”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин АПЕК-ын удирдагчдын хурал дээр хэлсэн үг

Ши Жиньпин АПЕК-ын удирдагчдын хурал дээр хэлсэн үг

20-ны орой Бээжинд Хятад улсын дарга Ши Жиньпин видео хэлбэрээр Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын 27-р албан бус хуралд оролцож, чухал үг хэлэв.

Дэлхийн эдийн засаг Номхон далай мэт мянган урсгалыг төвлөрүүлэн, дөрвөн далайтай залгалдаж байна 

Ши Жиньпин:Дэлхийн эдийн засаг яг л бидний хажууханд байгаа Номхон далай мэт мянган урсгалыг төвлөрүүлэн, дөрвөн далайтай залгалдаж, өргөн уудам өрцөө уудалж, өрнөн давлагаалах идэвх хүчнийг бий болгож байна гэв. 

Ази Номхон далайн хамтын ажиллагаа ирээдүйд хэрхэн өрнөх нь бүс нутгийн хөгжил, ард түмний аз жаргал, дэлхий дахины ирээдүйтэй холбогдоно 

Ши Жиньпин: Өнөө дэлхий дахин болон Ази Номхон далай гүнзгий өөрчлөлтийг туулж байгаа. Ази Номхон далайн хамтын ажиллагаа ирээдүйд хэрхэн өрнөх нь бүс нутгийн хөгжил, ард түмний аз жаргал, дэлхий дахины ирээдүйтэй холбогдоно гэв. 

Нээлттэй багтаамжтай, шинэчлэлийн өсөлттэй, харилцан саадгүй холбогдсон, хамтран ажиллахаар дамжин хамтдаа амжилтад хүрсэн Ази Номхон далайн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулна 

Ши Жиньпин: Энэ онд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын нэгэн чухал үүрэг бол 2020 оны дараах хамтын ажиллагааны ирээдүйг эхлүүлэх явдал юм, бид Ази Номхон далайн хамтын цогцыг хамтдаа байгуулах зорилтын талаар тохиролцов. Бид үүгээр шинэ эхлэл болгож, Ази Номхон далайн хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлж, нээлттэй багтаамжтай, шинэчлэлийн өсөлттэй, харилцан саадгүй холбогдсон, хамтран ажиллахаар дамжин хамтдаа амжилтад хүрсэн Ази Номхон далайн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулна гэв. 

Ази Номхон далайн бүс нутаг үргэлжлэн удирдан тэргүүлж, энх тайван тогтвортой байдлыг эрс хамгаалж, олон талт үзлийг хатуу хамгаалж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг байгуулах талаар баримтална 

Ши Жиньпин: Чөлөөтэй нээлттэй худалдаа болон хөрөнгө оруулалтыг тийм ч хялбараар биелүүлж чадахгүй юм. Ази Номхон далайн бүс нутаг үргэлжлэн удирдан тэргүүлж, энх тайван тогтвортой байдлыг эрс хамгаалж, олон талт үзлийг хатуу хамгаалж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг байгуулах талаар баримталж, ДХБ-аар төв болгосон олон талт худалдааны тогтолцоог гуйвшгүй дэмжиж, чөлөөтэй нээлттэй худалдаа болон хөрөнгө оруулалтыг ахиулж, эдийн засгийн даяарчлалыг удирдан нэн нээлттэй, багтаамжтай, түгээмэл ашигтай, тэнцвэртэй, хамтдаа  амжилтад хүрэх чиглэлээр хөгжүүлнэ гэв. 

Номхон далай дамнасан бүх талын түншийн дэвшилтэд харилцааны гэрээнд нэгдэн орохыг идэвхтэй бодолцоно

Ши Жиньпин: Бүс нутгийн эдийн засгийн бүх талын түншийн харилцааны гэрээнд гарын үсэг зурсан явдлыг Хятадын тал сайшааж, Номхон далай дамнасан бүх талын түншийн дэвшилтэд харилцааны гэрээнд нэгдэн орохыг идэвхтэй бодолцоно гэв.

Дижитал эдийн засаг нь ирээдүйн хөгжлийн чиг хандлага, инновац нь Ази-Номхон далайн бүсийн эдийн засгийн хөгжлийн жигүүр юм

Ши Жиньпин: Дижитал эдийн засаг нь ирээдүйн хөгжлийн чиг хандлага, инновац нь Ази-Номхон далайн бүсийн эдийн засгийн хөгжлийн жигүүр юм. АПЕК-ын интернет, дижитал эдийн засгийн замын зураглалыг тууштай хэрэгжүүлж, шинэ технологийн хэрэглээг дэмжиж, дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, дижитал ялгааг арилгах ёстой. Талууд дижитал технологиор халдвартай тэмцэх, эдийн засгаа сэргээх туршлагаа хуваалцан, дижитал бизнес эрхлэх орчныг сайжруулан, дижитал эдийн засгийн нөөцийг ашиглан, Ази-Номхон далайн эдийн засгийн сэргэлтийг эрч хүчээр сэлбэхийг Хятадын тал санаачилж байна гэв.

Хятад улс ирэх жил дижитал ядуурлаас бууруулах семинар зохионо

Ши Жиньпин: Ирэх онд Хятадын тал дижитал ядуурлаас бууруулах семинар зохион байгуулж, дижитал технологийн давуу талыг ашиглан Ази-Номхон далайн бүсийн ядуурлыг арилгах ажилд туслана.

АПЕК-ын хамтын ажиллагаа нь харилцан ашигтай хөгжлийн индэр юм

Ши Жиньпин: Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа нь хэзээ ч харилцан сөргөлдөх, нэгэндээ багтах улс төрийн тоглоом биш харин харилцан туслалцах, харилцан ашигтай хамтдаа хожих хөгжлийн индэр юм гэв.

Ядуу, алсдуу иргэдийн эмчилгээний хүндрэлийг шийднэ

Ши Жиньпин: Бид вакцины судалгаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, вакциныг хөгжиж буй орнуудад хүртээх, дарамтгүй байхыг дэмжин ажиллана. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын олон нийтийн эрүүл мэнд, жижиг дунд аж үйлдвэрлэл зэрэг салбарын бодлогын солилцоо, чадавхын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг дэмжиж, зайны эмчилгээ хийх санаачилга дурдаж, ядуу, алслагдмал бүсийн ард иргэдийн цаг тухайдаа үр дүнтэй эмчилгээнд хамрагдах, халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах болон эдийн засгийн сэргэлтийг дэмжин ажиллана гэв.

Хятад Ази-Номхон далайн бүсээ бүтээн байгуулан, үр өгөөжөө хүртээсээр байх болно

Ши Жиньпин: Хятад талуудын Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын үүргийг өндрөөр үнэлж, тус байгууллагын хөгжлийг тасралтгүй дэмжиж, Ази-Номхон далайн бүсэд үндэс хатган, бүтээн байгуулалт хийж, үр өгөөжөө хүртээсээр байх болно. Хятад улс Ази-Номхон далайн бүсийн талуудтай хамтдаа Ази-Номхон далайн энх тайван, хөгжил цэцэглэлт, сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хуваалцан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах зорилтын төлөө чармайн ажиллана гэв.

Найруулагч:.
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:465
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой