27-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-АСЕАН-ы 17-р яармаг болон Хятад-АСЕАН-ы худалдаа, хөрөнгө оруулалтын дээд хурлын нээлтийн ёслол дээр үг хэлэв.
Ши Жиньпин онцлохдоо: АСЕАН-ы орнуудтай 21-р зууны тэнгисийн торгоны замыг хамтдаа байгуулж, Хятад-АСЕАН-ы хувь заяаны нэн нягт хамтын цогцыг хамтдаа байгуулах талаар миний бие 2013 онд дурдаж байсан юм. 7 жилийн турш Хятад-АСЕАН-ы харилцаа нэгэнт Ази Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны дунд хамгийн амжилттай, хамгийн идэвхтэй үлгэр жишээ болж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг урагшлуулах бодит гэрч болсон байна. Шинэ коронавирусийн уушгины халдварыг даван туулахын тулд хоёр тал байнга туслалцаж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулж байгаа. Өнөө дэлхий ертөнцөд зуун жил тохиогоогүй томоохон өөрчлөлт нүүрлэж, олон орны ард түмний хувь заяа өнөөдрийнх шиг ийм нягт холболдож байгаагүй юм. Хятадын тал эргэн тойрныхоо гадаад харилцааны тэргүүлэх чиглэлд АСЕАН-ыг тавьж, мөн “бүс ба зам”-ыг өндөр чанартайгаар хамтдаа байгуулах чухал бүсээр үздэг юм, АСЕАН-тай олон салбарын хамтын ажиллагаагаа ахиулж, тус бүс нутгийн хөгжил цэцэглэлийн сайн сайхан байдлыг хамгаалж, Хятад-АСЕАН-ы хувь заяаны нэн нягт хамтын цогц байгуулахад бэлэн байна гэжээ.