”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Интернэт + оюутнуудын инновацын тэмцээнд 100 гаруй орны оюутнууд оролцлоо

Интернэт + оюутнуудын инновацын тэмцээнд 100 гаруй орны оюутнууд оролцлоо.

   Хятадын олон улсын интернэт + оюутнуудын инновацын эцсийн шувтаргын тэмцээн 18-нд Хятадын Гуанжүү хотод боллоо. Тэмцээний дүнд Бээжингийн инженер технологийн их сургуулийн доктор Сүн Жэ аваргав. 

Хятадын олон улсын интернэт +оюутнуудын инновацын 6-р тэмцээнд “Би зоригтой, би инновац хийнэ” гэсэн уриан дор болж, цар тахлын хүндрэл бэрхшээлийг идэвхтэй ялан давж, дэлхийн 117 орон бүс нутгийн 4186 сургуулийн 1 сая 470 мянган төсөл, 6 сая 310 мянган оюутан нэрээ бүртгүүлж өрсөлдлөө.

Энэ удаагийн олон улсын оюутнуудын инновацын тэмцээнд дэлхийн оюутан залуусын инновацын хүчин чадлыг төвлөрүүлэн харууллаа. Германы Мюнхен их сургуулийн оюутан Жорж өөрийнхөө бие дааж бүтээсэн шүдний мэс засал хийх роботын туслах системээрээ тэмцээнд оролцлоо.

“2018 онд Хятадын 2 сая 400 мянган шүд тарих мэс засал хийлгэжээ. Гэтэл шүд тарих мэс засал хийх эмч маш хомс байж, энэ салбарын робот байхгүй байна. Ийм учраас шүдний мэс заслын салбарт мэс заслын систем судлан яаралтай бүтээх шаардлагатай байна”

Эх сурвалжаас үзвэл, дэлхийд эхний 100 байранд ордог шилдэг их сургуулиудын хагас илүү нь энэ удаагийн тэмцээнд нэрээ бүртгүүлж оролцжээ. Нэрээ бүртгүүлж оролцсон оюутнуудад Оксфордын их сургууль,  Кембрижийн их сургууль, Харвардын их сургууль зэрэг сургуулиудын оюутнууд байна.

Дэлхийн цар тахлын нөлөө болон цар тахалтай тэмцэх шаардлагаас болж маш олон оюутны инновацын төсөл нь олон нийтийн эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулж байна. Америкийн  Карнеги – Меллоны их сургуулийн баг хүний сэтгэлгээнд тандалт хийх системээрээ оролцлоо.

“Хэрэв сүүлийн үеийн хүн төрөлхтний хамгийн чухал ажил нь юу вэ гэж асуувал хүн болгон шинэ коронавирусийн цар тахал гэж хариулах нь лавтай. ДЭМБ дэлхий нийтээрээ сэтгэл мэдрэлийн салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг санаачилж буй юм. Тийм учраас бидний бүтээсэн бүтээл бол олон хэлбэртэй сэтгэл мэдрэлийг тандах систем болно. Тус систем хүний үг хэл, зураг дүрс, видео бичлэгийн дохиоллоор хүний сэтгэл мэдрэлийн эрүүл мэндэд шинжилгээ тандалт хийж бодлог юм”

Энэ удаагийн тэмцээнд Хятадын их дээд сургуулийн дэвшүүлсэн төслүүд хүмүүсийн анхаарлыг татаж, Хятадын залуучууд улс эх орныхоо төлөө инновац хийж буйг харууллаа. Шувтаргын тэмцээнд орсон Сямэнь их сургуулийн баг болон Чинхуа их сургуулийн баг Чипын судалгаа болон хэрэглээнд анхаарал хандуулж, Хятадын боловсруулах ажил төрлийн сул талыг зохицуулахаар оролдож буй нь илхэн байлаа.

Энэ удаагийн тэмцээнд аваргалсан Сүн Жэгийн танилцуулснаа, хүн төрөлхтөн сансрын WIFI-ын цаг эрэнд шилжин орлоо. Харин хэмжилт хийх ажил бол хиймэл дагуулын интернэтийн ажил төрлийн дутагдаж болшгүй хэсэг юм. 12 жилийн судалгаагаар дамжин Сүн Жэгийн толгойлсон судалгааны баг чухал тоног төхөөрөмжийг судлан бүтээж, хиймэл дагуулд хэмжилт хийж чадахгүй юм уу хэмжилт хийх явц удаан байгаа, үнэ төлбөр ихтэй байгаа зэрэг асуудлыг зохицуулсан байна.

“Бидний бүтээн нэг төхөөрөмж хуучны 15 төхөөрөмжтэй тэнцэж байна. Бусад төхөөрөмжөөр 180 хоног зарцуулж хэмждэг бол бидний бүтээсэн төхөөрөмжөөр хэмжихэд 7 хоног зарцуулна. Өнгөрсөнд хэмжилтэд 60 сая юань зарцуулдаг байсан бол одоо 6 сая юань болж буурсан. Бидний бүтээсэн бүтээгдэхүүн улсын том тос төсөл дэмжлэг үзүүлсэн “.

Зохиогч:\Баатар орчуулав\
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Мэдээ үзсэн:448
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой