Хятадын Боловсролын яамнаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр Боловсролын яамны Дээд боловсролын газрын захирал Ү Яань:
- Хятад улсын дээд боловсролын хамран сургах түвшин тасралтгүй нэмэгдэж, 2015 онд 40 хувь байсан бол 2019 он гэхэд 51.6 хувь болж, сургуулийн нийт оюутны тоо 40.02 саяд хүрсэн. Энэ жил Хятадын коллежийн төгсөгчид анх удаа 9 саяыг давжээ.Хятад улс нэгэнт дэлхийн хамгийн том дээд боловсролын системийг байгууллаа гэж хэлсэн байна.
Хурлаар басхүү Боловсролын яам "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний дагуу төгсөлтийн дараах боловсролын чиглэлийн үүргээ бүрэн хэрэгжүүлж гүйцэтгэсэн байна. Сургуульд суралцаж буй магистр болон докторын оюутны нийт тоо 2.9 саяд хүрсэн. Энэ жил гурван саяд хүрэх болно. Мэргэжлийн зэрэг олгох магистрын элсэлт 60 орчим хувийг эзлэх ёстой гэсэн бол одоогоор 60 хувиас давж байна. Үүнээс гадна, "13-р таван жилийн төлөвлөгөө"-таван жилийн төлөвлөгөө"-ний хэрэгжилтийн хугацаанд нийт 330,000 докторын зэрэг, 3.39 сая магистрын зэрэг хүртээсэн гэж Боловсролын яамны зэрэг хамгааллын болон дипломын боловсролын газрын дарга Хун Даюүн танилцуулсан байна.
2016-2019 онуудад коллеж, их дээд сургуулийн үйлчилгээний салбар, аж ахуйн нэгж, нийгмийн хэрэгцээний хэвтээ шинжлэх ухааны судалгааны санхүүжилтийн хэмжээ 210 тэрбум юаниас давсан байна. 2019 онд улс орон даяар их, дээд сургуулиуд 13000 технологи дамжуулах гэрээ байгуулсан нь 2016 оныхоос 45.1 хувиар өссөн. Гэрээний нийт үнэ 6.75 тэрбум юань хүрсэн бөгөөд 2016 оныхоос 34.3 хувь нэмэгдсэн байна. Их сургуулийн шинжлэх ухаан, технологийн ололт, нийгмийн үйлчилгээ нь үйлдвэрлэлийн шинэчлэлд техникийн гол дэмжлэг үзүүлдэг болжээ.
“COVID-19”-ийн халдварын үеэр коллеж, их, дээд сургуулиуд урвалж бодис сорих, эм бэлдмэл боловсруулах, вакцин боловсруулах болон бусад асуудлын тойронд судалгаа өрнүүлж, “COVID-19”-ийн халдварыг илрүүлэх нийт 44 төрлийн оношлуур судлан бүтээж, 100 гаруй сая хувь борлогдсон юм. Эсрэг биетийн эм, уургийн рекомбинант вакцин, томуугийн сулралтай вектор вакцинууд эмнэл зүйн туршилтад хамрагдаж, халдвараас урьдчилан сэргийлэх, хянахад чухал хувь нэмэр оруулав.
Ирээдүйд их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээний ажилд гарсан дутагдлыг харгалзан дараагийн алхам нь их сургуулийн шинжлэх ухаан, технологийн үнэлгээний шинэчлэлийг гүнзгийрүүлж, бодлогын зөв удирдамжийг бий болгох болно гэж хурлаар танилцуулсан байна.