2020 оны 10-р сард Хятад улсын зам тээврийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, ачаа болон зорчигч тээвэрлэлт бүгд түргэн сэргэжээ. Оны эхний 10 сард зам тээврийн салбарт оруулсан хөрөнгийн хэмжээ 2 их наяд 846 тэрбум 600 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнд авто зам, усан замын тээвэрлэлтийн салбарт нийтдээ 2.1 их наяд юанийн хөрөнгө оруулсан нь өмнө нь товлоод байсан бүтэн жилийн хөрөнгө оруулалтаас 19.4 хувиар нэмэгдсэн байна.
10-р сард Хятад улсын бизнесийн зориулалттай ачаа тээвэрлэлт 4 тэрбум 410 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар нэмэгджээ. Үүнд авто зам, усан замын тээвэрлэлт тусбүр 8.9%, 1.6%-иар нэмэгдэв. 10-р сард давхацсан тоогоор 1 тэрбум 80 сая хүн зорчигч тээврээр үйлчлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийн 69.1 хувьтай тэнцжээ. Түүнчлэн усан боомтын ачаа бараа ачиж буулгасан хэмжээ нь дараалан 7 сар эерэг өсөлтийг биелүүлсэн аж.