2020 оны "Зураг шиг Өвөр Монгол" уран зургийн үзэсгэлэн 12-р сарын 01-нд Хөххотноо боллоо. Үзэсгэлэн олон уран бүтээлчийг амьдралд гарч, нутгийн соёл, цаг үеийн онцлогийг харуулсан гайхалтай уран бүтээл туурвихыг дэмжих ба Өвөр Монголын уран зургийн салбарын хөгжил цэцэглэлт, хөгжлийг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм.
“Зураг шиг Өвөр Монгол” уран зургийн үзэсгэлэн дөрөн удаа дараалан зохион байгуулагдаад байна. Үзэсгэлэнг ӨМӨЗО-ы Соёлын аялал жуулчлалын газраас ивээн тэтгэж, ӨМӨЗО-ы Соёлын ордноос хариуцан, Өвөр Монголын орчин үеийн уран зургийн холбоо, Өвөр Монголын номын сан хамтран зохион байгуулав.
ӨМӨЗО-ы уран бүтээлийн түвшинг дээшлүүлэх ажлыг тасралтгүй ахиулах, Өвөр Монголын уран зургийн ажилчдын өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гаргасан бүтээлч амжилтыг дэлгэн харуулахад энэхүү үзэсгэлэнгийн зорилго оршсон юм.
Энэхүү үзэсгэлэнд бүх Өвөр Монголын аймаг хотуудын мэргэжлийн болон мэргэжлийн бус уран зургийн ажилчдын бүтээсэн нийт 85 бүтээлийг дэлгэжээ. Уран зургийн төрлүүдэд хятад зураг, тосон будгийн зураг, усан будаг гэх мэт төрөл багтжээ.
Уран зургууд нь Өвөр Монголын байгалийн үзэмж, хүмүүнлэг ёс заншлыг дүрслэх сэдэвт үндэслэсэн бөгөөд баялаг сэдвээр олон янзын хэв маягаар бүтээгдсэн байна.