Ингэснээр Хятадын 832 ядуу сянь бүгд ядуугаас ангижраад байна. Олон орны судлаачид Хятадын ядуурлыг бууруулах ажилд гаргасан түүхэн амжилтыг сайшааж, Хятад улс ядуурлыг арилгах, хөгжлийг дэмжих бодлого нь дэлхийн бусад оронд үлгэр жишээ болж, Хятад улсын ядуурлыг бууруулах үйл явцад авсан олон цуврал арга хэмжээнээс суралцах ёстой гэжээ.
Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Улс төрийн судалгаа, урьдчилсан сэргийлэх төвийн захирал Виноградов хэлэхдээ, Хятад улс дэлхий нийтэд хэрхэн ядуурлаас ангижирсан хөгжиж буй орны жишээг харууллаа. Хятадын ядуурлыг бууруулсан туршлага нь дэлхий улс орнуудад чухал ач холбогдолтой гэжээ.
Казахстаны Ерөнхийлөгчийн сангийн Дэлхийн эдийн засаг, улс төрийн хүрээлэнгийн судлаач Лидя Палхомчик хэлэхдээ, дэлхийн эдийн засаг хумигдаж буй нөхцөлд Хятад улс зах зээлээ хуваалцан, хөгжил буурай орнуудад технологийн болон хөрөнгийн туслалцаа үзүүлэн, тухайн бүсийн бүтээн байгуулалтад оролцож, дэлхий нийтээрээ ядуурлыг арилгах гэсэн том гүрний хариуцлагыг бүрэн харууллаа гэжээ.