”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улсын сансар судлалын салбарт хийж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ

Хятад улсын сансар судлалын салбарт хийж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ

24-нд Хятад улс саранд тандалт хийх Чан-э 5 аппаратыг амжилттай хөөргөж, сарнаас дээж авч эх дэлхийд буцаж ирэх аяллаа эхлүүлсэн юм. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жао ХөүЛинь Хятадын төв радио телевизт яриалцлага өгөхдөө, Чан-э 5 аппаратыг амжилттай хөөргөх шууд нэвтрүүлгийг үзсэн, баяр хүргэж байна гэлээ. 

Хятадын сарны хайгуулын төслийн 3-р шат үеийн төгсгөлийн ажиллагаа буюу Чан Э-5 аппаратыг амжилттай хөөргөснөөр, Хятадын сарны төсөл нь сансрын орон зайн судлалын илрүүлэгчийн салбарт олон “анхдагч”-ийг биелүүлсэн байна. Үүнд, анх удаагаа сарны гадаргуугийн дээжийг автоматаар авсан бөгөөд  380 мянган  км-ийн зайд байрлах  сарны тойрог замд анхны нисгэгчгүй уулзалт ба залгалтыг хийсэн, мөн сарны гадаргуугийн дээжийг аваад хоёр дахь орчлон ертөнцөд ойрхон хурдаар буцан ирсэн юм. Үүний тухай  Жао ХөүЛинь хэлэхдээ, уг хөөрөлт нь өндөр хэмжээний  технологийн ур чадвар шаардагдах бөгөөд  маш чухал ач холбогдолтой. Үүнд хамаг зангилаа зүйл нь эх дэлхийдээ буцан ирэх асуудал байсан юм. Энэ удаагийн амжилттай хөөрөлт нь Хятадын сансрын нисгэгчид сарыг судлах суурийг тавьсан гэлээ. 

Чан Э-5 аппарат нь  анх удаагаа сарны гадаргуугийн дээжийг автоматаар авсан бөгөөд өрөмдлөг, гадаргаас нь дээж авах гэх хоёр горимыг гүйцэтгэсэн юм. Үүнтэй холбогдуулан  Жао ХөүЛинь хэлэхдээ, энэ нь хүн төрөлхтний хувьд  анх удаагаа болж байгаа хэрэг юм. 

Энэ удаад Сарны гадаргуу доорх хөрс, чулуулаг руу өрөмдсөн юм. Үүгээр бид сарны бүтэц, түүний үүсэх механизмыг илүү сайн ойлгож чадна гэжээ. 

Тэрээр Хятад улсын сансар судлалын салбарт олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр хийж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэллээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн асуудал эрхэлсэн НҮБ-ын мэргэжлийн  агентлаг болсон хувьд Хятад улстай холбогдох салбарт нягт хамтран ажиллах болно гэжээ. 

Мөн сансар судалгааны  хамтын ажиллагааны хувьд Хятад улс дэлхийн бусад түншүүдтэйгээ маш сайн хамтран ажилладаг. Машин ба электроникийн техникийн хамтын ажиллагаанаас гадна спектрийн зохицуулалт нь маш чухал юм. Цаашид   сансар судлалын салбарын хөгжлийг ахиулахын тулд Хятад улс бусад орнуудтай  хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг хүсэж байна гэжээ. 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:511
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой