Хятадын Гүйжөү муж саяхан ядуу есөн шянь ядуурлаас ангижирсан гэж мэдэгдсэн байна. Ингэснээр Хятадын 832 ядуу шянь бүгд ядуурлаас ангижираад байна. Олон орны судлаачид Хятадын ядуурлыг бууруулах ажилд гаргасан түүхэн амжилтыг сайшааж, Хятад улсын ядуурлыг арилгах, хөгжлийг дэмжих бодлого нь дэлхийн бусад оронд үлгэр жишээ болж, Хятад улсын ядуурлыг бууруулах үйл явцад авсан олон цуврал арга хэмжээнээс суралцах ёстой гэж мэдээллээ.
Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Улс төрийн судалгаа, урьдчилсан сэргийлэх төвийн захирал Виноградов:
- Хятад улс дэлхий нийтэд хэрхэн ядуурлаас ангижирсан хөгжиж буй орны жишээг харууллаа. Хятадын ядуурлыг бууруулсан туршлага нь дэлхий улс орнуудад чухал ач холбогдолтой гэсэн байна.
Казахстаны Ерөнхийлөгчийн сангийн Дэлхийн эдийн засаг, улс төрийн хүрээлэнгийн судлаач Лидя Палхомчик:
- Дэлхийн эдийн засаг хумигдаж буй нөхцөлд Хятад улс зах зээлээ хуваалцан, хөгжил буурай орнуудад технологийн болон хөрөнгийн туслалцаа үзүүлэн, тухайн бүсийн бүтээн байгуулалтад оролцож, дэлхий нийтээрээ ядуурлыг арилгах гэсэн том гүрний хариуцлагыг бүрэн харууллаа гэж хэллээ.