24-нд Чан Э-5 илрүүлэгчийг амжилттай хөөргөж, харь гарагийн объектоос дээж аван буцах аяллаа анх удаа эхлүүлсэн байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жао Хөүлинь ХТРТ-д тусгай ярилцлага өгөхдөө: Би хөөргөлтийн бүх явцын тухай шууд нэвтрүүлгийг маш анхааран үзсэн. Энэ удаа амжилттай хөөргөсөн явдалд баяр хүргэж байна гэжээ.
Жао Жөүлинь тэмдэглэхдээ: Олон шат дамжлага цөм технологийн маш хэцүү зүйл хийгээд чухал ач холбогдол агуулж байна. Түүний хамгийн зангилаа зүйл бол "буцалт" бөгөөд Хятад улсын сансрын нисгэгч сарыг тандахад цаашдын үндэс суурь тавьж өгөх болно гэжээ.
Сансар судлалын салбар дахь олон улсын хамтын ажиллагаанд оруулсан Хятад улсын хүчин чармайлтыг Жао Хөүлинь маш их сайшаав. Мэдээлэл холбооны технологийн үйл хэргийг голлон удирдаж буй НҮБ-ын тусгай байгууллагын хувьд Олон улсын цахилгаан холбооны байгууллага өнгөрсөнтэйгөө адил Хятад улстай холбогдох салбарт нягт хамтран ажиллах болно гэжээ.
Жао Хөүлинь онцлохдоо: Радио холбоо бол сансар огторгуйн тандалт хэмжилтийн бүх төслийн амин чухал холбоос юм гэжээ.