”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Сахарын хэрэглээгээ гэнэт зогсоовол таны биед юу болох вэ?

Элсэн чихрийг хүнсэнд агуулагдах байдлаар нь байгалийн болон нэмэлт гэж ангилдаг. Байгалийн гаралтай элсэн чихэр нь бараг л бүх төрлийн бүтээгдэхүүнд агуулагддаг.

Жишээлбэл: Нэг алим 20гр элсэн чихэр агуулах магадлалтай. Гэхдээ алиманд агуулагдах амин дэм, эрдэс бодис нь уг элсэн чихрийг эрүүл мэндэд хоргүй замаар шингээхэд тусална. Харин нэмэлт элсэн чихэр нь хоосон илчлэг учир биеийн жин нэмэгдэх болон бусад төрлийн эрүүл мэндийн асуудлыг дагуулдаг. Энэ төрлийн элсэн чихэр нь хийжүүлсэн ундаа, жигнэмэг, чихэр, сүмс, кетчуп зэрэгт агуулагдсан байдаг. Ингээд хоол хүнсэндээ нэмэлт элсэн чихэр хэрэглэхгүй байснаар таны биед гарах өөрчлөлттэй танилцацгаая.

1.Элсэн чихрийн хэрэглээг гэнэт зогсоох нь эрч хүчийг сулруулдаг

Төрөл бүрийн амттан идэхэд тархины үйл ажиллагаа сэргэж, дофамин гэх эрч хүчийн даавар ялгардаг юм.  Ингээд бага хэмжээний элсэн чихэр хэрэглэх үед дофамин даавар ялгарахаа больж та бухимдаж, эрч хүчгүй болох болно. Тиймээс ч ихэнх хүмүүс чихэрлэг зүйлээс татгалзаж чаддаггүй.

Гэнэтхэн элсэн чихрээс татгалзах үед таны бие организм эсэргүүцэл илэрхийлнэ. Таны хэрэглэж байсан элсэн чихрийн хэмжээнээс хамаарч энэхүү эсэргүүцлийн хүч шийдэгдэнэ. Үүнд:

Сэтгэл гутралд орох

Бухимдалтай болох

Нойргүйдлийн асуудалтай тулгарах

Анхаарал сарнилт

Ядаргаа, дотор муухайрах

Ялангуяа стресстэй үед болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь стресстэй байх үед нэг чихэр идэх хүсэл нь нэлээн хэдэн чихэр идэхэд хүргэдэг байна.

2.Таны арьсны өнгө сэргэж, толигор болно

Хэт их элсэн чихэр хэрэглэх үед нойр булчирхай нь их хэмжээний инсулин гэх дааврыг ялгаруулдаг.  Хэдий чинээ их элсэн чихэр амттан хэрэглэнэ, төдий чинээ их хэмжээний инсулин ялгарах юм.  Гэвч инсулин нь үрэвсэлд хүргэх аюултай бөгөөд батга гарах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Инсулинээс гадна бие организм  IGF-1 гэх бодисыг ялгаруулдаг бөгөөд энэ нь арьсны тослогийг ихээр ялгаруулдаг. Үүнээс харахад таны идэх элсэн чихэр, амттаны хэмжээнээс шалтгаалж арьс тань ямар байх нь шийдэгдэх юм.

3.Илүүдэл жингээ хасах боломжтой

Элсэн чихэр хэтрүүлэн хэрэглэх нь хэвлий орчим их хэмжээний өөх хуримтлагдахад нөлөөлдөг байна. Үүний зарчим нь:

Элсэн чихэр цусанд орж глюкоз болон фруктоз болно

Глюкозыг инсулин хариуцдаг бөгөөд үүний тусламжтайгаар эрч хүч ялгарна

Фруктозыг элэг шүүнэ

Хэрвээ фруктоз хэт их байвал элэг түүнийг өөх болж хувиргаж, ачааллаа тэнцвэржүүлдэг байна.

Үүнээс харахад элсэн чихрээс татгалзахад бие дэх өөхний хэмжээ бага багаар буурч, та жин хасах болно.

4.Шүдний өвчлөл буурна

Шүд хорхойтох нь дэлхий даяар тохиолдож буй хамгийн томоохон өвчлөлүүдийн нэг билээ.  Энэ нь шүдний өнгө үзэмжинд төдийгүй, эрүүл мэнд, хэтэвчинд тань сөргөөр нөлөөлнө. Элсэн чихэр шүдний өвчлөлд хэрхэн нөлөөлдөг вэ?

Маш их элсэн чихэр агуулсан чихрийг идэж байна гээд төсөөлөөд үзээрэй.

Аман дотор байх нянгууд элсэн чихрийг хүчил болгож хувиргана.

Ингээд шүд хорхойтох эхлэл тавигдлаа.

Элсэн чихрийг удаан хугацааны туршид их хэмжээгээр хэрэглэх үед шүд цоорох өвчин үүсдэг. Элсэн чихэр агуулсан бүтээгдэхүүнээс татгалзах, хэрэглээгээ багасгах зэрэг нь шүдний өвчлөлөөс таныг болон хүүхдийг тань хамгаалах болно.

5.Цусан дахь сахарын түвшин буурна

Хэрвээ та жингийн илүүдэлтэй бол таны цусан дахь холестирины түвшин болон триглицерид (өөх)-ийн түвшин их байгаа болов уу.  Эдгээр хоёр бодис нь цусанд уусдаггүй учир цусны ханыг гэмтээж, цус бүдүүрэх өвчлөлд хүргэдэг байна.

Хэрэглэж буй элсэн чихрийн хэмжээгээ буруулснаар та  идэж буй илчлэгийн хэмжээгээ бууруулж, жингээ хасаж чадна. Энэ нь дээрх хоёр бодисын хэмжээг бууруулахад сайнаар нөлөөлөх юм.

Бага зэрэг илүүдэл жинтэй хоёр хүн байна гэж төсөөлье. Эхний хүн нь маш их элсэн чихэр хэрэглэдэг, хоёр дахь нь огт хэрэглэдэггүй гэж бодъё. Мэдээж, хоёр дахь хүний биед ногдох холестирин болон тргилицеридын түвшин бага байх болно. Өөрөөр хэлбэл, тэр илүү эрүүл биетэй байх юм.

6.Эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчрахгүйгээр хэдий хэмжээний элсэн чихэр хэрэглэж болох вэ?

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас элсэн чихрийн хэрэглээг боломжит хэмжээгээрээ бүхий л амьдралынхаа туршид багасгах хэрэгтэй гэж зөвлөж байна.   Өөрөөр хэлбэл, нэг сар элсэн чихрээс татгалзаад дараа нь дахин их хэмжээгээр хэрэглэх нь эерэг үр дагаврыг авчрахгүй.

Ерөнхийдөө өдөрт хэрэглэсэн таны илчлэгийн хэмжээний 10% нь элсэн чихэр байх ёстой гэнэ.  5% байвал бүр сайн.

Эрдэмтэд өдөрт дунджаар эмэгтэйчүүдийн хувьд 100ккал ( 6 ц.х ), эрчүүдийн хувьд 150 ккал ( 9 ц.х ) юм. Харьцуулахад, нэг лаазтай кока коланд 140 ккал, нэг “Сникерс”-т 120 ккал чихэр агуулагддаг. Гэхдээ бид бүхий л өдрийн туршид элсэн чихэр агуулсан хүнсний ногоо, жимс, сүмс, чихэртэй цай, кофе хэрэглэдэг гэдгийг санаарай.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:СААК
Мэдээ үзсэн:993
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой