ХКН-ын Төв хорооны Цэргийн төв зөвлөлийн армийн сургуулилтын бага хурал 11-р сарын 25-ны өдөр Бээжинд болж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин оролцож, чухал үг хэлжээ.
Тэрээр нийт армиараа намын “шинэ цаг үед армиа хүчирхэгжүүлэх” үзэл санаа, шинэ эриний цэргийн стратегийн чиг хандлагыг тууштай баримталж, цаг ямагт бэлэн байдалд байж суран, байлдааны бодит сургуулилт, нэгдсэн сургуулилт, шинжлэх ухаан, технологийн бэлтгэл сургуулилт, хуулийн дагуух бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж, шилдэг уламжлалаа гүйцэд бадруулах хэрэгтэй. Түүнчлэн шинэчлэл, инновацийг бэхжүүлж, шинэ хэлбэрийн цэргийн сургуулилтын системийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, сургуулилтын түвшин, байлдах хүчин чадварыг бүх талаар дээшлүүлж, шинэ эрин үе дэх намын армиа хүчирхэгжүүлэх зорилтыг биелүүлэхийн төлөө, мөн Хятадын армийг дэлхийн тэргүүний арми болгож бүтээн байгуулахад эрчтэй дэмжлэг үзүүлэх ёстой хэмээн онцолжээ.
Ши Жиньпин "Цэргийн бэлтгэл сургуулилт бол цэрэг армийн байнгын чанартай чухал үүрэгт ажил, байлдах хүчин чадварыг дээшлүүлэх үндсэн арга зам, цэрэг армийн хамгийн шууд бэлтгэл ажил байж, цэрэг армийн бүх талын түвшинг дээшлүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм" гэжээ.