АНУ-ын Зүүн нутгийн цагаар 12-р сарын 03-нд Хятад улсын дарга Ши Жиньпиний Тусгай төлөөлөгч, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И "Ковид-19" цар тахлын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганд "Дэлхий дахин хамтран ажиллаж, эв санаа нэгтэйгээр цар тахалтай тэмцэх" сэдвээр видео илтгэл тавьжээ.
Ван И хэлэхдээ: - Хятад улс "Ковид-19" цар тахлын талаар НҮБ-ын Ерөнхий ассамблей тусгай чуулган зохион байгуулахыг дэмжиж байна. Одоо шинэ ээлжийн халдвар, тархалт эхэлж, дэлхийн хэмжээнд хянаж сэргийлэх ажил зангилгаа үе шатандаа ороод байна. Тиймээс талууд эв нэгдлээ бэхжүүлж, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, хамтран ажиллах нь аль ч үеэс илүү чухал болоод байна гэжээ.
Тэрээр "Бид тахлын тархалтыг шуурхай хазаарлаж, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлөө сэргээн, хөгжиж буй орнуудад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, цар тахалтай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны нааштай орчинг бүрдүүлэх ёстой. Хятад улс шаардлагатай орнуудад үргэлжлэн дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. Хятад улсын вакцины клиник III үе шатны туршилтыг ахиулсаар байгаа бөгөөд ашиглалтад шилжүүлсний дараа дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болгон ашиглаж, хөгжиж буй орнуудад идэвхтэй хангаж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогц байгуулахад хувь нэмрээ оруулах болно" гэжээ.