”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Цар тахлын дараах глобал засаглалыг G20 хэрхэн удирдаж хөтлөх вэ?

Цар тахлын дараах глобал засаглалыг G20 хэрхэн удирдаж хөтлөх вэ?

2008 онд Их 20-ын удирдагчид анх чуулахад тэдний хамгийн том үүрэг роль бол зуун жилд байгаагүй олон улсын банк санхүүгийн хямралаас дэлхийн эдийн засгийг хэрхэн авч гарах явдал байсан юм. Харин 2020 онд тэдний өмнө бүр ч хүнд хэцүү хямрал нүүрлэсэн нь мэдээж КОВИД-19 цар тахал юм. 2020 оны 3-р сарын 26-нд Их 20 түүхэндээ анхны онцгой хурлаа хийхэд Ши Жиньпин“Хамтаар цар тахалтай тэмцэж, хүнд хэцүү цагийг хамтдаа туулъя” гэсэн гарчигтай илтгэл тавьсан нь дэлхий дахинд итгэл төрүүлж, тахлын эсрэг олно улсын хамтын ажиллагааны чиг хандлагыг зааж өгсөн юм. Тэгвэл түүнээс 8 сарын дараа Их 20-ын удирдагчдын 15 чуулган дахин видео хэлбэрээр явагдсан байна.

21-ний орой Хятад улсын дарга Ши Жиньпин Их 20-ын удирдагчдын 15-р чуулганд үг хэлж, Хятад улсын санал санаачилгыг тодорхойлсон байна. Тэрээр дөрвөн талаар тайлбар хийв. Тухайлбал:

Нэг. Цар тахлын эсрэг олон улсын сэргийлэлт хамгаалалтын том халхавчийг байгуулна. Ши Жиньпин вакциныг маш онцлов. Тэрээр, Хятад улс амлалтаа мөрдөж, бусад хөгжиж буй орнуудад туслан, өөрийн орны вакцин улс орнуудын ард түмний худалдан авч чадах “олон нийтийн бүтээгдэхүүн” байхыг батална гэв.

Хоёр. Дэлхийн эдийн засгийн том “артери”-ийг саадгүй нэвтрүүлэх хэрэгтэй. Ши Жиньпин цар тахлыг сайтар сэргийлсэн нөхцөлд дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, эрэлт хангамжийн гинжин хэлхээг саадгүй нэвтрүүлж, “шуурхай гарц” ажиллуулж, хүмүүсийн зорчиход туслах хэрэгтэй. Нуклейн хүчлийн шинжилгээний дүнд суурилсан QR эрүүл мэндийн кодыг олон улсын хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх механизм байгуулахыг Хятад улс санал болгож байна. Улс орнууд идэвхтэй оролцохыг хүсэж байна гэв.

Гурав. Дижитал эдийн засгийн үүрэг ролийг бадруулах хэрэгтэй. Ши Жиньпин цар тахал нь шинэ технологи, шинэ төлөв, шинэ индэр бий болох хурдыг түргэсгэж, “хавьталгүй эдийн засаг” түргэн хөгжиж, эдийн засгийн хөгжилд шинэ боломжуудыг олгож байна. Тиймээс улс орнуудын технологийн аж ахуйн нэгжүүдэд шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй гэв.

Дөрөв. Улам багтаамжтай хөгжлийг биелүүлэх хэрэгтэй. Ши Жиньпин Хятад улс хүндрэл бэрхшээлийг давж, Их 20-ын бүлгийн өр төлөөсийг хойшлуулах санаачилгыг бүх талаар хэрэгжүүлж, нийт хэмжээ нь 1 тэрбум 300 сая ам долларыг давсан. Мөн Хятадын тал өр төлөөсийн хугацааг сунгах шийдвэрийг дэмжиж байна. Түүнчлэн эмэгтэйчүүд цар тахлын нөлөөнөөс гарахад туслах, үр тарианы аюулгүй байдал зэрэгт илүү анхаарал хандуулах болно гэв.

Найруулагч:Urihan
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:476
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой