”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ханиад хүрсэн үедээ идэж болохгүй 8 хүнс

Халуурах, хамар битүүрэх үед:

Халуурах, хамар битүүрэх үед аяга тахианы мах идэх нь гайхалтай санаа боловч ханиадтай үед хүний биед сайн нөлөө үзүүлдэг хоол хүнс байдаг шиг эсрэгээсээ муу нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн ч байдаг ажээ. Энэхүү нийтлэлд ханиад хүрсэн үед идэж болохгүй 8 хүнсний талаар мэдээллийг хүргэж байна. 

1.Чихэр

Чихэр найрлагандаа сахар ихээр агуулсан байдаг тул аль болох татгалзах хэрэгтэй гэдгийг бид мэднэ. Тэгвэл өвчтэй байхад үүнийг идэхэд эрүүл мэндэд бүүр муугаар нөлөөлдөг ажээ. Учир нь сахар үрэвслийг өдөөж улмаар халдварын эсрэг тэмцдэг цагаан эс (лейкоцит)-ийг сулруулж, дархлааг бууруулдаг байна. 

2.Сүү

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь салстыг өтгөрүүлж улмаар харшил үүсгэгч бодисууд биед үлдэхэд нөлөөлдөг байна. Ялангуяа сүү нь цэр ялгаралтыг идэвхжүүлдэг ажээ. Хүн эрүүл үедээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд үбиед нэн сайн хэдий ч өвчний үед салст ихээр ялгарахад хүргэж урвуу нөлөө үзүүлдэг. 

3.Зайрмаг

"Хоолой өвдчихлөө, зайрмаг идье" гэдэг үгийг сонсож байсан л биз дээ? Гэвч ихэнх зайрмаг нь ханасан өөх тос ихтэй тул үрэвсэл үүсгэдэг байна. Дээрээс нь энэ хүйтэн амттан нь сахараар  баялаг бөгөөд энэ нь бидний дээр хэлсэнчлэн үрэвслийг нэмэгдүүлдэг бас нэг шалтгаан болох учир өвдсөн үедээ хэрэглээнээс хасах нь зүйтэй юм.

4.Кофе

Кофе нь зөвхөн сэргээгч үйлчилгээ үзүүлдэг төдийгүй бие махбодыг усгүйжүүлдэг тул ханиад хүрэх үед булчингийн өвдөлтийг улам хүндрүүлдэг байна. Биеийн чийгшил сайн үед дархлаа хамгийн үр дүнтэй ажилладаг. Кофейн нь шээс хөөх "эм" тул үүнээс татгалзах нь зөв юм. 

5.Чили

Чили чинжүүнд агуулагддаг капсацин нь хамрын хөндийг цочроож, салст ялгаруулалтыг өдөөдөг тул хамар битүүрэх зэрэг ханиадны анхны шинж тэмдэг илэрвэл халуун ногоотой хоол хүнснээс түр татгалзахыг зөвлөж байна.

6.Архи болон бусад согтууруулах ундаа

Согтууруулах ундааны хэрэглээ нь бие махбодын дархлааг сулруулдаг стрессийн хүчин зүйл юм.

7.Гадил

Гадил нь эрүүл хүнс боловч ханиад хүрсэн үед гистамин ялгаруулж улмаар ханиадыг даамжруулж болзошгүй тул үүнээс зайлсхийх хэрэгтэй. Нэмж дурдахад гадил жимсэнд сахар ихээр агуулагддаг тул үрэвслийг өдөөж, дархлааны тогтолцоог сааруулдаг.

8.Гоймон

Цэвэршүүлсэн нүүрс ус нь сахар шиг үрэвслийг нэмэгдүүлж, дархлааны системийн ханиадтай тэмцэх чадварыг бууруулдаг. Тиймээс гоймон идэхгүй байх нь зөв сонголт.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:caak
Мэдээ үзсэн:564
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой