”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Брокколи буюу цэцэгт байцааны таны мэдэхгүй 8 ач тус

Бүх төрлийн хүнсний ногоонд дургүй хүмүүс байдгийн дунд брокколи буюу цэцэгт байцаанд онцгой дургүй хүмүүс ч байдаг. Тэдний хувьд дургүй зүйлийг нь албан хүчээр идүүлэхэд ял шийтгэл мэт төвөгтэй санагддаг болов уу гэлтэй. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь эрүүл мэндэд хамгийн ач тустай хүнсний ногооны нэг юм. Ингээд брокколи идэхийн ашиг тустай талуудаас танд хүргэе.

                1. Арьсыг толигор сайхан болгоно

        Таны арьс өнгөлөг, толигор сайхан байх нь зөвхөн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс шалтгаалахгүй6 Нэн түрүүнд эрүүл зөв хооллолттой холбоотой. Брокколи нь А, С, Е амин дэмээр баялаг учир арьсыг бохирдол, нарны тусгалаас хамгаалж, үрчлээг багасгадаг.

2. D амин дэмийн дутагдлыг брокколигоор шийдэх боломжтой

        Д амин дэмийн дутагдал нь орчин үед хаа газар тархсан асуудлуудын нэг юм.  Тэгвэл мөн эрүүл зөв хооллолт энэ асуудлыг шийдвэрлэхэд танд тусална. Брокколид их хэмжээний А болон К амин дэм байдаг учир Д амин дэм илүү сайн шингэдэг байдаг.

3. Брокколи зүрхний эрүүл мэндэд тустай

        Зүрхний хэвийн үйл ажиллагаа бол урт удаан наслах үндэс. Брокколи хэд хэдэн арга замаар зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг байна. Нэгдүгээрт, брокколи нь цусан дахь холестирины түвшинг бууруулах эслэгээр баялаг.  Хоёрдугаарт, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, хүхрийн нэгдэл агуулдаг.

4. Харшлын  шинж тэмдгийг арилгана

        Нус гоожих, нүд улайх, толгой өвдөх зэрэг харшлын шинж тэмдэг таныг зовоож байна уу? Тэгвэл та хүнсэндээ брокколи түлхүү хэрэглээрэй. Учир нь брокколид кемпферол гэх үрэвсэл намдаах бодис бий. Үүний ачаар брокколи нь харшлын эсрэг гайхалтай бүтээгдэхүүн юм.

5. Брокколи  хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлнө

        Өтгөн хаталт, цээж хорсолт зэрэг хоол боловсруулах эрхтний асуудлыг та брокколи хэрэглэснээр мартаж болно. Брокколид агуулагдах эслэг нь бие организмын бохирдлыг гадагшлуулж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг бүхэлд нь дэмжиж, цээж хорсолтыг бүр мөсөн мартахад тусална.

6. Брокколи хавдар тусах магадлалыг бууруулна

        Орчин үед хавдар гэдэг хамгийн ярвигтай, сэтгэл түгшээсэн өвчлөлүүдийн нэг болоод байгаа билээ. Брокколид сульфорафан гэх бүх төрлийн хавдар, ялангуяа бүдүүн гэдэс, уушги, нойр булчирхай, хоол боловсруулах эрхтний хавдрыг дарангуйлах бодис байдаг тул эрүүл саруул амьдрахад нэмэр оруулдаг.

7. Брокколи жин хасахад тусална

        Илүүдэл жинтэй тэмцэх гэдэг тийм ч амар биш гэдгийг бид мэднэ. Гэхдээ зөв хүнсний бүтээгдэхүүнийг сонгосноор та өөрийн зорилгодоо амархан хүрч чадна. Тиймээс жин хасах гэж буй хүмүүсийн хувьд брокколи хамгийн зөв хүнсний нэг бөгөөд ердөө 31 ккал агуулдаг байна. Хэдий бага илчлэгтэй ч эслэг ихтэй учир та амархан цадах болно.

8. Брокколи яс бэхжүүлнэ

        Өндөр настай хүмүүсийн яс нь маш хэврэг байдаг бөгөөд амархан хугарах, цуурах магадлалтай байдаг.  Үүнийг остеопороз гэж нэрлэдэг. Брокколи нь кальци болон К амин дэмээр баялаг учир таны ясыг удаан хугацааны туршид бат бөх хадгалахад тусална.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:СААК
Мэдээ үзсэн:846
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой