”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Долоон өнгөөр солонгорсон тэмдэглэлт баяр

Миний хайртай Өвөр Монгол

    Өнгө ялгарсан соёлыг амтархан сонирхоно гэдэг жуулчдын хүсэл мөрөөдөл билээ. Урлагийн шилдэг үзүүлбэр, соёлын бүтээгдэхүүнийг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх нь аялал жуулчлалын цэгүүдийн төслийн болон соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүний хангамжийг баяжуулдаг. Аялал жуулчлалын хэрэглээний эрч хүчийг хөгжөөж чаддаг соёлын хэрэглээний өсөлтийг тогтворжуулах, шинэчлэлийг дэмжих, бүтцийг зохицуулах, ард иргэдэд ашиг хүртээхэд үзүүлэх үйл хэргийг тодруулж чадах юм.

      Баялаг соёлын тансаг дайллага

    Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголын аялал жуулчлалыг дурдахад адуун соёл нь соёлын тансаг дайллагын тэргүүнд байх учиртай.

БНХАУ-ын II удаагийн Адуун соёлын наадам болон Өвөр Монголын олон улсын адуун соёлын анхдугаар үзэсгэлэн өнгөрсөн оны 08 дугаар сард Өвөр Монголын Цөөн тоот үндэстний олон нийтийн соёл, спортын төвд ёслол төгөлдөр нээгдсэн юм. Морин бүжиг, мянган хүний морин хуурын найрал зэрэг гоц сайхан үзүүлбэрүүд монгол морины үзэл санааны баялаг агуулгыг дэлхий дахинд гайхуулсан юм. Хөххот дахь гол талбар болон Шилийнгол аймгийн салбар талбарт зохион байгуулагдсан нээлтийн ёслол, форум, уралдаан тэмцээн, урлагийн үзүүлбэр, үзэсгэлэн яармаг, гол сэдэвт үйл ажиллагаа, уран бүтээлийн цуглуулга гэсэн найман төрлийн 41 үйл ажиллагаа тал нутгийн аялал жуулчлалыг хөгжөөн дэмжихэд их хувь нэмэр оруулсан.

Монгол мориор элемент болгосон олон төрлийн соёл, биеийн тамир, аялал жуулчлалын төсөл Өвөр Монголд ийнхүү өрнөн хөгжиж байна. Басхүү Өвөр Монгол орон Өвөр Монголын олон улсын морин спортын наадам, “8.18”-ны Жирэмийн морин уралдаан, БНХАУ-ын хурдан морины шагналт уралдаан болон хөдөө орон нутгуудад зохион байгуулагддаг олон төрлийн наадам цэнгүүн дэх морин уралдаан зэрэг адуун соёлын холбоотой үйл ажиллагааг жил бүр 600 гаруй удаа зохион байгуулдаг.

Өвөр Монголын баруун бүс нутгийн их говьд жил дараалан зохион байгуулж байгаа Алшаагийн соёл, аялал жуулчлалын наадам соёл, аялал жуулчлалыг уялдуулсан соёлын тансаг дайллага болж, хурсан олонд оюуны хүртээл болж байна. Тус наадмын гол зорилго нь соёл, аялал жуулчлалын гүнзгий уялдааг дэмжихэд оршино. “Өн өргөн Алшааг сонирхох” гол сэдвээр Алшаагийн соёл, аялал жуулчлалын хөгжлийн шинэ дүр төрхийг бүрэн хэмжээнд дэлгэн харуулж, Алшаа соёл, аялал жуулчлалын аж үйлдвэрлэлийн чанартай хөгжилд жигүүр ургууллаа.

Эдгээр нь Өвөр Монголын соёлын их далайн хэсэгхэн давалгаа юм. Энэхүү соёлын далайд өөрийн биеэр аялж үзсэн хүн л сая хүний сэтгэлийг уяраам гайхамшгийг нь мэдэрч чаддаг.

       Өнгө төрхийн гайхалтай мэдрэмж

   Өргөн уудам Өвөр Монголын дөрвөн улирал бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Зуны цагт зохиогддог наадам бол тал нутгийн соёлын онцлог болон байгалийн өнгө төрхийн уялдааг илэрхийлдэг.

Наадам бол монголчуудын өнө удаан түүхтэй уламжлалт баяр. Тал нутгийн ард түмний баяр баясгалант цуглаан, тал нутгийн соёл, үндэстний зан үйлийг төвлөрүүлэн харуулах өвтэгш цуглаан. Тал нутгийн уламжлалт баяр гэдэг утгаар нь наадмыг уламжлан хөгжүүлэх явцдаа илүү олон шинэ элементийг уусган оруулсаар байна. 29 дэх удаа зохион байгуулагдсан ӨМӨЗО-ы аялал жуулчлалын наадмын хугацаанд жуулчид бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харваа бүхий эрийн гурван наадмыг сонирхохоор барахгүй, овоо тахих, монгол гэр барих зэрэг олон янзын ардын зан үйлийн үйл ажиллагаанд оролцох боломжтой. Мөн монгол үндэстний хувцас гоёлын үзэсгэлэн, өвөрмөц онцлог бүхий адуун соёлын үзэсгэлэнг сонирхож, сүүтэй цай, хонины мах чанах, цагаан идээ хийх үйлтэй биечлэн танилцаж, баялаг сайхан наадмыг бие сэтгэлээрээ мэдэрч болдог.

Тооройн ой, цэнгэг нуур бол хүний сэтгэлийг татсан үзэсгэлэнт орон. Хятад улс - Эзнээгийн олон улсын алтан намрын тооройн экологийн аялал жуулчлалын наадам 19 дэх удаа зохион байгуулагдахад алтан намрын 10 дугаар сарын жуулчдын анхаарлыг хамгийн их татсан аялал жуулчлалын өвтэгш цуглаан болж, жил бүр улсын дотоод, гадаадын асар олон жуулчдыг татдаг болсон байна. Тооройн наадмын хугацаанд жуулчид гоё сайхан тооройн ойгоор зорчин, эх байгалийн гайхамшгийг сэтгэлээрээ мэдэрч болно.

Мөнгөн өвлөөр цасан ширхэг будран бүжихэд өвлийн улирлын наадам цас мөсөн тал нутгийн этгээд гойд үзэмжийг гайхуулдаг. Өвөрмөц онцлогтой үндэстний соёлын тоглолтууд, мөн жуулчдад тал нутгийн наадмын гойд сайхныг мэдрүүлдэг. Үндэстний онцлогтой дуу бүжиг, хувцас гоёлын үзэсгэлэн, гал тахилга, монгол бөхийн барилдаан, цасан дээрх хурдан морины уралдаан зэрэг нь өнгө өнгөөрөө солонгорно.

Түмэн бодис амилан төлжих урьхан хаврын цагт зүйлийн цэцэгс урган  дэлгэрэх дэлгэр зун, элбэг ургац хураалтын баяр бахдалтай алтан намар, цас мөсөнд хучигдсан мөнгөн өвөл. Өвөр Монголын эргэх дөрвөн улирал ийнхүү тэмдэглэлт баяр, аялал жуулчлалын брэндийн татах хүчийг улам нэмсээр.

      Үзэсгэлэн яармагийн цуглаан

    Жуулчид гадны нутгаар аялж сэтгэлээ сэргээн, үзэмжийг сонирхож, ахуй соёлтой нь танилцаж явахдаа бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүнийг маш их худалдан авдаг. Өвөр Монголд ирсэн жуулчид өнгө ялгарсан үндэстний онцлогтой “жижиг бараа бүтээгдэхүүн” худалдан авах, бүр “том наймаа” ч хийж болдог.

Хоёр жил тутамд нэг удаа зохиогддог Хятад, Монголын экспо өнөөдөр нэгэнтээ Хятад, Монгол хоёр улс, цаашлаад зүүн хойд Азийн бүс нутгуудын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын хамтын ажиллагааны шинэ тавцан болжээ. Өнгөрөгч онд зохиогдсон Хятад, Монголын III экспо Өвөр Монголын Улаанцав хотод нээлтээ хийсэн. Улмаар “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих”-ээр гол сэдэв болгон шинжлэх ухаан техник мэргэжил, худалдаа, хөдөө аж ахуй, эм эмнэлэг, соёл зэрэг хүрээнд анхаарлаа хандуулж, форум, хөрөнгө оруулалт бизнесийн сурталчилгаа, үзэсгэлэн, соёлын солилцоо гэсэн дөрвөн том үйл ажиллагааг тохируулан, улсын дотоод, гадаадын хүндэт зочид, бизнес эрхлэгчдийг хамран нийт 6000 хүн оролцсон юм.

Номин ногоон тал нутаг, ягч сахлаг ой хөвч, өргөн их говь цөл, тунгалаг цэнгэг нуур бүрд, урсгал дөлгөөн гол мөрөн, нэлгэр их элсэн манхан, Өвөр Монгол гэдэг ийм л үзэсгэлэнтэй сайхан нутаг.

Өнөөг хүртэл дөрөв дэх удаа зохион байгуулагдаж буй Өвөр Монголын соёлын аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн нэгэнтээ улсын дотоод, гадаадад алдартай болжээ. Өнгөрсөн онд болсон Өвөр Монголын соёлын аж үйлдвэрлэлийн үзэсгэлэнд соёлын аж үйлдвэрлэлийн цогц танхим, “Бүс ба зам”-ын олон улсын танхим, соёл, аялал жуулчлалын бүтээлч амьдралын танхим, дижитал мэргэжилтэй биечлэн танилцах танхим, “Монгол морины үзэл баримтлалыг хөгжүүлэх” гол сэдэвт танхим, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголын танхим, уран бичлэгийн шилдэг бүтээлийн танхим, ур мэргэжил, уран зургийн танхим гэсэн найман гол сэдэвт үзэсгэлэнгийн танхим тохируулсан байна. Үүнээс гадна, Чинь Шыхуангийн цэрэг морины баримлын музей, Дүн Хуангийн судалгааны хүрээлэн, Шаньшигийн түүхийн музей, Сүжөүгийн музей зэрэг улсын дотоод, гадаадад алдартай зарим музейн гол сэдэвт соёлын бүтээгдэхүүнийг урьж үзэсгэлэнд оролцуулсан байна. Олон жилийн хөгжлөөр дамжаад Өвөр Монголын соёлын аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн нь аажмаар Өвөр Монголын соёлын аж үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих чухал тавцан болов.

Өвөр Монголыг зорьж ирсэн жуулчид бүх бүс нутгийн хэмжээний тэмдэглэлт баярын үйл ажиллагаа, хурал үзэсгэлэнг сонирхох боломжтой. Өвөрмөц онцлог бүхий бүс нутгийн шинж чанартай тэмдэглэлт баярууд, хурал үзэсгэлэнгийн арга хэмжээ огторгуйн од мэт олширч, орон нутгууд нь өөр өөрсдийн тэмдэглэлт баяр, аялал жуулчлалын нэр тэмдгээ бүтээхээр хичээн зүтгэж байгааг мэдэрч болдог. Үүгээр ч үл барам орон нутгийн болон үндэстний соёлын онцлог бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, соёлын шилдэг бүтээлүүд нь үндэстний соёлын агуулгыг бүрэн тодруулж, хүмүүсийн сэтгэлд хүрэх нь гарцаагүй.

Завтай, цагтай бол Өвөр Монголд зочилж, долоон өнгөөр солонгорсон баяр ёслолын олон сайхан үйл ажиллагааг сонирхоорой. Нээлттэй, багтаамжтай Өвөр Монгол таныг хүндэтгэн урьж байна.

Зохиогч: Нийтлэлийг: ШИНЭБИЛЭГ
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:905
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой