”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчийн асуултад-20201125

Хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчийн асуултад-20201125

11-р сарын 25-нд болсон Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь цаг үеийн халуун цэгийн асуудлаар гадаад, дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

1. Их Британи Хятадын компаниудад дарамт шахалт үзүүлж байна

“Хуавэй-г ашигладаг харилцаа холбооны компаниудыг хатуу шийтгэх тухай хууль тогтооно” гэж Их Британи мэдэгдсэнд холбогдуулан хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, Их Британийн тал Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироож, Хятад, Их Британи хоорондын харилцан итгэлцлийн үндэс сууринд байнга өдөөн хатгалга хийж байна гэжээ.

Мөн өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр, Хуавей тус улсын 5G сүлжээний бүтээн байгуулалтад оролцохыг хориглох тухай хуулийн төслийг баталж магадгүй байна. Хэрэв хуулийн төсөл хүчин төгөлдөр болсны дараа Холбогдох харилцаа холбооны компаниуд Хуавей компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг үргэлжлэн ашиглахад хүрвэл асар их хэмжээний торгууль ногдуулж магадгүй байгаа тухай сонирхсон сэтгүүлийн асуултад Жао Лижянь хариулахдаа, Их Британийн тал ямар ч нотлох баримтгүй мөртөө эрсдэлтэй гэсэн шалтгаар АНУ-тай ам сээр нийлж, Хятадын компаниудыг ялгаварлан гадуурхаж, дарамт шахалт үзүүлж байна. Мөн зах зээлийн эдийн засгийн зарчим, чөлөөт худалдааны дүрмийг илт зөрчиж, Хятадын компаниудын хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож, Хятад, Их Британийн хамтын ажиллагааны харилцан итгэлцлийн үндэс суурийг тасралтгүй эвдэж байна. Ийм нөхцөл байдал нь Их Британийн зах зээлийн нээлттэй, шударга байдал, хөрөнгө оруулалтын аюулгүй байдалд гадаадынхан ихээхэн анхаарал хандуулахгүй байхын аргагүйд хүргэж байна гэжээ.

2. Хятад Японы хооронд “шуурхай гарц" ажиглуулна

Хятад Япон хоорондын "Шуурхай гарц" 11-р сарын 30-нд албан ёсоор ажиллаж эхэлнэ гэж хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь мэдэгджээ. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Японд айлчлах үеэр Хятад, Япон ойрын хугацаанд хүмүүсийн солилцоонд зориулсан "шуурхай гарц" байгуулна гэдгээ хоёр орны гадаад хэргийн сайд нар хамтаар мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ, "Найрсаг зөвшилцлөөр Хятад, Япон хоёр орны засгийн газар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ажлыг сайтар хийсэн нөхцөлд, хоёр талын бизнес худалдаа зэрэг шаардлагатай салбарын хүмүүсийн солилцоонд дөхөм үзүүлэх зорилгоор “шуурхай гарц” байгуулах тухай нийтлэг ойлголтод хүрснийг хоёр орны гадаад хэргийн сайд нар өчигдөр зарласан юм. Энэ бол цар тахлыг хяналтдаа авсан нөхцөлд хоёр талын хүмүүсийн солилцоо, үйлдвэрлэлээ сэргээхэд дэмжлэг үзүүлэх нааштай алхам юм” гэжээ.

3.Хятадын аж ахуйн нэгжүүдийг гадуурхахаа болих хэрэгтэй

Хятадтай холбоотой гар утасны 43 программ хангамжийг хориглохоо Энэтхэг мэдэгдсэнд холбогдуулж хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, ялгаварлан гадуурхах үйлдлээ даруй зогсоож, хоёр орны хамтын ажиллагааг бүр ихээр хохироохоос зайлсхийхийг Энэтхэгийн талд сануулж байна. Энэ оны 6-р сараас нааш Энэтхэг үндэсний аюулгүй байдал гэгчээр шалтаг болгож Хятад улстай холбоотой гар утасны программ хангамжийг хориглож 4 ч удаагийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Энэ бүхэн нь зах зээлийн зарчим болон дэлхийн худалдааны дүрмээс няцаж, Хятад улсын аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироосон тулд Хятадын тал хатуу эсэргүүцэл илэрхийлж байна. Хятад, Энэтхэгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бол харилцан ашигтай хамтаар ашиг хүртэхийг зорьсон хамтын ажиллагаа байх ёстой. Аж ахуйн нэгжүүд олон улсын дүрэм журам, тухайн улс орны хууль тогтоомжийг шагштал мөрдөхийг Хятадын засгийн газар шаардсаар ирсэн юм. Энэтхэгийн засгийн газар зах зээлийн зарчмын дагуу Хятад улсыг оролцуулсан олон улсын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэг хариуцлагатай гэжээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Мэдээ үзсэн:1349
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой