”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хүйтэн өрөөнд унтахын 9 ашиг тус

Бүгчим халуун өрөөнд унтах нь зүгээр ч нэг тав тухгүй байдал үүсгээд зогсохгүй, мөн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байдаг.

     Энэхүү нийтлэлд сэрүүн өрөөнд унтсанаар бие махбодид ямар эерэг өөрчлөлтүүд ордог тухай мэдээллийг хүргэж байна. 

1. Залуу харагдахад тусална

Бага температуртай өрөөнд унтахад бие махбодийн “нойрны даавар” гэгддэг мелатонины нийлэгжилтийг дэмждэг байна. Энэ нь мөн антиоксидант тул биеийн хөгшрөлтийн эсрэг гормон болж өгдөг гэсэн үг юм.

2. Сэтгэлийн хямралаас хол байлгана

Өндөр температур нь бие махбодиос кортизол хэмээх "стрессийн даавар"-ыг илүү их ялгаруулдаг байна. Илүү сэрүүн өрөө нь бидний кортизолын түвшинг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг бөгөөд ингэснээр стресс багасаж, улмаар нойрны чанар сайжирна гэсэн үг юм.

3. Нойргүйдлээс сэргийлнэ

Судалгаанаас харахад нойргүйдлийн хэд хэдэн хэлбэр нь биеийн өндөр температуртай холбоотой байдаг. Нойргүйдлээр шаналдаг хүмүүст биеийн температураа зохицуулахад бэрхшээлтэй байдгаас шалтгаалдаг ажээ. Унтлагын өрөөгөө илүү сэрүүн болгосноор таны биеийн температур буурч, нойр хүргэдэг байна.

4. Зарим өвчний эрсдэлийг бууруулдаг

Сэрүүн өрөөнд унтах нь чихрийн шижин гэх зэрэг бодисын солилцооны өвчин тусах магадлалыг бууруулдаг байна. Энэ нь зүрхний өвчин, сэтгэлийн хямрал, хэт таргалалтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг бидний өсөлтийн дааврын түвшинг сайжруулдаг.

5. Илүү тухтай, сайн унтах боломжтой

Бид гүн нойрондоо биеийн температурыг зохицуулж чаддаггүй. Цаашлаад тасалгааны өндөр температур нь биднийг гүн нойрноос сэрээх хүчин зүйл болж чаддаг тул сэрүүн өрөөнд унтах нь "сэрвэлзэх" магадлалыг бууруулах юм. 

6. Мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг

Эмэгтэйчүүд сэрүүн өрөөнд унтсанаар мөөгөнцрийн халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой юм. Бактери, мөөгөнцөр нь дулаан, чийглэг орчинд амьдрах чадвартай тул өрөөгөө сэрүүн байлгах нь зүйтэй.

7. Эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулахад тустай

Хэт халуун, бүгчим орчинд удаан хугацааг өнгөрөөхөд эрэгтэй хүнийг үргүйдэлд хөтлөх шалтааны нэг болдог гэнэ.  Хүйтэн өрөөнд унтах, сул дотуур хувцас өмсөх нь үүнээс урьдчилан сэргийлэх юм. 

8. "Муу" өөх тосыг хайлуулахад тусалдаг

Хүйтэн өрөөнд унтах нь хүний ​​биеийн бодисын солилцоог сайжруулж, бие махбодиос илчлэг шатаадаг. Энэ нь бидний биеэс хүсээгүй өөх тосыг зайлуулахад тусалдаг бөгөөд ингэснээр жин хасахад дэмжлэг үзүүлдэг байна. 

9. Өвдөлт, үрэвслийг арилгахад тусалдаг

Биеийн хавдсан, үрэвссэн хэсэгт мөс эсвэл хүйтэн жин тавих зэрэгтэй адил хүйтэн өрөөнд унтах нь тайвшруулах үйлчилгээтэй. Өвдөлт намдаах, үрэвслийг арилгахад тусалдаг байна. Энэ нь тамирчид тоглолтын дараа хүйтэн өрөөнд унтахыг илүүд үздэг нэг шалтгаан юм.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:СААК
Мэдээ үзсэн:726
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой