Барууны онцлогийг харуулахаар жижиг хашаа хүрээтэй байшин, саруул дардан зам, ногоон бүтээн байгуулалтын бүс...
Өвлийн эхээр Өвөр Монголын Бугат хотын Түмэд баруун хошууны Бая Чинёо тосгонд хүрэхэд баян чинээлэг баяр жаргалтай амьдралын дүр зураг нүдэнд тусаж, хэн бүхний бахархлыг татна.
Сүүлийн жилүүдэд Бая Чинёо тосгоны намын зөвлөл болон тосгоны ардын зөвлөлийнхөн онцгой аж үйлдвэрийг идэвхтэй хөгжүүлж, архины үйлдвэр, дулаан хүлэмж, хүнсний үйлдвэр зэргийг байгуулснаар тосгоны иргэд тэнгэрийн царай харж тариа тарихгүй болж, гэрийнхээ ойролцоо хөдөлмөр эрхэлж “цалин авах” болжээ. Одоогоор тус тосгоны иргэдийн жилийн дундаж орлого 13 мянган юаньд хүрч байна.
- Бид тосгоныхоо тариалангийн газрыг томоохон хэлбэрийн тариан газар болгон шинэчилж, орчин үеийн хонь тэжээх сууринг бүтээн байгуулж, бохирдолгүй хөгжлийн замаар замнана гэж тус тосгоны намын зөвлөлийн дарга Чүө Рбяо ярив.