”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

”Бүс ба зам”-ын хамтын ажиллагаа уян хатан байдлыг хадгалж байна

”Бүс ба зам”-ын хамтын ажиллагаа уян хатан байдлыг хадгалж байна.

    Энэ он гарснаас хойш Ковид-19 цар тахал дэлхийн хэмжээнд газар авч, дэлхийн эдийн засгийн хөгжил дэх тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйл илэрхий олширч, энэ нь "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг чанартайгаар ахиулахад шинэ сорилт болов. Гэхдээ олон талын ажилд эерэг ахиц гарч байна. Одоог хүртэлх байдлаар Хятад улс 138 улс орон, олон улсын 31 байгууллагатай "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах 201 хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, олон талын ажил урагш ахиц хийж байна.

Хэдийгээр цар тахлын нөлөөнд нүүрлэж байгаа боловч Хятад улсын эдийн засаг түргэн сэргэж байна. Түүнчлэн сүүлийн долоон жилд тавьсан маш сайн үндсэн дээр "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах хамтын ажиллагаанд хангалттай уян хатан байдал илэрч байна. Статистик тоо бүртгэлээс үзэхэд энэ оны эхний гурван улиралд Хятад улс зам дагуу орнуудтай хийсэн худалдааны экспорт, импортын хэмжээ 963.42 тэрбум ам.долларт хүрчээ. Зам дагуух орнуудад хийсэн санхүүгийн бус төрлийн шууд хөрөнгө оруулалт 13.02 тэрбум ам.долларт хүрч, энэ нь өнгөрөгч оныхоос 29.7 хувиар нэмэгдсэн байна.

Чухал төслүүдийн хувьд, Хятад, Лаосын төмөр замын шугам дахь бүх хонгилыг нэвтрүүлж, Хятад, Тайландын төмөр замын эхний хугацааны төслийн гэрээ тохиролцож, Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалт товлосон зорилтоо биелүүлж, Пакистаны Лахорын төмөр замын шугамын төсөл ашиглалтад оров.

Онцлон дурдууштай нь, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний аяллын тоо хэмжээ нэмэгдсэн байна. 11-р сарын 05-ныг хүртэлх байдлаар энэ онд Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 10180 удаа аялж, энэ нь ноднингийн бүтэн жилийн аяллын тоо хэмжээнээс давж, 927 мянган стандарт чингэлэг ачаа бараа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 54 хувиар нэмэгджээ. Тээврийн замын сүлжээ улам өргөжиж, Европын 21 улс орон, 92 хотод хүрсэн байна. Энэ он гарснаас хойш, найман сая гаруй ширхэг, нийт 60 мянга гаруй тонн бүхий эмчилгээний бараа бүтээгдэхүүн тээвэрлэж, Хятад, Европ хоорондын цар тахлын эсрэг тэмцэх хамтын ажиллагааны чухал зам суваг болж, олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээ, аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээг хамгаалахад чухал дэмжлэг болсон байна. 11-р сарын 18-нд 100 стандарт чингэлэг тээсэн “Хил дамнасан цахим худалдааны галт тэрэг” Хятад улсын Ү Ши буудлаас хөдөлжээ. Энэ галт тэрэг нь өдөр тутмын хэрэгцээт зүйлс, гэр ахуйн жижиг хэрэгсэл, авто сэлбэг, нэхмэл даавуу, түүнчлэн шуудангийн илгээмж болон хил дамнасан цахим худалдааны илгээмжийг тээжээ. Энэ галт тэрэг 16 хоногийн дараа Бельги улсын Интермодал ачааны өртөөнд хүрч, гаалийн бүрдүүлэлт хийсний дараа бараа бүтээгдэхүүнийг Европын бусад орнуудад тараан хүргэх юм.

Ковид-19 цар тахал олон улс оронд үргэлжлэн даамжирч буй нь далайн тээвэр, агаарын тээвэрт ихээхэн нөлөөлөв. Гэтэл Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нь далайн тээвэр, агаарын тээврээр шилжүүлэх барааны нөөцийг хүлээн авч, цар тахлаас сэргийлэх бараа бүтээгдэхүүнийг тэргүүлэн зөөвөрлөж, аяллын тоо хэмжээ болон тээврийн хэмжээ нь бүгд нэмэгдэж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын бэлгэ тэмдгийн шинжтэй үр бүтэмж, хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгох чухал хүч болсон байна.

Цар тахал гарснаас хойш Хятад улс олон улсын үүрэг хариуцлагаа идэвхтэй хэрэгжүүлж, цар тахлын эсрэг тэмцэх бараа бүтээгдэхүүний хамгийн том нийлүүлэгч орон болж, "Бүс ба зам" дагуух орнуудад боломжийн хэрээр бараа бүтээгдэхүүний болон технологийн туслалцаа үзүүлж, 150 гаруй улс орон, олон улсын байгууллагад 280 гаруй удаа бараа бүтээгдэхүүний яаралтай туслалцаа олгосон байна.

Саяхан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Ли-жянь:

- Хятадын тал цаашид ч хамтын ажиллагааны түншүүдтэйгээ хамтдаа зөвшилцөх, бүтээн байгуулах, хамтдаа хуваалцах, нээлттэй, ногоон хөгжил, өндөр стандартын дагуу олон нийтийн амьдралд ашиг тус бүтээх зарчим баримталж, "Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, улс орнуудын ард түмэнд бодит сайн зүйлийг бүтээх болно гэж онцолсон юм.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:345
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой