нь гурван хэлхээтэй 900 мянган киловатт байдаг бол Чинь Шаний II үе шатны төсөл нь 60 мянган киловаттыг хоёр хэлхээтэйгээр хийх ёстой байв. Хятадын өөрийн хэрэгцээг хангахын тулд Цөмийн эрчим хүчний хүрээлэнгийн судлаачид M310-ын түлшний угсралтыг 157 хайрцгаас 121 хайрцаг болгон бууруулах шийдвэр гаргасан. Энэ нь хэдэн хайрцаг түлшний угсралтыг дур мэдэн авч хаяхтай адил хялбар зүйл биш юм. Цөмийн реактор нь ганц хэсгийг хөдөлгөхөд бүхэл бүтэн биед нөлөөлдөг учраас энэ өөрчлөлт реакторын цөмийн системийг дахин төлөвлөх ёстой гэсэн үг юм.

- Реакторын цөмийг хөдөлгөж байгаа нь чипний хэлхээг хөдөлгөж байгаатай адил. Өөрсдийнхөө цөмийг дурдаж байгаа нь өөрсдийн чипнийхээ хэлхээг дурдаж байгаа хэрэг гэж Бээжин Их сургуулийн Засаг захиргааны менежментийн дээд сургуулийн профессор Лү Фэн хэлсэн байна. Түүний бодлоор Цөмийн эрчим хүчний хүрээлэнгийн судлаачид Францын M310-ийг өөрчлөхөөр зүрхэлж байгаагийн шалтгаан нь цөмийн шумбагч хүчний реакторыг бие даан хөгжүүлснээр олсон чадварын туршлагадаа итгэж байгаа явдал юм. Сычуань дахь цөмийн эрчим хүчний туршилтын суурин тасралтгүй сайжирч байгаа нь мөн тэдний шинэ өөрчлөлт, шинэ загварын нотолгоонд боломж олгож байсан.

Хятад улс Чинь Шаний II үе шатны энэ мэт үйл ажиллагаагаар дамжуулан Францын M310 төхөөрөмжийн үндсэн технологийг шингээж авах даалгавраа биелүүлж, сая киловаттын дизайны талаар мөн тодорхой хэмжээний ойлголттой болсон байна. Энэ үеэс Цөмийн эрчим хүчний хүрээлэнгийн техникчид ирээдүйнхээ төлөө зорилго тавьж эхэлжээ.

“Хэрэв реакторын цөмийг гадаадын улс орнууд хянадаг бол бие даасан цөмийн эрчим хүчний тухай ярих аргагүй болно”. 1997 онд тухайн үед Хятадын Цөмийн эрчим хүчний хүрээлэнгийн дэд захирал асан Жан Сэньрүгээр ахлуулсан 20 гаруй судлаачид "177 цөм" хэмээх бүтээлч ухагдахууныг дэвшүүлсэн байна. Францын “157 цөм” үндсэн төлөвлөгөөнд 20 бүлэг түлш нэмж оруулсан нь эрчим хүч үйлдвэрлэх хэмжээг нэмэгдүүлсэн төдийгүй, аюулгүй байдлыг мөн дээшлүүлсэн юм.

- "177 цөм" бол Хятадын III үе шатны цөмийн эрчим хүчний гадаадын технологиос ялгарах хамгийн чухал шинж чанар. Энэ нь басхүү "Хуа Лүн1 тоот"-ын амин сүнс бөгөөд машин дээр хөдөлгүүр суурилуулахтай адил байдаг. Хөдөлгүүр өөрчлөгдвөл их бие нь мөн даган өөрчлөгдөж, реакторын томоохон тоног төхөөрөмжийг мөн бие даан өөрчлөх шаардлагатай болдог гэж Хятадын Цөмийн эрчим хүчний группын Хуа Лүн 1 тоотын ерөнхий дизайнерын орлогч Лю Чанвэнь ярьлаа.

Лю Чанвэнь нэгэн уурын үүсгүүрийн түүхийг сурвалжлагчид ярьсан юм.

- "Хуа Лүн 1 тоот"-ын зураг төслийн эхний үе шатанд үнэн хэрэг дээрээ энэ төрлийн төхөөрөмжийг гадаадын компаниас худалдаж авахаар төлөвлөж байсан юм. Гэхдээ хэлэлцээрийн явцад нөгөө тал маань “Уурын үүсгүүрийн цөмийн эрчим хүчний технологийг ирээдүйд экспортлох юм бол заавал манай талаас зөвшөөрөл авах ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ нь машинд дугуй худалдаж авахад дугуйны наймаачин тэрхүү машиныг гадаадад гаргахыг зөвшөөрөхгүй байгаатай адил хэрэг юм. Тэнд байсан хятад мэргэжилтнүүд бүгд маш их уурласан. Тэр үеэс хойш бид илүүтэй оюуны өмчийн бүрэн бие даасан эрх бүхий III үе шатны цөмийн эрчим хүчний технологийг хөгжүүлэхээр шийдсэн гэж ярьлаа.

Тиймээс сүүлийн 20 орчим жилийн турших төвлөрсөн судалгаа, боловсруулалтын дагуу "Хуа Лүн" маш хурдтай хөгжсөн байна. Фү Чинд байрлах “Хуа Лүн 1 тоот”-ын дэлхийн хамгийн анхны реактор нь энэ оны эцэс гэхэд эрчим хүч үйлдвэрлэх сүлжээнд хамрагдан, эрчим хүч хангаж эхлэх төлөвтэй байгаа гэсэн мэдээлэл байна. 

         Лин Лүн 1 тоот: “Хуа Лүн”-гийн дараах шинэ нэрийн хуудас

“Хуа Лүн 1 тоот” мэдээж Хятадын цөмийн эрчим хүчний хөгжлийн төгсгөл биш. Цөмийн эрчим хүчний III үе шатны мэргэжлийг эзэмшсэний дараа Хятадын цөмийн эрчим хүчний дараагийн алхам юу байж болох уу?

Хятадын Цөмийн эрчим хүчний группын Ли Лүн 1 тоотын ерөнхий дизайнерын орлогч Чинь Жүн энэ тухай гурван чиг хандлагыг сурвалжлагчид ярьсан юм. Тодруулбал:

Нэг. Аюулгүй байдлыг хангах үндсэн дээр одоогийн реакторын эдийн засагч шинж чанарыг сайжруулж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн зардлыг бууруулна. Энэ ажлыг "Хуа Лүн"-гийн дараагийн төслүүд биелүүлэх болно.

Хоёр. Тогтвортой, аюулгүй шинж чанар бүхий "Цөмийн эрчим хүчний IV үе шатны технологи"-ийг хөгжүүлнэ. Одоогоор энэ ажил туршилтын шатандаа байна.

Гурав. Цөмийн эрчим хүчний цахилгааны бус зах зээлд чиглүүлэн, цөмийн эрчим хүчний жижиг хэлбэрийн реактор боловсруулна. Цөмийн эрчим хүчний хүрээлэнгээс боловсруулсан "Лин Лүн 1 тоот" нь Хятадын III үе шатны цөмийн жижиг реакторуудын төлөөлөгч юм.

Цөмийн эрчим хүчийг зөвхөн цахилгаан үйлдвэрлэхэд ашигладаг төдийгүй хотын халаалт, үйлдвэрлэлийн уурын хангамж, далайн усыг давсгүйжүүлэхэд ашиглаж болно. Эдгээрийг цөмийн эрчим хүчний "цахилгааны бус хэрэглээ" гэж нэрлэдэг.

- Цөмийн эрчим хүчний цахилгааны бус зах зээл нь цахилгаан эрчим хүчний зах зээлээс хамаагүй том юм гэж Чинь Жүн хэлж байна. Зах зээлийн асар их эрэлт хэрэгцээтэй байгаа нөхцөлд томоохон цөмийн эрчим хүчний блокуудын бүтээн байгуулалт цөмийн энергийг өргөн ашиглах шаардлагыг бүрэн хангаж чадахгүй болсон. Үүний улмаас илүү аюулгүй, тодорхой хэмжээний хэмнэлттэй, барилгын хугацаа богино зэрэг онцлог бүхий шинэлэг бага оврын реактор гарч ирэх зайлшгүй шаардлага юм.

- Манай жижиг оврын реакторын онцгой байдлын төлөвлөлтийн талбайн радиус нь 500 метрээс бага байдаг. Энэ нь хамгийн муу тохиолдолд ч гэсэн бага оврын реакторын нөлөөлөлд өртөх газар нь зөвхөн 500 метр радиустай байж, илүү их бүс нутагт нөлөөлөхгүй гэсэн үг гэж Чинь Жүн хэллээ. Энэ нь жижиг реакторуудын үйлдвэрийн талбайн сонголт илүү хялбар бөгөөд уян хатан болж, томоохон цөмийн цахилгаан станцуудыг байгуулахад тохиолддог байсан газар сонгох хүндрэлтэй асуудлыг тодорхой хэмжээгээр буурууллаа гэсэн үг юм.

- Энэ нь том реакторуудыг "жижигрүүлэх" хялбархан зүйл биш. Харин Хятад улсын боловсруулж байгаа шинэ төрлийн реактор юм.

Лин Лүн 1 тоотын ерөнхий дизайнер Сүн Даньрүн:

- Жижиг реакторыг мөн жижиг, дунд эрчим хүчний сүлжээ болон бүс нутгийн эрчим хүчний сүлжээнд ашиглаж болно. Газар нутаг бага, хүн ам цөөхөн жижиг, дунд улсууд, хөгжиж буй орнууд үүнийг маш их сонирхдог. 2016 оны 04-р сард "Лин Лүн 1 тоот" нь Олон улсын атомын энергийн агентлаг /IAEA/-naн аюулгүй байдлын ерөнхий стандартыг хангасан дэлхийн хамгийн анхны жижиг реактор болов. Энэ нь "Лин Лүн 1 тоот"-ын аюулгүй байдалд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн. Өнөөдөр нэг том, нэг жижиг "Хуа Лүн", "Лин Лүн" нь бие биеэ нөхөж, Хятадын цөмийн эрчим хүчний "Хоёр луу дэлхийг чиглэх" хэв маягийг бүрдүүлж байна.

Хятадын цөмийн эрчим хүчний технологийн хөгжлийн түүхийг эргээд харахад нэгэн зүйлийг ухаарч болно. "Хуа Лүн" болон "Лин Лүн"-гээр төлөөлүүлсэн Хятадын III үе шатны цөмийн эрчим хүчний технологийн зураг төсөл нь Чинь Шань II цөмийн цахилгаан станцад суурилсан бол Чинь Шань II цөмийн эрчим хүчний техникийн чадварын эх үүсвэр нь Хятадын цөмийн шумбагч онгоцны эрчим хүчний реакторын үйл явцаас үүдэлтэй.

Эндээс харахад үндсэн технологийг худалдаж авах боломжгүй. Импортын технологийг "шингээж”, өөрийн болгож чадсан компаниуд нь ихэвчлэн бие даан хөгжих чиглэлээр сайн ажиллаж байгаа компаниуд байдаг. Өнөөдрийн бидний ололт амжилт өчигдрийн тэдний хувь нэмэртэй салшгүй холбоотой. Маргааш бид хаана хүрэх вэ гэдэг өнөөдрийн бидний хүчин чармайлтаас хамаарна. 

Зохиогч:ХАНЬ ВЭЙЖЭН
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Хятадын Өдөр Тутмын сонин
Мэдээ үзсэн:397
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой