”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Цар тахлын хугацаанд зарим бүтээгдэхүүний экспорт нэмэгдэв

Цар тахлын хугацаанд зарим бүтээгдэхүүний экспорт нэмэгдэв.

Хятад улсын 2020 оны гадаад худалдааны салбарт ийм нэгэн хэллэг олны дунд яригддаг болжээ. Тухайлбал “02-р сард макс, 03-р сард дулааны цахим хэмжүүр, 04-р сард маск үйлдвэрлэх даавуу, 05-р сард малгай, 06-р сард дугуй” гээд эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсэний улмаас тухайн салбарын хөгжлийг дайчилсан жишээ энэ онд олонтаа гарчээ. Эдгээрийн дотроос Хятад улсын унадаг дугуйн экспортоор жишээлэхэд энэ онд захиалга нь ихээхэн нэмэгдсэн байна.

Алибаба компанийн олон улсын сайтын холбогдох тоо бүртгэлээс үзэхэд, унадаг дугуйны экспортын захиалга гуравдугаар улиралд илэрхий нэмэгдэж, 10-р сарын захиалга ноднингийн мөн үеэс 220 хувиар өссөн байна. Судалгааны байгууллагын гаргасан мэдээллээс үзэхэд, 08-10-р сард Хятад улсын унадаг дугуй үйлдвэрлэгч компани тус тус 15730, 11024 нэмэгджээ.

“Одоо бидний гарт байгаа захиалга 2021 оны 07-р сарыг хүртэл дараалсан юм. Цар тахлын хугацаанд дотооддоо борлуулах захиалга нэмэгдэж, 04-р сард дотоодын захиалга нэлээд нэмэгдэв. 06-р сараас эхлэн гадаад дахь эрэлт хэрэгцээ мөн нэмэгдсэн юм” гэж Шанхайн Фэнхуан импорт экспортын ХХК-ын менежер Лүө Люэ хэлсэн байна. Унадаг дугуйны экспортод анхаарал хандуулдаг И Лү-да компанийн ерөнхий захирал Ли Чинь хэлснээр, “энэ он гарснаас хойш унадаг дугуйны захиалга 6-9 саруудад ид нэмэгдэж, ноднингийн мөн үетэй харьцуулахад 10 дахин нэмэгдэж, бизнесийн мөнгөн дүн 13 дахин өсөв. Өдгөө захиалга ирэх оны 04-р сарыг хүртэл дараалсан, тус компани цаг завгүй дугуй үйлдвэрлэж байна” гэжээ.

Хятад улс энэ оны эхний хагаст АНУ-д 6.11 сая, Вьетнамд 7.84 сая, Өмнөд Солонгост 7.34 сая ширхэг унадаг дугуй экспортолжээ. Гаалийн ерөнхий газрын статистик тоо бүртгэлээс үзэхэд, унадаг дугуйны экспортын мөнгөн дүн хоёр, гуравдугаар улиралд тус тус 80.7 сая, 1.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнд ганц улиралд 1 тэрбум ам.доллароос давсан нь сүүлийн 25 жил дэх дээд үзүүлэлт болжээ.
Цар тахал даамжирсаар буй нөхцөл байдалд, гэртээ ажиллах нь хэвийн үзэгдэл болж, гэрийн тавилга, цахилгаан бараагаар төлөөлөл болгосон “гэр ахуйн эдийн засаг”-ийн хамаатай бүтээгдэхүүний захиалга их нэмэгдэж байна. Унадаг дугуйгаар жишээлэхэд, цар тахлын нөлөөний улмаас хүмүүсийн гадагш дотогш зорчих хэлбэр өөрчлөгдсөнөөс болсныг үгүйсгэх аргагүй. Тухайн салбарын зарим хүмүүсийн хэлж буйгаар, цар тахал Европ Америкт даамжирч, спорт дасгалын газрууд хааж, олон нийтийн зам харилцаа хүндрэлд орсон тул гадаадын хэрэглэгчид унадаг дугуйгаар спорт дасгал болон зорчих хэлбэрээ болгож байна гэжээ. Үүнээс гадна, улс орнуудын засгийн газар унадаг дугуйны хэрэглээг чухалд үзэж, Европ, Америкийн зарим орнууд унадаг дугуй худалдан авах, унадаг дугуйны замын бүтээн байгуулалтад нөхөн олговор олгож байна. Түүнчлэн уулдаа унадаг дугуй үйлдвэрлэн экспортолдог байсан зарим орны үйлдвэрлэл хараахан сэргээгүй тул, улс орнууд Хятад улсаас экспортлох нь олширсон байна.

Яриангүй унадаг дугуй бол зөвхөн нэг жишээ төдий. Цар тахлын хугацаанд хүмүүсийн эрэлт хэрэгцээний дагуу янз бүрийн бүтээгдэхүүний захиалга ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд үүнд хил дамнасан цахим худалдаа гол үүрэг гүйцэтгэж байна. “Хил дамнасан цахим худалдаа: шинэ боломж шинэ сорилт” гол сэдэвтэй 2020 оны Олон улсын хил дамнасан цахим худалдааны хурал 11-р сарын 19-нд Хятадын Гуанжөү хотноо болов. Өдгөө Хятад улсын хил дамнасан цахим худалдаа өрнүүн хөгжиж, цар тахлын нөхцөл байдал дахь дэлхийн эдийн засагт шинэ хүч сэлбэлээ гэж хуралд оролцсон зүтгэлтэн нар үзжээ. Цар тахлын нөлөөнөөс болж дэлхийн эдийн засгийн унах дарамт ихсэж байна. Гэтэл хил дамнасан цахим худалдаа нь гадаад худалдааны шинэ төлөв байдал болж, дижитал, олон талт, дөхөм хялбар онцлог нь олон улсын худалдааны хамтын ажиллагаанд өргөн боломж нээж байна.

ДХБ-ын дэд ерөнхий захирал И Шяожүнь хэлэхдээ, Хятад улс цахим худалдааны салбарт тэргүүлж байна. Хятад улсын цахим худалдааны компани цаашид үйл ажиллагаагаа олон улсад өргөжүүлж, дэлхийн олон газруудын жижиг, дунд оврын компани нэгжид цахим бизнес өрнүүлэх боломж олгох болно гэжээ. Хил дамнасан цахим худалдаа нь мөн Хятад улсын өргөн олон хэрэглэгчдийн хувьд гадаад орны бараа бүтээгдэхүүнтэй танилцах, худалдан авах чухал индэр болж байна. 

Найруулагч:т.б
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:580
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой