”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ Ван И-г хүлээн авч уулзав

Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ Ван И-г хүлээн авч уулзав.

Орон нутгийн цагаар 11-р сарын 25-нд Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ Токио хотноо Японд албан ёсны айлчлал хийж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзав.

Юуны түрүүнд Ши Жиньпин даргын Суга Ешихидэд хүргэсэн аман захиа болон Хятадын удирдагчдын халуун мэндийг дамжуулаад Ван И: Японы шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш Ши Жиньпин дарга Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ тантай утсаар ярьж, Хятад, Японы харилцааг хөгжүүлэх асуудлаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааны тогтвортой шилжилтийг биелүүлэх, Хятад, Японы цаашдын харилцааны хөгжлийн зүг чигийг тодорхой болгосон юм гэжээ.

Тэрээр цааш нь олон жилийн хүчин чармайлтаар Хятад Японы харилцаа зөв замдаа эргэн орж, хоёр тал энэхүү амаргүй байдлыг нандигнах болно. Цаашид Хятад улс Японы талтай шинэ эриний шаардлагад нийцсэн Хятад Японы харилцааг байгуулахад хүчин зүтгэж, энэхүү зорилтыг эрт нэгэн өдөр биелүүлж, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээн, 2022 онд тохиох Хятад, Япон найрамдалт харилцааг сэргээсний 50 жилийн ойг угтахад бах бэх үндэс суурь тавихыг хүсэж байна гэжээ.

Японы ерөнхий сайд Суга Ешихидэ Ши Жиньпиний аман захиад баярлаж байгаагаа болон Хятадын удирдагчид чин сэтгэлийн мэнд дамжуулахыг Ван И сайдад хүсэв. Тэрээр хэлэхдээ, Япон Хятадын тогтвортой харилцааг хөгжүүлэх нь Япон Хятад хоёр орон тэрчлэн бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт ч чухал ач холбогдолтой, хоёр орны хамтын үүрэг хариуцлага юм. Японы шинэ засгийн газар Япон Хятадын харилцааг чухалчлан үзэж, Хятадын талтай итгэлцлээ нэмэгдүүлэн, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна. Японы тал Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, Токиогийн олимп болон Бээжингийн өвлийн олимпын амжилттай зохиогдохыг дэмжиж, Япон Хятадын найрамдалт харилцаагаа сэргээсний 50 жилийн ойг хамтдаа угтах болно гэжээ.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:481
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой