”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хянган аймгийн Ядуурлаас ангижруулах ажлын амжилт

Өвөр Монголын Хянган аймгийн Ядуурлаас ангижруулах ажлын амжилт.

    Хянган аймаг өмнө нь Өвөр Монголын “Хамгийн ядуу буурай бүс нутаг”-т тооцогддог байв. Их хянган давааны өмнө хормойд байрладаг энэхүү бүс нутгийн 6 хошуу, шяний 5 нь улсын зэрэглэлийн ядуу буурай бүс нутаг байж, нэг нь Өвөр Монголын зэрэглэлийн ядуу буурай бүс нутагт хамрагддаг байсан. ХКН-ын XVIII их хурлаас хойш Хянган аймгийн Намын хороо, аймгийн захиргаа ядуурлаас буруулах ажлыг ардын амьжиргааны тэргүүн чухал төсөл болгон, ядуу бурай хүн амын бодит бэрхшээлийг шийдвэрлэж, ядуурлаас ангижруулах ажлын үүргийг биелүүлэн, шинэ дэвшилтэд хүрч чадсан байна.

Тус аймгийн ядуу буурай хүн ам 2012 оны сүүлчийн 453 мянгаас өнөөдрийн  1629 хүн болж, ядуу буурай 602 баг тосгон бүгдээрээ ядуурлаас ангижирсан. Эдгээр бүртгэлийн тоо баримтууд нь Хянган аймгийн хэдэн арван мянган ядуурлаас ангижруулах ажилд хүчин зүтгэл гаргаж бий дарга удирдлагын ядуурлаас буруулах ажлын үр бүтэмж юм.

Эхний хагас жилд Түчуань шяний Тайпин шяний ядуу буурай өрх Ван Жышя 40 гахайндаа 200 м.кв талбайтай үүр барьж өгөв.

- Нам засгийн дэмжлэгээр би нэгэнт ядуугаасаа ангижирлаа. Дараагийн алхамд гахайгаа үржүүлж, нутгийн ах дүү нартайгаа хамт баяжихаар  чармайна. Бидэнд дэмжлэг үзүүлсэн ядуурлаас ангижруулах ажилтнууд бидэнд маш их ач тус үзүүлсэн. Ядуурлаас ангижруулах аянд над шиг ядуу буурай нутгийн хүмүүсээ нэгийг ч хоцрогдуулсангүй гэж Ван Жышя хэллээ.

Ядуурлаас ангижруулах ажлын явцад Хянган аймаг аж үйлдвэрээр  ядуурлыг буруулах төрийн бодлогыг гол чухал ажил болгон хэрэгжүүлж,  өрх бүрийн бодитой байдалтай уялдуулан арга бодлого тогтоосноор ядуу буурай хүн амын ядуугаас ангижран баяжих хүсэл мөрөөдлийг биелүүлж чадсан гэж хэлж болно.

Тус аймаг гагцхүү 2019 онд аж үйлдвэрийн нарийвчилсан төрийн бодлогыг нэвтрүүлэхдээ иргэдийн санал бодол ба хөдөлмөр хүчний байдалд суурилан 1265 ядуу буурай хүн амд 1744 мэргэжлийн багш зохицуулсан юм. Тосгонд суугаа ажиллах анги бол ядуурлаас ангижруулах ажил дахь голлогч хүч. Хянган аймаг тосгонд суугаа нэгдүгээр нарийн бичгийн дарга ба тосгонд суугаа ажиллах ангийн ажлын санал, менежмент, хянан шалгах нарийн дүрмүүдийг тогтоон хэрэгжүүлсэн. Бүх аймагт нийт 4621 дарга удирдлагыг сонгон баг тосгонд ажиллуулж, 847 баг тосгон бүгдээрээ баг тосгонд суух ажиллах ангитай болгов. Мөн тусгай хөрөнгө мөнгөөр санхүүжүүлэн, жил бүр 10 мянган юаний зардлын тусгай мөнгийг зохицуулж, ажилтан бүрт жилийн 10 мянган юаний амьдралын тэтгэмж олгосон. Үүнээс гадна:

- Боловсролоор ядуурлыг буруулах төрийн бодлогын ачаар миний охин сурлагаа амжилттай төгсгөлөө гэж Хун Шүжэнь хэллээ.
Сүүлийн үед Улаанхотын боловсролын товчооны олон талын дэмжлэгээр Хун Шүжэний охин 30 мянган юаний их сургуулийн тэтгэмжийн мөнгөөр сургуулиа амжилттай дүүргэсэн байна.
 
Халуун дулаан шинэ байшиндаа нүүсэн Чэнь Бул бол Хянган аймгийн Жалайд хошууны Нунмөрөн шяний Улаан тосгоны өвчний улмаас ядуурсан өрх юм. Сүүлийн өдрүүдэд тэдний гэр бүлийнхэн шинэ ваар тоосгон байшинд нүүсэн. Амьдрал нь өдрөөс өдөрт өөдөлж, засгийн газрын ядуурлаас ангижруулах хөрөнгө  мөнгөөр үхэр тэжээн үржүүлээд баян чинээлэг амьдралтай болжээ.

Хянган аймаг нурах аюултай гэр байшинг шинэтгэн засах төслийг хэрэгжүүлснээс хойш ганц 2019 он гэхэд хөдөө тосгон мал аж ахуйн бүсийн нурах эрсдэлтэй 7255 байшинг шинэтгэн зассан. Үүнд ядуу буурай өрхийн 303 байшинг хамарсан бүртгэлд байгаа ядуу буурай өрхийн нурах аюултай байшинг бүгдийг нь шинэчлэн зассан байна.

 

 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mgyxw.net
Мэдээ үзсэн:499
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой