”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2021 оны шинэ жилийн мэндчилгээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2021 оны шинэ жилийн мэндчилгээ
...

Шинэ оны хонхны дуу ойртож буй мөчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Төв Радио Телевиз болон интернэтээр 2021 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэе: 

Сайн байцгаана уу? 2021 оны босгон дээр би Бээжин хотоос та бүхэнд шинэ оны мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж буйг хүлээн авна уу.

2020 он ер бусын он жил байлаа. Гэнэт дэгдсэн "Ковид-19" цар тахлын эсрэг бид “ард түмнээрээ төв болгох, амь насыг дээдлэх” үзэл баримтлалын дагуу бүх нийтээрээ хүч сэтгэлээ нэгтгэн, тахлын эсрэг тэмцлийн аугаа түүхийг бичиглэсэн юм. Хатуу бэрх цагт хүнд нөхцөлийг сөрж тулсан аугаа их эрэмгий зориг, өвчин хижигтэй тулж тэмцсэн нугаршгүй хатан итгэл үнэмшил, харилцан туслалцаж хамтдаа зүтгэсэн хайр халамж, бусдын төлөө өөрийгөө умартан, үүрэг хариуцлагаа ухамсарласан зэрэг олон үйл явдал бидний сэтгэлд хоногшин үлдлээ. Цагаан нөмрөгт эмч сувилагчдаас авахуулаад ардын армийн офицер дайчид, эрдэм шинжилгээний ажилтнуудаас авахуулаад хорооллын ажилтнууд, барилгын ажилчид, настан буурлуудаас авахуулаад өсвөр үеийнхэн гээд зон олноороо “дусал ус далай болж, урсгал мөрөн уулыг нүүлгэх” зориг санаагаар ард олныхоо амь насны аюулгүйн байдлыг хамгаалах “хатуу бөх хана хэрэм”-ийг босгосон юм. Амь биеэ хайхралгүй зүтгэсэн баатрууд, харилцан туслалцан, хамтаар зүтгэсэн хүмүүсийн эрхэм дээд үйл ажиллагаа тахлын эсрэг тэмцэх хатан зоригийг харуулсан юм.

“Эгэл хүн эгэл бус түүхийг бичиглэдэг”. Тахлын эсрэг хүн нэг бүр амаргүй зүйлийг хийж ирлээ. Энд миний бие халдвар авсан бүх хүмүүст халуун мэндчилгээ дэвшүүлж байна. Мөн тахалтай тэмцсэн баатарчуудад талархал илэрхийлж байна. Би агуу их эх орон, ард түмнээрээ бахархаж байна, аугаа их хатан зоригт нь хүндэтгэл дэвшүүлж байна.

“Бэрх цагт хүн хатууждаг”. Бид өвчин тахлын нөлөөг буруулж, тахлын эсрэг сэргийлэлт хамгаалалт болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэгдэлтэй төлөвлөж, чухал амжилт тогтоолоо. “13-р таван жилийн төлөвлөгөө”-г амжилт дүүрэн биелүүлж, “14-р таван жилийн төлөвлөгөө”-гөө итгэл дүүрэн эхлүүлж байна. Хөгжлийн шинэ төлөвийг шуурхай тогтоож, чансаатай хөгжлийг тасралтгүй гүнзгийрүүлсээр байна. Манай улс хамгийн түрүүнд эдийн засгийн эерэг өсөлтийг биелүүлсэн улс орон болсон бол 2020 онд ДНБ 100 их наядыг давах төлөвтэй боллоо. Үр тарианы үйлдвэрлэл 17 жил дараалан элбэг ургац авч, “Тяньвэнь-1”, “Чан Э-5”, “Фэнь Дөү Жэ” зэрэг шинжлэх ухааны судалгаа, тандалт хайгуулын ажилд том чухал ахиц дэвшил гарлаа. Хайнанийн чөлөөт худалдааны боомтын байгуулалт эрчтэй явагдаж байна. Түүнчлэн энэ жилд бид үер усны гамшгийн эсрэг хүч нэгтэй тэмцэж, гарз хохирлыг хамгийн бага түвшинд байлгахын төлөө цуцалтгүй зүтгэж ирсэн юм. Би 13 муж, өөртөө засах орон, хотуудад ажиллахдаа, хүмүүс тахлын эсрэг сэргийлэлт хамгаалалтаа сайтар хийж, цаг мөчтэй уралдан үйлдвэрлэлээ сэргээн, инновацыг хүч тавин хөгжүүлж, улмаар эх орны маань өнцөг булан бүрд амьжиргааны эрч хүч бялхаж буйг хараад маш их баярласан юм.

2020 онд, Хятад улсын чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах стратеги түүхт чанартай аугаа их амжилт тогтоосон бөгөөд ядуурлыг буруулах тэмцэлд шийдвэрт чанартай ялалт байгууллаа. Бид ядуурлын хамгийн гүн давхаргын асуудлыг шийдэж, хүнд асуудлуудыг эвтэй зохицуулсны ачаар найман жил зарцуулан одоогийн хэрэгжүүлж буй стандартаас доогуур амьжиргаатай хөдөө орон нутгийн 100 шахам сая иргэн, ядуу хоцрогдмол 832 хошуу шянь бүгдийг ядуурлаас гаргалаа. Сүүлийн жилүүдэд би ядуу хоцрогдмол байдал харьцангуй төвлөрсөн 14 бүсэд очиход, тэндэх иргэд, удирдах боловсон хүчнүүд бүгд шаргуу хичээнгүй ажиллаж байсныг хэзээ ч мартдаггүй. Бид мөн байгаль экологио хамгаалах ногоон хөгжлийн стратегиа тууштай баримталж, хөдөө орон нутгаа хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэн, хамтаар баян чинээлэг амьдрах зорилтдоо ирэх тусам ойртсоор байна.

Энэ жил бид Шэньжэнь зэрэг эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 40 жилийн ой, Шанхайн Пүдүний нээлттэй хөгжлийн 30 жилийн ой зэргийг тэмдэглэсэн билээ. Хөгжлийн хошууч болсон Өмнөд тэнгис дагуу бүс, Хуанпү мөрний эргийн үзэсгэлэнт өнгө төрх хүмүүст урам хайрласны зэрэгцээ, туршиц бүсүүд үлгэр жишээ бүс болж, инновацыг эрэлхийлж байснаасаа инновацаар удирдуулах болсон нь харагдана. Өөрчлөлт нээлтийн бодлого хөгжлийн гайхамшгийг бүтээсэн байдаг бол ирээдүйд бид улам их итгэл зориг гарган, өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа тэлж, өөрчлөлт нээлтийн гайхамшгийг үргэлжлүүлсээр байх болно.

“Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй”. Нэг жилийн хатуу бэрхийг туулсан бид хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын утга учрыг аль ч үеэс илүү тод, гүнзгий таньж ойлгож байна. Би улс орнууд, олон улсын байгууллагын удирдагчидтай олон удаа утсаар ярьж, их олон онлайн хурал чуулганд оролцсон бол бидний хамгийн олон ярьсан сэдэв нь эв санаагаа нэгтгэн тахлын эсрэг хамтдаа тэмцэх явдал байсан юм. Цар тахлын эсрэг тэмцлийн үүрэг хүнд байсаар байна. Тиймээс дэлхийн нийт улс түмэн хамтран ажиллаж, жаргал зовлонгоо хамтатган, аюулт өвчин хижгийг эртхэн дарж, гараг дэлхийгээ илүү сайн цогцлон байгуулахын төлөө хичээн ажиллах ёстой юм.

2021 онд ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохионо. 100 жилийн түүхэн замналыг бид мартах ёсгүй. 100 жилийн өмнө, Шанхайн Ши Кү Мэниэс Жяшингийн Наньхү нуур хүртэл, бяцхан улаан завь дээр ХКН байгуулагдан, Хятадын ард түмний итгэл найдвар, үндэстний хүсэл эрмэлзлийг ачиж, хатуу бэрхийг сөрж туулан өнөөдөр болоход улс орныхоо тогтвортой хөгжлийг тээсэн асар том хөлөг онгоц болсон аж. Мянга мянган оны хүсэл тэмүүлэл бүхий агуу нам маань эрч хүчээр дүүрэн байна. Бид ард түмнээрээ төв болгож, анхны зорилтоосоо няцахгүй байж, үүрэг хариуцлагаа ухамсарлан, улс орныхоо агуу их сэргэн мандлын үйлсийг биелүүлэхээр цуцалтгүй зүтгэсээр байх болно.

“Хос зуун жил”-ийн төлөвлөө зангилгаа үедээ орж, социалист орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ аян эхэлж байна. Бид шаргуу тэмцлээр хүндрэл бэрхшээлийг ялан давсаар ирсэн юм. Сайн сайхан уламжлалаа залгамжилж, улам их итгэл зоригоор улам сайн сайхан маргаашийн төлөө зүтгэцгээе.

Шинэ оны хонхны дуун ойртож байна. Алтан наран илч гэрлээ хайрлаж, ард түмэн минь амар амгалан байх болтугай. Хүн ард маань эв найрамдалтай байж, эх дэлхий минь төвшин амгалан байх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Найруулагч:О.МЭРГЭНБИЛИГ
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:1238
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой