”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бүхэл үр тарианы манлай

Миний хайртай Өвөр Монгол

      Амьдралд дутагдаж үл болох бүхэл үр тариа

     Эрүүл хоол тэжээл гэдэг аль ч улс орон, бүс нутгийн ард түмний хувьд өглөөний цайны хамгийн зөв сонголт байх учиртай.

Лю Жяньгүөгийн нэг өдөр анхилуун үнэртэй овьёосны зутан шөлөөр эхэлдэг. Бүхэл үр тарианы манлай гэж нэрлэгддэг овьёос үр тариан дотроо чихэр багатай, уураг, өөх, эрчим хүч ихтэйгээрээ онцлогтой. Энэ бол Лю Жяньгүөгийн гэр бүлийн өглөөний цайнд заавал байдаг хүнс.

Чүнчин хотын Шүнь Дин бизнесийн ХК-ний борлуулалтын менежер Лю Жяньгүө арав гаруй жилийн турш Чүнчин дэх томоохон сүлжээ супермаркетуудыг түргэн борлуулалттай хүнсээр хангасаар ирсэн бөгөөд өөрөө хоол хүнсний тал дээр онцгой анхаарал тавьдаг нэгэн. Тэрээр:

- Өмнө нь идэж байсан овьёосны ихэнх нь импортын овьёос. Жаахан хатуу учраас хүүхдүүд маань дургүй. Тэгээд би Өвөр Монголоос гаралтай овьёосыг сонгох болсон. Энэ нь илүү зөөлөн, амттай байдаг болохоор одоогоор манай гэр бүлийнхний амьдралд дутагдаж болшгүй бүхэл үр тариа болсон гэж ярьж байна.

 Лю Жяньгүө 2018 оны 03-р сард Чэндү хотод зохион байгуулагдсан үндэсний хэмжээний түргэн борлуулалттай бүтээгдэхүүний үзэсгэлэн дээр анх Өвөр Монголын овьёостой танилцсан нь түүний анхаарлыг маш их татжээ. Улмаар Өвөр Монголын овьёосны бүтээгдэхүүнийг төлөөлөн борлуулах санаа төрж, нэг сарын дараа гэхэд энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Улаанцав хотын Цахар Баруун гаран дунд хошуунд очиж судалгаа хийсэн байна.

Урин дулаан хавар цаг ирж 2000 метрээс дээш өндөрт орших Хүйтэншилийн нутаг ногоорч эхэллээ. Энэ нутаг дахь Өвөр Монголын Иньшань хүнсний ХК бол Лю Жяньгүөгийн зорьж очсон газар юм. Сонгон шигших, угааж цэвэрлэх, хөргөх үйл явцаар ажиллах 30.8 га талбай бүхий овьёосны аж үйлдвэрийн хүрээлэнд тэрээр улсын хэмжээн дэх цорын ганц овьёосны үйлдвэрлэлийн бүх гинжин хэлхээг ажиллуулдаг. Бүрэн механикжсан үйл ажиллагаатай тус үйлдвэрийн тэргүүлэх давуу талыг олж харжээ. Энэ бүхэн түүнд Өвөр Монголын овьёосны бүтээгдэхүүний төлөөлөн борлуулах үйлсэд улам их итгэл өгсөн байна.

Туршлагатай бизнес эрхлэгч хүний ​​хувьд бүтээгдэхүүний чанарт анхаарахаас гадна, борлуулалтыг баталгаажуулах нууц гэж үздэг овьёосны амтанд илүү их анхаардаг байна. Лю Жяньгүө:

- Орон нутагт овьёосыг бас нүцгэн овьёос /ёомой/ гэж нэрлэдэг. Нүцгэн овьёосыг нунтаглахад ёомойн гурил болдог. Тэр удаа ирээд би жинхэнэ ёомой амсаж үзсэн. Амт нь мартагдашгүй. Чүнчин хотод буцсаныхаа дараа би гэр бүлээрээ ёомойн сүлжээ ресторануудад байнга очиж, Өвөр Монгол хоол иддэг болсон гэж сонирхуулан ярьлаа.

Тэр удаагийн “амт”-ны аяллын дараа нэг их удалгүй овьёос, овьёосны зутан хийх будаа, овьёосны гурил зэрэг Өвөр Монголын овьёосны бүтээгдэхүүн Чүнчин хот дахь томоохон супермаркет, сүлжээ дэлгүүрүүдийн лангуун дээр байнга харагдах болсон гэнэ.

- Бид судалгаа хийсний дүнд Өвөр Монголын овьёосны бүтээгдэхүүний худалдан авалтын хэмжээ маш өндөр, хэрэглэгчдэд маш сайн хүлээн зөвшөөрөгддөг болохыг мэдсэн. Өнгөрсөн жилийн захиалга гэхэд л 15 сая юаньд хүрч, энэ жил мөн өссөөр байна гэж Лю Жяньгүө мөн сонирхуулсан юм. Тэрээр энэ удаа Сичуань, Гүйжөү зэрэг газраас зорин ирсэн үйлчлүүлэгчдийг дагуулан аялж, Өвөр Монголын овьёосыг илүү олон хүнд танилцуулахыг зорьжээ.

Хоолны ширээн дэх “Эрүүл хоолны салхи” хүний нүдэнд торохооргүй байсан Өвөр Монгол овьёосыг бүхэл үр тарианы “шинэ од” болголоо. Ингэхэд түүний энэхүү бат бөх “ноён нуруу” чухам хаанаас үүдэлтэй юм бол?

      Хятадын овьёосны нутаг

Овьёос Хятад улсад олон мянган жилийн турш тариалагдаж ирсэн түүхтэй. “Өвсөн эмийн товч”-д овьёосыг “Чюэ Май”, зэрлэг буудай гэж тэмдэглэсэн байдаг. Эдгээр нь дэлүү, зүрхэнд тустай, хөлрөхийг зогсоох зэрэг үр дүнтэй байдаг гэж тэмдэглэсэн байна.

Өвөр Монголын овьёосны тариалан ихэвчлэн 1000 метрээс дээш газарт байрладаг. Өндөр өргөрөг, өндөрлөг газар нь нарны гэрэл хангалттай, өдөр шөнийн температурын зөрүү их зэрэг онцлогтой байдаг учраас хүйтэн уур амьсгалд таатай ургадаг овьёосонд маш тохирдог. Байгалиас заяасан онцгой газар зүйн давуу тал нь Өвөр Монголыг овьёосны хамгийн ая тухтай “эх орон” болгосон байна.

Улаанцав хот овьёос тарих өвөрмөц орчин нөхцөлтэй учир “Хятадын овьёосны нутаг” гэдгээрээ алдартай. Энэ нутагт овьёосны тариалан 1100 жилийн түүхтэй. Хамгийн өргөн хэрэглэгддэг уламжлалт ургацын нэг төрөл бөгөөд тариалангийн талбай, гарцаараа Хятад улсад тэргүүлдэг.

Хөххотын Үчуань шянь нь хойд өргөргийн 41 градусаас 43 градусын зайд байрладаг. Энэ нь нүцгэн овьёос тариалах хамгийн алтан өргөрөг гэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Мөн “Овьёосны эх нутаг” гэгдэх энэ нутаг дэлхийн хэмжээн дэх овьёосны эх үүсвэрийн газрын нэг юм.

Бугат хотын Гү Ян шянь дахь овьёосыг ашиглан гар хийцийн ёомойн гурил үйлдвэрлэх төсөл нь Хятадын хөдөө аж ахуйн биет бус соёлын өвийн үзэсгэлэнд хамрагдаад байна. 2012 оны 12-р сард Гү Янгийн овьёосыг албан ёсоор орон нутгийн бэлгэ тэмдэг болохуйц хамгаалалттай бүтээгдэхүүн болгож баталсан байдаг.

“Байгалийн гоо үзэсгэлэн” бол “хиймэл гоо сайхан”-аас илүү үнэтэй. Өвөр Монголын Иньшань хүнсний ХК-ний ерөнхий инженер Шяо Пинбө:

- Өвөр Монголын овьёосны уургийн агууламж бусад үр тарианаас өндөр, хүний биед зайлшгүй шаардлагатай найман төрлийн амино хүчил, амин дэм ба кальци, төмөр, фосфор зэрэг эрдэс бодис агуулдаг учраас тэжээллэг чанар сайтай бүхэл үр тариа юм гэсэн байна.

Бүтээгдэхүүний чанар бол хамгийн чухал. Өвөр Монголын овьёос нэр алдартай, байр суурьтай байдгийн учир нь эцсийн эцэст чанар сайтайнх юм.

- Зах зээл дээр зарагдаж буй овьёосыг ерөнхийдөө хальстай овьёос, нүцгэн овьёос гэсэн хоёр төрөлд хуваадаг. Тэжээлийн үнэ цэн, эрүүл мэндийн чиг үүргээс харахад Өвөр Монголд ургуулсан нүцгэн овьёосны чанар илүү сайн байдаг гэж Шяо Пинбө хэллээ.

Өндөр чанартай овьёос нь бүс нутгийн газарзүйн давуу талд түшиглэдэг төдийгүй, технологийн хүчин зүйлийг ч агуулдаг. Овьёос нь гаднаа хатуу, дотроо зөөлөн байдаг ба хальсыг нь тээрэмдэхгүй шууд идвэл амт чанар нь тааруу болно. Хэрэв ердийн машинаар хэтэрхий хөнгөн, эсвэл хэтэрхий хүнд тээрэмдэж нунтаглавал хангалттай үр дүнд хүрэхгүй.  Овьёосыг нунтаглах, боловсруулахад тулгардаг техникийн бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ?

Өвөр Монголын Янь Гү Фан экологийн хөдөө аж ахуйн хөгжлийн ХК-ний үйлдвэрлэлийн цех дэх машины хүржигнэсэн дуун дунд хүч чадал нь тэнцсэн үйлдвэрлэлийн машин овьёосны будаа үйлдвэрлэнэ. Зогсолтгүй ажиллах энэхүү машин бол хэвтээ тэнхлэгт хоёр турбин бүхий нунтаглах тээрэм юм. Энэ нь ердийн нунтаглах машинуудын хязгаарлалтыг давж, нүцгэн овьёосыг бүхэл үр тариа хэлбэрээр нь будаа болгон хальсалж, нүцгэн овьёосны бүтээгдэхүүний шинэ ангиллыг бий болгодог.

Овьёос эрүүл үр тариа гэж дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг. Орчин үед хүмүүсийн хоол тэжээл, эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийг дагаад Өвөр Монголын овьёос олон мянган өрхийн хоолны ширээн дээрх “хамгийн гол гишүүн” болж байна.

Зохиогч:ХАНЬ ШЮЭРҮ, ШЫ ЖЯЛИ
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:932
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой